Дуураймал цүнхийг хэрхэн таних вэ?

Бүсгүйчүүд бид үргэлж сайхан харагдахын тулд аль болох чанар, эдэлгээ, загвар сайтай, үнэ ч боломжийн цүнх, гутал хэрэглэхийг хичээдэг. Гэвч заримдаа шуналтай наймаачдын үгэнд итгэн, жинхэнэ мэт хуурамч цүнхийг чамгүй өндөр үнэ цохин авдаг нь нууц биш. Сүүлийн үед ихэнх бүсгүйчүүд “Chanel”, “Hermès”, “Louis Vuitton” энэ гурван брэндийн цүнхний загварт дурлах болсон билээ. Харин эдгээр цүнхнүүдийн дууриамал загварыг хэрхэн ялгах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Дуураймал цүнхийг хэрхэн таних вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Chanel Boy Bag” загвар
Сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй байгаа, арьсан болон давхар гинжин оосортой, дөрвөлжин загварын энэхүү цүнх нь ажил хэрэгч, гоёлын, өдөр тутмын, чөлөөт гээд л бүх хувцаслалтан дээр төгс зохицдгоороо давуу талтай. Оригинал “Boy Bag”-ийн үнэ 3800 ам.доллар байдаг тул үүнээс арай чанар муутай загварууд маш олноор үйлдвэрлэгдэх болсон. Зарим нь бүр ялгахын аргагүй байна гээч...





Цүнхэн доторх баталгааны бичиг
Баталгааны бичигтэй цүнх бүхэн оригинал гэсэн үг биш. Харахад л андашгүй. Хуурамч цүнхний бичиг нь арзайсан үсэгтэй, томоор бичсэн тоотой, болхи хийцтэй байдаг. Харин оригинал цүнхний бичиг нь эмх цэгцтэй, цэвэрхэн харагддагаас гадна гадуураа алтлаг метал хүрээтэй байдаг байна.



Цүнхний дотоод бичиг, серийн дугаар
Цүнхний дотор талын баруун дээд буланд байх серийн дугаарыг сайн нягталж байгаарай. Хэрвээ серийн дугаарыг наадаг цаасан дээр бичиж байрлуулсан, тэр нь үрчийж хуйларсан байвал дууриамал цүнх гэсэн үг. Харин оригинал цүнхний серийн дугаар арьсан материал дээр бичигдсэн байдаг.



Доторх шошго
Оригинал “Boy Bag” цүнхний дотор талын шошго нь цэвэр арьсан материал дээр тэгш хэмтэй оёгдсон байдаг бол дууриамал цүнхний шошго нь ихэвчлэн хуурамч арьс, лидерин болон даавуун материал дээр далий, бас үзэмжгүй хэвтэй хэвлэгдсэн байдаг ажээ.



2. “Louis Vuitton” брэндийн цүнх
Louis Vuitton брэндийн цүнхнүүд ихэнхдээ бор хүрэн өнгийн дөрвөлжин хээтэй байдаг. Сайн харах юм бол дууриамал “LV” цүнх ориг хувилбараасаа бага зэрэг цайвар өнгөтэй харагдана.





Тусгай таних тэмдэг
Жинхэнэ “LV” цүнх бол дотор талдаа арьсан дээр бичсэн серийн дугаар бүхий таних тэмдэгтэй байдаг. Жинхэнэ, хуурамчыг нь ялгах хамгийн гол таних тэмдэг бол энэ юм. Энэхүү дугаар нь 6 оронтой байх бөгөөд 4 дахь болон 6 дахь орон нь үйлдвэрлэсэн жилийг илтгэнэ. (Зурган дээрх таних тэмдэгтэй цүнх нь 2008 онд хийгдсэнийг харуулж байна)



Гаднах оёдол
Цүнхний бариул, болон логог хатгасан оёдлыг сайн харахад л дууриамал, жинхэнэ эсэх нь мэдэгддэг. Оригинал цүнхний оёдлыг материаланд нь сайн шигтгэж, нэгэн жигд цэвэрхэн оёсон байдаг бол харин дууриамал цүнхний оёдол хайш яайш арзгар байдаг. Түүнчлэн дууриамал цүнхний арьсан деталиуд үрчгэр, нимгэн байдгаас гадна гялалзаж харагддаг аж.



Заримдаа дууриамал цүнхний дотор талын оёдлыг өөр өнгийн утсаар, дэндүү болхи оёсон байдаг. Харин жинхэнэ цүнхний оёдлыг 2-оос илүүгүй өнгийн утсаар дагнаж оёсон байдаг юм.



Металын өнгө хувирах
Таны харж байгаачлан зүүн гар талын цахилгааны өнгөн хэсэг хууларч халцарсан байна. Энэ бол “хулхи” загвар гэсэн үг. Ийм цүнхийг нэг сар барихад л цахилгаан, товч, метал шошгоны будаг нь халцарч унадаг.



3. “Hermès”
“Hermès” бол мөн л бүсгүйчүүдийн хамгийн хайртай цүнх. Өнөө цагт алдартай одуудаас өгсүүлээд энгийн оюутан охид хүртэл энэхүү цүнхийг барих болжээ. Зарим одууд бүр захиалгаа өгчихөөд 2 жил хүртэл хүлээдэг гээд боддоо...



Цүнхний нүүрэн талын бичиг
Уг цүнхний хуурамч эсэхийг мэдэх хамгийн наад захын таних тэмдэг бол цүнхний нүүрэн талд байх “Hermès Made in France” гэсэн бичиг юм. Жинхэнэ цүнхний ийм бичиг нь оёдолтойгоо ойрхон, тийм ч тод биш байдаг. Харин хуурамч цүнхний бичиг нь гялалзсан, оёдлоосоо хол бичигддэгийн дээр амархан арилдаг аж.


 
Түгжээний хэсэг
Оригинал “Hermès” цүнхийг оёход маш нарийн ажиллагаа шаарддаг тул мэргэжлийн оёдолчин гар аргаар хийдэг. Ялангуяа түгжээ хэсгийн оёдлыг гараар оёж, дууриамал цүнхнээс ялгахын тулд маш жижигхэн тамга дарж өгдөг аж. Харин дууриамал цүнхний эл түгжээнд ийм тамга бүү хэл, оёдол нь ч тун бүдүүлэг хийгдсэнээрээ ялгаатай байдаг. 
 
Ядаж л дууриамал “Hermès”-ийн оёдлууд үйлдвэрээс гарснаасаа хойш тун удалгүй хөвөрдөг.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()