Таныг үхэлд ч хүргэж мэдэх жижиг бэртлүүд

Бага зэргийн өвдөлтийг ч анхаарахгүй яваад байвал дараа нь маш том сөрөг үр дүнд хүргэдэг. Хэрвээ та гараа хугалвал ихэд айж сандаран эмнэлэг явдаг бол харин  өдөр бүр л тохиолдож байдаг бага зэргийн гэмтэл бэртлийг тоолгүй “Өө яана аа” гээд л орхидог. Гэтэл энэ жижиг бэртэл гэмтлүүд нь дараа нь маш аймшигтай үр дүнг бий болгодог байна. Тэр нь бүр үхэл ч байж болох юм...

Таныг үхэлд ч хүргэж мэдэх жижиг бэртлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэврүү үсрэх

Цэврүү үсрэх нь хамгийн хэцүү өвдөлт юм. Нэгэн бяцхан жаал оймс өмсөлгүйгээр шууд гутлаа өмссөнөөс болж цэврүү үсрэн тэр нь хүндрэн шархлаа болсон байна. Удалгүй шархлаа нь бүх эд эс рүү дамжин халдварлан хэцүүхэн байдалд орсон жишээ бий. Тиймээс гутал холгохоос сэргийлэх арга хэмжээнүүдийг аваарай. 

Цэврүү үсрэх

2 Найтаалгах

Энэ нь тэнэг сонсогдож мэдэх ч тохиромжгүй үед найтаалгах нь их аюултай. Нэгэн мэргэжлийн бейсболын багийнханд найтаалгаснаас болж хэцүү зүйл тохиолдсон юм. “The Toronto Blue Jays” багийн тоглогч Сэми Соса (Sammy Sosa)  тохиромжгүй үед найтаалган дамжуулагчийг цочоосноор дамжуулагч өөрийн багийн тоглогч болох Рики Ромеро (Ricky Romero)-ийн баруун гуяны булчинг цохиж гэмтээн 15 хоног эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн байна.

Найтаалгах

3 Төмсөг рүүгээ цохиулах

Төмсөг рүүгээ цохиулах нь тийм ч инээдтэй зүйл биш. Санаатай болон санаандгүйгээр цохиулсан тохиолдолд яалтчгүй хэдэн секунд хөдөлж чаддаггүй аж. 42 настай нэгэн хятад эр дэлгүүр ажиллуулдаг байсан ба нэг бүсгүй түүний дэлгүүрт орж ирэн үл ойлголцол үүссэн төдийгүй бүсгүй Хятад эрийн төмсөг рүү нь хүчтэй өшиглөсөн байна. Үүний дараа тэрээр газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Төмсөг рүүгээ цохиулах

4 Зогьсуулах

Та зогьсуулахаа болихын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Энэ нь тийм ч хэцүү өвдөлт биш л дээ. Гэхдээ мэдээж удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Мики Чэни (Micky Cheney) хэмээх нэгэн бүсгүй 7 хоногийн турш тасралтгүй зогьсуулжээ. Тэр боломжтой гэх бүх аргыг хэрэглэж үзсэн ч больж чадаагүй байна. Сүүлдээ бүр 6 кг жин хаян эцэж турж эхэлсэн учраас эмнэлэгт очин үзүүлэхэд түүнийг архаг зогьсуулалтын өвчтэй хэмээн тодорхойлсон байна. Энэ нь мэдээж тэр болгон тохиолдоод байхгүй ховор өвчлөлийн нэг ажээ. 

Зогьсуулах

5 Наранд түлэгдэх

Хэрэв та наранд удаан зогсдог ажил хийдэг бол өөрийгөө хамгаалах хувцас өмсөж хэвшээрэй. Хоёр залуу тариан талбай дээр ажилладаг байж тэд үргэлж наранд зогсон ажилладаг байсан аж. Гэтэл тэд удалгүй 2 болон 3-р зэргийн түлэгдэлтэй гэсэн дүгнэлтээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. 

Наранд түлэгдэх

6 Шумууланд хатгуулах

Шумууланд хатгуулахыг хүсдэг хүн гэж үгүй. Сүүлийн үед шумуулаар Зика гэх зэрэг аймшигт өвчинүүд халдварладаг болсон гэдгийг хэн хүнгүй л мэдэх бизээ. Мэйкл Мурей (Micheal Murray ) гэх 39 настай эр гэдэсний хижиг өвчнөөс болон нас барсан байна. Учир нь тэрээр шумууланд хазуулан халдвар авсан байжээ.

Шумууланд хатгуулах

7 Эвшээх

Эвшээх гэдэг нь таны унтах цаг боллоо гэснийг илтгэх нэг шинж тэмдэг юм. Бид бүгд л эвшээж байдаг. Гэтэл нэгэн эрхэм эвшээж байгаад эрүүгээ мулталсан байх юм. Эмнэлгийн ажилчид түүнд яаралтай тусламж үзүүлээгүй бол тэрээр нас барах байжээ. Мөн түүний эрүүг буцааж хэвэнд нь оруулахад  бүхэл бүтэн 4 цаг шаардагдсан гэнэ шүү.

Эвшээх

8 Нүдэндээ линз зүүх

Нүд гэдэг бол юу юунаас илүү үнэ цэнэтэй билээ. Сүүлийн үед охид нүдэндээ линз зүүх нь элбэгшиж. Гэтэл энэ нь бидний төсөөлж ч байгаагүй асар аюултай эд юм. Нэгэн бүсгүй линзэндээ бохир орсныг мэдэлгүй зүүснээр нэг нүд нь хараагүй болж байжээ. Мөн тэрээр чадварлаг эмч нарын ачаар нэг нүд нь хараатай үлдсэндээ маш их баярлаж явдаг гэнэ.

Нүдэндээ линз зүүх

9 Хөлийн хуруугаа цохих

Хөлийн хуруугаа цохих үед үүнээс илүү өвдөлт гэж байхгүй мэт л санагддаг. Мөргөсний дараа хөл их өвддөг гэтэл бид жоохон амрааж байгаад л алхаж орхидог. 67 настай Эрик Бэкер (Eric Baker) нэгэн удаа хөлийн хуруугаа цохисноос болж халдвар аван хөл нь үхжиж эхэлсэн байна. Тэрээр яаралтай эмнэлэг орж үзүүлсэн ба 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Хөлийн хуруугаа цохих

10 Цаасанд гараа зүсэх

Бид бишгүй л олон удаа цаасанд гараа зүсч байдаг. Дараа нь тэр гараараа ном болон дэвтэр зэргээ эргүүлэхэд зүссэн завсараар цаас орчихоод ихэд төвөгтэй бас зовиуртай байдаг.  Тоби Виллиамсан (Toby Williamson) гэх эрхэм гараа цаасанд зүссэнийхээ дараа, түүнд нь бохир орж, үрэвсэн цаашлаад булчин болон бие эрхтний үхлийн шарх үүссэнээр цусны хорт хавдраар нас барсан ажээ. Итгэмээргүй ч гэлээ, учгийг нь хөөгөөд үзэхэд нээрэн л гараа зүсээгүй бол хаанаас амиа алдах билээ?

Цаасанд гараа зүсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()