Та үүнийг уншсаныхаа дараа буруу бие засдаг байснаа мэдэх болно!

Бид өдөр тутмын амьдралдаа бие физиологийн онцлогоос хамаарч, хүндээр бие засдаг билээ. Гэвч хүмүүс буруу сууж хүндээр бие засдаг гэдгээ тэр бүр сайн мэддэггүй. Энэ нь өтгөн хатах, шамбарам өвчтэй болох зэргээр биенд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд бид та бүхэндээ хэрхэн зөв сууж хүндээр бие засах ёстой болохыг хүргэхээр бэлтгэлээ. Таны эрүүл мэндийн мэдлэгт багахан ч атугай хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Та үүнийг уншсаныхаа дараа буруу бие засдаг байснаа мэдэх болно!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Сүүлийн жилүүдэд хүмүүс төв, хот суурин газрыг бараадах болж, модон жорлонгоос илүүтэйгээр тохилог суултуур ашиглаж бие засдаг болсон. Үүнийг даган түрүү булчирхайн өвчлөл, өтгөн хаталт, шамбарам өвчнөөр шаналах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь нууц биш юм.

2

Суултуур ашиглаж бие засах нь өтгөнийг гадагшлуулахад хамгийн тохиромжтой байрлалыг өөрчилдөг байна. Энэ нь нэг ёсондоо хүчээр өтгөнийг дүлж гаргахад хүргэдэг гэнэ. Хүн бие засахдаа эгц суух нь илүү их дүлэх шаардлагатай болгодог бөгөөд энэ нь цусны урсгалыг хүртэл түр саатуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. 

3

Харин үүний оронд явган суух буюу 35 градусын өнцөг үүсгэж суух нь зөв юм. Ингэснээр өтгөн бүдүүн гэдсээр дамжиж, ямар ч асуудалгүй гадагшлах бөгөөд олон цагийн турш өтгөнөө гаргах гэж зовж суух асуудлыг үгүй хийдэг байна. Буруу сууж бие зассанаар өтгөн хатаж, хүндрэх гэж удаан хугацаанд суух шаардлагатай болдог төдийгүй цаашлаад шамбарам өвчний суурь үндэс тавигддаг гэдгийг бид дээр дурдсан. Иймд та явган сууж, бие засч байхыг хичээх нь чухал юм. Үүний тулд цэх суулгүй, хөл доороо намхан сандал тавьж, өвдгөө цээжиндээ хүргэж суугаарай.

4 "Squat" буюу явган сууж бие засахын ач тус

  • Хурдан хугацаанд амар, хялбар өтгөнөө гаргана.
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Шулуун гэдэсний амсар урагдахаас хамгаалах болно.
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрыг бууруулна.
  • Жирэмсэн эхчүүдэд тухтай байх бөгөөд учир нь саванд даралт бага ирж, тайван суух боломжийг олгоно.
  • Умай, давсагны мэдрэлийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
  • Бүдүүн гэдсэнд өтгөн үлдэхгүй.

"Squat" буюу явган сууж бие засахын ач тус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()