Дэлхий нийтийг мунхруулж чадсан цуутай 7 хүн

Бид бүгд нэг удаа ч болов хэн нэгнийг хуурч байсан болов уу. Гэхдээ ажлын анкет дээр өөрийгөө магтаж бичих нь энгийн зүйл ч өөрийгөө эмч гэж хэлээд 16 хүнд хагалгаа хийх гэдэг байж боломгүй зүйл билээ. Ингээд түүхэн дэх хамгийн алдартай худалч, хуурмаг хүмүүстэй танилцацгаая.

Дэлхий нийтийг мунхруулж чадсан цуутай 7 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анастасия Романова

1918 онд Оросын эзэн хааны буюу Романовын гэр бүлийг буудаж хороосон юм. Гэвч ард түмэн үүнд итгэхээс татгалзаж, харин хааны гэр бүлийн бага охин болох Анастасияг амьд гарсан гэж итгэжээ. Ингээд дэлхий даяар хуурамч Анастасиянууд маш ихээр гарч ирсэн байна. Тэдгээрийн хамгийн алдартай нь Анна Андерсон байсан юм.

Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байхдаа Анна Андерсон санаандгүй байдлаар хааны гэр бүлийн оёдолчин байсан эмэгтэйтэй таарсан байна. Тэрээр Андерсоныг Романовын бага охинтой тун ижилхэн юм гэж хэлсэн аж. Ингээд бүсгүй дээр маш олон хүн ирж байсан бөгөөд тэр дүрдээ итгэж, үүн талаар сонинд ярилцлага хүртэл өгчээ. Андерсон ордонд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа талаар сэтгүүлчдэд ярьж, офицер Александр Чайковский түүнд хэрхэн тусалсан талаар мөн зохиож ярьжээ.

Хожим 1940 оны үед Анна Андерсонтай холбоотой шүүх хурал зарлаж, олон жилийн турш үргэлжилсэн шүүх хуралдаанаар түүнийг жинхэнэ Романова биш болохыг тодорхойлжээ.

Харин бүсгүйг нас барсны дараа түүнд ДНК-ийн шинжилгээ хийсэн бөгөөд Анна нь Франциска Шанцковская нэртэй Польш эмэгтэй болох нь тогтоогдсон байна.

Анастасия Романова

2 Фердинанд Демара

Бүхий л амьдралынхаа туршид Фердинанд Демараа лам, инженер, захирлын орлогч, сэтгэл судлаач, өмгөөлөгч, хорих ангийн захирал, эрдэмтэн багш гээд бүхий л мэргэжлээр ажиллаж байжээ. Тэрээр хэн нэгэнтэй танилцахдаа өөрт ашигтай байдлаар өөрийнхөө мэргэжлийг танилцуулж байсан гэнэ. Нэгэн удаа тэрээр амиа хорлосон мэт болж жүжиглэж, шинээр амьдрахаар шийдсэн байна.

Солонгосын дайны үеэр Фердинанд Солонгост өөрийгөө Жозеф Сир эмч хэмээн танилцуулсан байна. Нэгэн удаа дайны хөлөг онгоц хагалгаа хийх шаардлагатай 16 шархадсан дайчдыг авчирсан байна. Фердинандаас өөр эмч байгаагүй учир тэрээр хагалгаа хийхээс өөр аргагүй болсон бөгөөд азаар бүх цэргүүд амьд гарчээ. Энэхүү явдлын талаар мэдээлэл сонин хэвлэл дээр гарч, жинхэнэ Жозефын ээж энэ талаар уншсанаар түүнийг худал хуурмаг ил гарчээ. Түүнийг ийнхүү олон хүнийг хууран мэхэлж, хүний нэр зээлдсэний хариуд АНУ-аас хөөсөн байна.

Фердинанд Демара

3 Папесса Иоанна

Католикийн журмын дагуу ламтны байр суурийг зөвхөн эрэгтэй хүн эзлэх хэрэгтэй гэдэг юм. Гэтэл нэгэн эртний баримтаас харахад IX зууны үед католикийн сүмийн ламтан нь эмэгтэй хүн байсан гэнэ.

Ионна Ангеликус гэгч эмэгтэй нь санваартны гэр бүлд өссөн бөгөөд эцгийнхээ замналаар явахыг хүсжээ. Гэхдээ эмэгтэй хүн санваартан болж болохгүй гэдгийг тэрээр мэдээд өөрийгөө эрэгтэй мэт хувцаслаж, Иоанн хэмээх нэрээр амьдрах болсон байна. Хожим тэрээр Ромын сүмд очиж, Лев IV ламтныг нас барсны дараа түүний байр суурийг эзэлсэн аж.

Гэвч бүсгүй нэгэн санваартанд дурлаж, түүнээс жирэмсэлснээр бүх нууц ил болжээ. Иоаннагийн нас барсан талаар 2 түүх байдаг бөгөөд нэгд нь түүнийг төрхийн хүндрэлээс болж нас барсан гэдэг бол, нөгөө нь хотын иргэд бүх нууцыг мэдсэнээр түүний амийг хороосон гэх явдал юм. Энэ явдлаас хойш бүх ламтнууд эр зоригоо шалгуулж, зүслэгийн сандал дээр суух хэрэгтэй болсон ажээ.

Уг түүхээр сэдэвлэж 2008 онд “Иоанна -папын хаан ширээнд заларсан эмэгтэй” гэх киног бүтээсэн байна.

Папесса Иоанна

4 Виктор Люстиг

Германы иргэн Виктор Люстиг түүхэнд Эйфелийн цамхгийг 2 удаа зарсан хэргээрээ танил юм. Тэрээр амьд ахуйдаа 45 орчим хуурамч нэртэй байсан бөгөөд нийт 50 удаа баригдаж байсан гэнэ.

1925 онд Люстиг АНУ-аас Парис руу нүүсэн бөгөөд Эйфелийн цамхагт сэргээн засварлалт хийх хэрэгтэй талаар мэдээллийг олж уншсан байна. Ингээд тэрээр өөртөө хуурамч бичиг баримт хийж, томоохон зочид буудалд өрөө захиалж, сэргээн засварлалтын үйл ажиллагаанд оролцох бизнесменүүдтэй уулзалт зохион байгуулжээ.

Тэрээр бизнесменүүдэд "Эйфелийн цамхагийг хэсэгчлэн зарах бодолтой байгаа ч ард иргэд дургүйцэх учир ийнхүү чимээгүй хэнд ч зарламааргүй байна" гэж хэлжээ. Ингээд Люстиг хувиараа бизнес эрхлэгч Андре Пуассон Люстид Эйфелийн цамхгийг 250 мянган ам.доллараар зараад Вена руу зугтаасан байна.

Хэдэн жилийн дараа тэрээр дахин Парист ирж өмнөх аргаараа Эйфелийн цамхгийг дахин зарж, АНУ руу зугтаажээ.

Виктор Люстиг

5 Стивен Гласс

“Хэрвээ сонирхолтой мэдээлэл олж чадахгүй байвал өөрөө зохио” гэсэн дүрмийг Америкийн сэтгүүлч Стивен Гласс баримталж байжээ. 1995 онд тэрээр "The New Republic" сэтгүүлд ажилд орсон бөгөөд мэдээгээ бэлдэхдээ огтхон ч гадуур гүйдэггүй харин өөрөө зохиодог байжээ. Залуухан сэтгүүлч тэрээр хүн бүрийн сэтгэлд хүрсэн "түүхийг" зохиож байсан учир уншигчид болон найруулагчид түүний ажилд их дуртай байсан аж.

Харин 1998 онд Стивен шинэ байгууллагад уригдсан нэгэн залуу хакерын талаар нийтлэл бичсэн бөгөөд уг залуу тухайн дэлгүүрийн сайтыг хакердсан байна. "Forbes" энэ талаар сонирхож эхэлсэн бөгөөд судалгаа хийх явцад олон худал зүйл байсан болох нь тогтоогджээ. Өөрийн энэхүү байдлыг нуухын тулд тэрээр тухайн байгууллагын нэртэй сайтыг нээж, өөрөө тэдний өмнөөс мэйл бичиж, дуудлага хийж байсан юм. Гэхдээ л эцэст нь шударга үнэн олны өмнө ил гарсан байна. 3 жилийн турш сэтгүүлд ажиллах хугацаандаа тэрээр 30 гаруй зохиолыг бичсэн байна.

Харин одоо Стивен хуулийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд энэ нь сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй юм. Үүнээс гадна тэрээр "The Fabulist" хэмээх номыг бичсэн бөгөөд 2003 онд түүний талаар “Стивен Глассын хууран мэхлэлт” хэмээх киног бүтээжээ.

Стивен Гласс

6 Карлос Кайзер

Бразилын иргэн Карлос Кайзер хүүхэд байхаасаа эхлэн хөл бөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг байсан боловч түүнд хөл бөмбөг тоглох авьяас байгаагүй аж. Ингээд тэрээр нэгэн аргыг олсон байна. Тэрээр томоохон хөл бөмбөгчидтэй танилцаж, тэднийг өөр клуб руу шилжих үед оронд нь өөрийг нь оруулаад өгөөч хэмээн гуйж байсан аж.

Ийнхүү Кайзер гэрээ байгуулах үедээ бие галбираа, өөрчлөх бэлтгэгдэхэд хэдэн долоо хоног хэрэгтэй гэж хэлдэг байжээ. Ингээд хөл бөмбөг тоглох гэж гарах үедээ хөлөө гэмтээчихсэн мэт жүжиглэж, эмнэлэгт хэвтдэг байв. Үүнээс гадна тэрээр эмээ эсвэл өвөөгөө нас барсан гэж хэлээд хэсэг хугацаанд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байна гэж хэлээд тоглолтоос зугтдаг байв.

Карлос ийнхүү худал ярьсаар 20 жилийн турш нэг ч удаа тоглолтыг дуустал нь тоглож байгаагүй аж. Харин одоо тэрээр фитнесс-дасгалжуулагч хийж байгаа бөгөөд өнгөрсөн түүхээ аз жаргалтайгаар дурсдаг юм.

Карлос Кайзер

7 Флоренс Женкинс

Америкийн дуучин, төгөлдөр хуурч Флоренс Женкинс хөгжмийн авьяасгүй гэдгээрээ дэлхий даяар алдартай боловч өөрийгөө хөгжмийн авьяастай гэдэгтээ бат итгэлтэй байсан аж.

Тэрээр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байжээ. Гэтэл эцгийгээ нас барсны дараа тэрээр маш их хөрөнгийн эзэн болж, хөрөнгөнийхөө ихэнх хувийг дуучин болохдоо зарцуулсан байна. Улмаар Флоренс Америкийн хамгийн том тоглолтын театруудыг түрээсэлж, сонгодог дуурь болон өөрийн зохиосон дууг дуулж байсан юм.

Үзэгчид түүнийг шоолох гэж очдог байсан бол Флоренс тэднийг шүтэн бишрэгчдээ хэмээн хүлээн авч байсан аж. Хэдийгээр бүсгүй авьяасгүй ч дэлхий даяар алдартай бөгөөд тэрээр их хэмжээний орлого олж, алдарт Карнегийн театрт хүртэл дуу дуулж байсан гэнэ. Дашрамд дуулгахад түүний тоглолтын тасалбар халуун пирошки мэт зарагддаг байжээ.

2016 онд “Примадонна” хэмээх түүхэн кино бүтээгдсэн бөгөөд Флоренсийн дүрийг Мерил Стрип бүтээсэн байна.

Флоренс Женкинс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()