Хийсвэр амьдралд хэтэрхий донтогч Японы гаж залуус

Азийн орнуудаас уламжлал, ёс заншлаараа хамгийн өвөрмөцөд тооцогддог Японд барууны соёл хөгжиж эхэлснээр залуу үе нь хуйлран дагаж эхэлсэн байна. Энэ үзэгдлийг гяру гэж нэрлэдэг. Харин Японд эдгээр залуусыг "оя о накасэру" буюу "Эцэг эхээ уйлуулагчид" гэж нэрлэдэг байна. Яагаад ийнхүү нэрлэх болсон талаар доорх нийтлэлээс сонирхоцгооё. 

Хийсвэр амьдралд хэтэрхий донтогч Японы гаж залуус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гяру бол шинэ залуу үеийн анхны төлөөлөгчид биш юм. 2000 оны үед ягаан цамц, өндөр өсгийт, зузаан нүүр будалт моодонд орох үед л тэд Япон даяар тархаж, үндэсний соёлоо өөрчлөхийг эрмэлзэх болсон. Өөрөөр хэлбэл, гяру гэдэг нь онигоонд гардаг Японы ухаан муутай шаргал үстийг хэлнэ. Хэдийгээр тэд төгс ухаантай биш ч амьдралын баяр баясгалантай, шөнийн клуб, жижиг нохой болон баян залууст дуртай. Гяругийн амьдралын гол зорилго нь тансаг, санаа зовох зүйлгүй амьдралыг хүсэмжлэх явдал юм.

Гяручууд өөрийн гэсэн хэлбэр хэв маягтай бөгөөд хоорондоо хар ярианы хэлээр ярилцдаг. Тэдний дунд гангуро  хэмээх төрлийн хүмүүс бас байдаг гэнэ. Гангурогийн онцлог нь тэд гоо сайхны салонд очиж, арьсаа хэт их борлуулдаг төдийгүй бүгд богино банзал, гүн ухлаадастай цамц өмсөж, үсээ цагаан өнгөөр, нүүрээ хурц  тод буддаг аж.

Мэдээж энэ төрлийн залуус япон настангуудын уурыг хүргэдэг байна. Ялангуяа арван жилийн сурагч охид сургуулийн дүрэмт хувцсыг гярутай хослуулахыг эрмэлзэх нь олны дургүйцлийг хүргэдэг гэнэ. Хэдийгээр арван жилийн сурагчид гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй байдаг ч зүй бусаар хувцасласан, хэт их будсан хэргээр сургуулиас нь хөөх магадлалтай.

Гяругийн дунд "гяруо" хэмээх эрчүүд бий. Эмэгтэйчүүдээс ялгарах гол онцлог нь тэд илүү рок маягаар хувцасладаг. Японы гудамжинд энэ төрлийн залуучуудтай таарах нь ховор боловч шөнийн клубт олноороо бий. 

Японы нийгэмлэгийнхэн энэхүү загварыг Японы эсрэг үйл ажиллагаа хэмээн үздэг байна. Гяругийн гадаад төрх олны анхааралд маш их өртдөг учир япончууд тэднийг биеэ үнэлдэг гэдэгт итгэлтэй байдаг. Харин гяручууд өөрсдөө үүнийг эрс эсэргүүцдэг аж.

Европ болон америкчуудыг бодвол тэдний гадаад төрх хэчнээн будаж өөрчилсөн ч япон хэвээрээ үлддэг. Харин цайвар үс, хэт их нүүр будалтаас болж тэд яг л хүүхэлдэй мэт харагддаг байна. Магадгүй та Японд очвол иймэрхүү залуустай хаа нэгтээ таарах нь ойлгомжтой. Харин тэдэнтэй, танилцах, уулзах гэсний хэрэггүй гэж зөвлөх байна.    

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()