Хөлийн эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?

Хэрэв хөлнөөс чинь үргэлж эвгүй үнэр гарч бусдад таагүй мэдрэмж төрүүлж, таныг хэцүү байдалд оруулдаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид танд хөлийнхөө эвгүй үнэрээс салах мөнгөнд хэмнэлттэй аргуудыг танилцуулж байна.

Хөлийн эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөл яагаад хөлөрдөг вэ?

Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 5% буюу 380 сая хүн хэт их хөлрөх асуудалтай тулгардаг. Тэдгээр хүмүүсийн хөлсний булчирхай нь стресс, айдас эсвэл алхсаны дараа маш их хэмжээгээр хөлс ялгаруулдаг ба энэ нь хөлсний булчин буруу ажиллаж байдагтай хамааралтай юм. 

Мөн хүний биеийн тавхай, гарын алга, суганд хөлсний булчирхай их байдаг. Тиймээс та эдгээр хэсгүүддээ агаарын солилцоо сайн явуулах хэрэгтэй ба гараа угааж, сугандаа хөлсний үнэр дарагч түрхэх шаардлагатай юм.

Харин хөл нь үргэлж гутал дотор битүү байдаг учраас байнга цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс тавхайгаас хэт их хөлс ялгарах нь хөлийг нойтон болгож, эвгүй үнэр үнэр гаргадгаас гадна төрөл бүрийн нян бохирдлыг хуримтлуулж, мөөгөнцөр үүсгэх нөхцлийг бүрдүүлж байдаг юм. 

Хөл яагаад хөлөрдөг вэ?

Яагаад эвгүй үнэртдэг вэ?

Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг. Арьсан дээр байх нянгууд чийглэг орчинд илүү ихээр хуримтлагддаг бөгөөд хэдий чинээ их нян байна төдий чинээ эвгүй үнэртдэг байна.

Мөн хөлийн тавхай дээр "Bacillus subtilis" хэмээх бичил биет оршдог бөгөөд тэдний ялгадас нь маш хурц үнэртэй байдаг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг бичил биет л таныг асуудалд оруулдаг гэнэ.

Яагаад эвгүй үнэртдэг вэ?

Ямар арга хэмжээ авах вэ?

“HealthLine”  холбооныхон хөлийн эвгүй үнэр гарахаас сэргийлэх, арилгах хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ.

1. Тэмдэглэл хөтөл

Америкийн арьс өнгийн академийнхан энэхүү зөвлөгөөг өгчээ. Та яг ямар нөхцөлд хөлөө илүү их хөлөрч байсныг тэмдэглэх хэрэгтэй гэнэ. Энэ нь танд зөв гутал сонгох, ямар бүтээгдэхүүнээс татгалзах ёстойг хэлж өгөх болно.

2.Хөлөө ойр ойрхон угаа

Хэт их хөлс ялгарах үед хөлөө өдөрт доод тал нь 2 удаа хүйтэн бүлээн усаар нянгийн эсрэг үйлчилгээтэй саван, эфирийн тос ашиглаж угаах нь зүйтэй. Дараа нь хурууны завсруудаа сайн гэгч нь хатаагаарай. Эс тэгвээс нян хуримтлагдах таатай нөхцөл бүрдэх болно шүү.

Ямар арга хэмжээ авах вэ?

3.Хөлөө усанд дүр

Хувинтай бүлээн усанд 3-4 халбага хүнсний сода хийж, 20 минутын турш хөлөө дүрээрэй. Хүнсний сода нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир хөлийн нянг устгаж, таагүй үнэрийг багасгадаг байна.

Мөн хар цайнд "танин" хэмээх нүх агшаах үйлчилгээтэй бодис агуулагддаг учир усандаа хар цай хийж болох юм. Бүлээн усанд цайны идээ хийж 10 минутын турш хөлөө дэвтээснээр таны арьсны нүх агшиж, хөлс ялгаралт чинь буурах болно.

4.Нянгийн эсрэг үйлчилгээтэй тосон түрхлэг, цацлага хэрэглэх

Энгийн тальк болон эрдэнэ шишийн цардуул нь шингэнийг өөртөө шингээж авдаг учир хэрэглэхэд тохиромжтой байдаг. Гэхдээ үйлчилгээ нь 30 минутын турш л үргэлжилдэг аж.

Тиймээс эмийн сан болон дэлгүүрүүдээр худалдаалагддаг тусгай бодисыг ашиглах нь зүйтэй юм. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг учир хөлийн улыг хуурай байлгаж, нян хуримтлагдахаас сэргийлж чадна.

5.Хөлсний ялгаруулалт багасгах цацлага ашигла

Та хөлсний үнэр дарагч бус харин хөлсний ялгаруулалт багасгах цацлагыг цацах хэрэгтэй шүү. Үүнийг шөнө унтахаасаа өмнө хуурай цэвэрхэн хөл дээрээ цацсанаар хөлс ялгаралт бүтэн өдрийн турш багасдаг аж.

Америкийн арьс өнгөний эмч нарын зөвлөж байгаагаар энэ төрлийн бүтээгдэхүүнийг эхлээд долоо хоногт 3-4 удаа хэрэглээд, дараа нь давтамжаа долоо хоногт 1 болгох ёстой гэнэ.

5.Агаар нэвтрүүлдэг оймсыг сонго

Хэрвээ таны хөл хөлөрдөг бол даавуун оймсыг сонгоорой. Нейлон болон синтетик материал нь арьсны чийгшлийг өөртөө шингээж чаддаггүй учир хөлийг нойтон болгодог аж. Мөн боломжтой бол өдөрт 1 удаа оймсоо сольж байгаарай.

6.Гуталдаа анхаарал хандуул

Мэдээж, таны гутал цэвэр арьс, эсвэл амьсгалдаг материалаар хийгдсэн байвал тун сайн хэрэг. Түүнчлэн та улавчдаа нянгийн эсрэг үйлчилгээтэй үнэр дарагч агуулсан сүүлийн үеийн спорт гутлуудаас сонголтоо хийгээд үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()