Япончууд яагаад шоронд орох дуртай байдаг вэ?

Япон бол дундаж наслалт хамгийн өндөртэй орон бөгөөд хүн амын 27% нь 65-аас дээш насалдаг байна. Харин одоо энэ оронд дахин нэгэн асуудал тулгарчээ. “Bloomberg”-ын мэдээлж байгаагаар Япон хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настай эмэгтэй байдаг гэнэ. Арван хүн тутмын ес нь маш жижиг зүйлээс болж шоронд ордог бөгөөд жишээлбэл супермаркетаас ямар нэг зүйлийг хулгайлах гэх мэт... Япон өндөр  настангууд яагаад шоронд орох дуртай байдаг гэж та бодож байна?

Япончууд яагаад шоронд орох дуртай байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ийнхүү хулгай хийж байгаа нь нэлээд том шалтгаан нь: 1980-2015 оны хооронд ганц бие үлдэж буй өндөр настангуудын тоо 6 дахин өссөн бөгөөд энэ нь бараг 6 сая болж байгаа юм. Японы Засгийн газрын хийсэн судалгаанаас харахад 2017 онд хоригдож буй өндөр настангуудын 50% нь дэлгүүрээс хулгай хийсний улмаас болж баригдсан бөгөөд тэд ганцаардсан хүмүүс байсан бол, үлдсэн 40 гаруй хувь нь гэр бүлгүй байсан гэнэ.

 

1

Японд үргэлж өндөр настангуудаа хайрлаж, хүндлэх ёстой гэсэн дүрмийг баримталдаг байжээ. Харамсалтай нь хүний нөөц хангалтгүй байгаа учир энэ боломжгүй болсон байна. Тиймээс өндөр настангууд өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр боддог бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд ихээр шаналдаг ажээ. Ийнхүү тэд жижиг гэмт хэрэг хийж шоронд орох хүсэлтэй болдог гэнэ.

2

Ивакуни эмэгтэйчүүдийн шоронгийн захирагч Юми Муранака (Yumi Muranaka), ”Bloomberg”-т өгсөн ярилдцлагандаа:

“Тэдний зарим нь гэр бүл, гэр оронтой байх нь бий. Гэхдээ гэртээ өөрийн хүссэнээр эрх чөлөөтэй байж чаддаггүй бөгөөд тэднийг зүгээр л гэрийн ажил хийж буй хүн мэтээр хүлээн авдаг гэнэ”.

3

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү санхүүгийн тал дээр хараат байдаг учир 65 нас хүрмэгцээ ихэнхидээ ядуу амьдралтай болдог ажээ. Шорон нь энэ асуудлаас зугатах хамгийн том шалтгаан юм.

80 настай шоронгийн хоригдлын хэлж байгаагаар:

“6 жилийн өмнө нөхөр маань цус харвасан бөгөөд үүнээс хойш тэр босож чадахаа больсон юм. Би өндөр настай учир түүнийг асрахад надад хэцүү санагдаж байсан ч би хэнд ч энэ талаар ярьж чадаагүй.

Эхний удаа би 70 настай байхдаа шоронд орсон бөгөөд мөнгөтэй байсан ч хулгай хийсэн юм. Би гэртээ буцаж харихыг хүсэхгүй байсан. Шоронгоос өөр очих газар надад байгаагүй.

Шоронгийн амьдрал хамаагүй амархан байдаг. Би эрх чөлөөтэй байж, өөрийн хүссэнээр амьсгалж чадна. Миний хүү намайг сэтгэцийн өвчтэй хэмээн үздэг бөгөөд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэх ёстой гэдэг. Гэхдээ би цоо эрүүл. Уйтгар гуниг, ганцаардал намайг хулгай хийхэд хүргэсэн гэж би боддог" гэжээ.

4

Шоронд өндөр настай эмэгтэйчүүдэд туслах хүн байдаг бөгөөд бүтэн өдрийн турш усанд орох, ариун цэврийн өрөө орох гэх мэт өдөр тутмын ажлыг нь хийхэд тусалдаг. Шоронгийн ажилтны үндсэн ажил нь бараг л асрагчийн ажил мэт болдог.

5

Ийнхүү өндөр настангууд шоронд орох болсноор эмийн, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн байна. 2005 оноос эмийн хэрэгцээний тоо 80%-иар нэмэгдсэн бөгөөд 2015 он гэхэд 6 тэрбум иен хүрчээ.

6

Үүнээс гадна 3 жилийн дотор шоронгийн асрагчдын гуравны нэг нь ажлаасаа гарсан учир ажиллах хүчний тоо багассан.

7

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Японы засгийн газар ажиллаж байгаа бөгөөд 2016 онд “шоронгоос суллагдсан ахмадуудад засгийн газраас нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх болно” гэсэн хуулийг батлажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()