Багадаа хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн аймшигтай алуурчин болсон түүх

2018-10-02, 14:30
10,823

Хүүхдийг томроод ямар хүн болохыг урьдчилан таах хэцүү. Гэм хоргүй, цайлган санаатай тэдний зарим нь хэдхэн жилийн дараа зартай цуврал алуурчин болчихсон байна гэдэгт итгэмгүй. Тэгвэл олон хүний амийг хэрцгийгээр авч одсон доорх хүйтэн цуст араатнуудыг ингэж нүгэл үйлдэхэд яг юу сэдлийг нь төрүүлэв?

Багадаа хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн аймшигтай алуурчин болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аймшигт Эдмунд Кемпер (Edmund Kemper)

Эдмунд Кемпер нь өөрийн эх, өвөө эмээ тэргүүтэй 10 хүний амийг хөнөөснөөрөө зартай. 206 см өндөртэй, 113 кг жинтэйгээс гадна оюуны асар өндөр чадамжтай (IQ нь 145) тэрбээр биеийн ч, билгийн хүчээр ч хохирогчоо дарангуйлж чаддаг байсан тул “байгалиас заяасан зандалчин” гэж нэрлэгдэж байв.

Кемперийн хүүхэд нас нэлээн адармаатай өнгөрсөн байна. Ээж нь түүнийг дүү нараа яаж ч магадгүй гээд шөнө бүр зооринд оруулан цоожилдог байж. Үүнд нь уурласан уураа Кемпер гэрийнхээ муурнуудад гаргадаг байсан юм. Дөнгөж 10 настай байхдаа тэрээр өөрийн муураа амьдаар нь булжээ. Дараа нь муурыг ухаж гаргаад, толгойг нь тасдан шонгийн оройд зоон орхисон аж. Мөн тэр 13-тайдаа шинэ авсан муурныхаа толгойн орой хэсгийг балиус хутгаар тасдаж, цусаар нь биеэ будан зугаацсан байна. Насанд хүрсэн хойноо тэр өөрийн эхээ яг ийм маягаар хөнөөсөн нь аймшигтай.

Аймшигт Эдмунд Кемпер (Edmund Kemper)

2 Хуялт алуурчин Жерри Брудос (Jerry Brudos)

“Гутлын донт”, “Хуялт алуурчин” хочоороо зартай Жерри Брудос нь 1968 болон 1969 онуудад Америкийн Орегон мужид дөрвөн эмэгтэйн амийг бүрэлгэсэн байна. Багадаа эмэгтэй хүний гутланд харц унагадаг байсан нь сүүлдээ байж суухын аргагүй болгох гаж дон руу хөтөлжээ. Жаахан хөвгүүн байхдаа тэр гаднаас хос өндөр өсгийт олж, гэртээ авчран өмсөж үзэх болсонд ээж нь ихэд уурлаж, гаргаж хаяхыг шаарджээ. Гэвч тэр гутлыг хаясангүй, өрөөндөө нуусан байна.

Өсвөр насандаа Брудос хувцас хатаах хэцнээс эмэгтэй хувцас хулгайлах болж, багш нь өндөр өсгийтөө шүүгээнээсээ түүнд алдаж байсан удаа бий. Хожим 17-тойдоо тэр хонгил дотор нэгэн охин руу дайрснаас болж 9 сарын турш хоригдон, сэтгэцийн эмчилгээ албадан хийлгэж байжээ. Суллагдсаныхаа дараа эхнэр авч, амьдралаа төвхнүүлсэн боловч гаж хүсэл нь арилаагүй л байв. Тэрбээр эмэгтэйчүүдийг хууран гартаа оруулж, амийг нь хөнөөгөөд, жигшүүрт хэргээ эргэн дурсаж байхын тулд хувцаснаас нь хадгалдаг байжээ.

Хуялт алуурчин Жерри Брудос (Jerry Brudos)

3 Ногоон хувцасны дайралт - Алберт ДеСальво (Albert DeSalvo)

Алберт ДеСальво нь 1962-1964 оны хооронд Бостоны бүс нутагт 13 эмэгтэйг хөнөөсөн байна. Багадаа тэрээр муурын зулзага, нохойн гөлөг урхидан барьж, нум сум харвах бай болгодог байсан юм. Архинд донтсон эцэг нь эхнэр хүүхдүүдээ зэрлэгээр зоддог байсан нь түүний хэрцгий занд нөлөөлжээ. Тиймээс засан хүмүүжүүлэх сургуульд явж, АНУ-ын армид алба хаасан ч тэрээр төрөлхийн зан авираа хянаж чадахгүй хэвээр байв. Ингээд түүний аллагын цуврал эхэлжээ.

Тэр ногоон хувцас өмсөж, энгийн ажилчны дүрээр хохирогчийнхоо гэрт нэвтэрч ордог. Хохирогчдод хутга тулган хүлээд, ихэвчлэн өөрсдийнх нь хувцсаар боомилон алдаг байв. Түүний аллага “Ногоон хувцастын дайралт” нэрээр олонд түгж, эмэгтэйчүүдийг айлгаж байсан юм. ДеСальво хожим баригдаж, шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан байна.

Ногоон хувцасны дайралт - Алберт ДеСальво  (Albert DeSalvo)

4 Хамгийн гаж нэгэн Тед Бунди (Ted Bundy)

Түүхэн дэх олонд хамгийн их танигдсан, зартай цуврал алуурчин бол Тед Бунди. Гаднаа сэтгэл татам, царайлаг ч дотроо өршөөлгүй харгис хэрцгий тэрбээр 1970-аад оны үед Америкийн хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрт 30-аад эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн юм. Түүний гэр бүлийн амьдрал тун ээдрээтэй байв. Эгч нь үнэндээ түүний төрсөн эх нь байжээ. Гэсэн ч багадаа тэр хайр халамжаар дутаагүй аж.

Жаахан байхдаа Бунди гал тогоон дахь бүх хутгыг хулгайлж, авга эгчийнхээ унтдаг байсан орны доогуур нуусан байсан нь олдсон гэдэг. Мөн тэрээр сэтгүүл дээр гарсан аллагын хохирогчдын сэтгэл сэрдхийлгэм зургуудыг цуглуулах дуртай байжээ. Сэтгэл судлаачид түүний тухай “Тэр иймэрхүү аллагын түүхүүдийг уншиж бэлгийн дур хүслээ хангадаг байсан” хэмээн дурдсан юм. 1989 онд Флорида мужийн нэгдсэн хорих газарт түүнийг цахилгаан сандал дээр суулган цаазаар авсан байна.

Хамгийн гаж нэгэн Тед Бунди (Ted Bundy)

5 Өөрийгөө ч тарчлаах дуртай Альберт Фиш (Albert Fish)

Алберт Фиш нь гэмгүй гурван хүүхдийн амийг бүрэлгэсэн алуурчин, хүний махан идэштэн бөгөөд өөрийгөө Америкийн бүх мужийн 400 гаруй хүүхдэд халдаж байсан гэж бахархан ярьдаг байжээ. Бусдыг тарчлаан зовоох нь түүний гол зугаа байв. Мөн тэрээр бусдыг гэлтгүй өөрийгөө ч хадаастай модоор нүдэн таашаал авдаг гаж донтой нэгэн. Фиш бага наснаасаа л санаанд оромгүй бэлгийн гаж хүсэлтэй байжээ. Асрамжийн газарт байхдаа тэр бусад хүүхдүүдийг багшдаа зодуулахыг харж таашаал авдаг байв. Мөн 15 настайдаа тэр найзаасаа "Urolagnia" (Шээстэй холбоотой бэлгийн дур хүсэл) болон "Coprophagia" (Хүний ялгадсанд дурлах дон)-ийн талаар сонсжээ. Мөн тэрээр бие засах газар луу орж бусад хөвгүүдийг харах дуртай байж.

Фиш өөрийн арван настай хохирогч Грэйс Бадд (Grace Budd)-ын ээжид захидал бичсэнийхээ дараахан баригдсан байна. Захидалдаа тэрээр охиныг нь хэрхэн жижиглэн тасчиж, гэртээ авчраад чанаж идсэнээ дүрслэн бичжээ.

Өөрийгөө ч тарчлаах дуртай Альберт Фиш (Albert Fish)

6 Сэтгэцийн өвчтэй Оттис Түүл (Ottis Toole)

Оттис Түүлийг шүүхээс зургаан хүний амийг хөнөөсөн гэж буруутгасан ч өөрөө илүү олныг алсан гэдгээ хүлээдэг. Нотлох баримт хангалтгүй байсан учраас нэмж хэрэг үүсгэх боломж байгаагүй аж. Флорида мужийн Жэксонвилль хотод төрсөн Түүлийн бага нас тэр чигтээ доромжлол, хэрцгийлэл дунд өнгөрчээ. Хэт сүсэгтэй эх нь түүнийг байнга зоддог байсан бол сатанист үзэлтэй эмэг эх нь булш ухаж, зан үйлдээ хэрэглэх хүний эрхтэн ангуучилдаг байж. Эгч нь түүний биед дураар халдаж, охин хүүхэд шиг хувцаслуулж, харин эцэг нь найзуудынхаа өмнө түүнийг бэлгийн зүй бус үйлдэл хийхийг шаарддаг байв.

Түүл энд тэнд гал тавьж зугаацах дуртай байсан нь цуврал алуурчид бах тав, өс хонзон, эвдрэл сүйтгэлийг илэрхийлдэг тул галын дөлд дуртай байдаг гэсэн яриаг баталсан хэрэг болжээ. 1982 онд өөрийн бэлгийн хамтрагч  Жорж Сонненбергтэй (George Sonnenberg) муудалцсаныхаа дараа, Түүл түүнийг байшин дотор түгжээд галдан шатаасан байна. Энэ хэргийн хариуд Түүл 20 жилийн ял сонссон бөгөөд түүний өмнө үйлдсэн олон аллагууд хожим ил болсон ажээ.

Сэтгэцийн өвчтэй Оттис Түүл (Ottis Toole)

7 Сатанист Эд Гэйн (Ed Gein)

Висконсин мужийн Ла Кросс гүнлигт төрсөн Эд Гэйн нь багадаа сургуульд явах гэж л гардаг, бусад үед гэрээсээ огт холддоггүй, эцэг эхийнхээ фермийн ажилд тусалдаг жирийн нэгэн хүүхэд байжээ. Хэт сүсэг бишрэлтэй эх нь түүнд өдөр болгон библи уншуулж муу болгоны эх бол эм хүн, чөтгөрийн зараалыг тэд гүйцэтгэдэг гэж сургадаг байжээ. Сургуульдаа Гэйн ямар ч найз нөхөргүй бөгөөд бусдад байнга дээрэлхүүлдэг байв.

Түүний зожиг зан насанд хүрсэн хойноо ч засарсангүй. Эхийгээ нас барсны дараагаар тэр шарил ухаж, цогцосноос авсан яс, арьс гэх мэт зүйлсээр гэрийн тавилгаа чимдэг болжээ. Хожим нутгийн нэгэн эмэгтэйг хөнөөснийх нь дараа цагдаа нар гэрт нь ороод санаанд оромгүй аймшигтай зүйлсийг олсон юм. Түүний гэрт хүний арьсаар хийсэн гэрлийн бүрхүүл, хөхний товчоор чимэглэсэн бүс, цаасан уутанд хийсэн хохирогчийн толгой байсан аж. 1984 онд 77 насандаа зүрх нь зогсон өөд болсон түүнийг нэгэн нэр хаяггүй булшинд оршуулжээ.

Сатанист Эд Гэйн (Ed Gein)

8 Хүн идэштэн Жеффри Дамер (Jeffrey Dahmer)

1978-1991 оны хооронд цэл залуу 17 эрийг зэрлэгээр мөчлөн хөнөөсөн, “Милуокигийн араатан” хочтой цуврал алуурчин, хүн идэштэн Жеффри Дамер гэгч нь хүүхэд байхаасаа л нүгэлтэй байсан нь олон зүйлээс харагддаг. Хүүхэд байхдаа тэр машинд дайруулж үхсэн амьтдыг зам дээрээс олж, гэрийнхээ ойролцоох ойн дунд авчран “задлан” хийдэг байжээ. Мөн Дамер хөршүүдээ айлгахын тулд нохой алж, толгойг нь шонд өлгөж ч байж.

Амьтны биеийн эрхтнүүд хэрхэн зохицож байрладаг нь түүний сонирхлыг ихээр татдаг байсан нь сүүлдээ цогцост дурлах гаж дон болон хувирчээ. Багадаа амьтан барьж, тамлан зовоох дуртай байсан тэрээр хожим хүний амь бүрэлгэж, цогцос дээр нь санаанд оромгүй, аймшигтай туршилт хийдэг балмад нэгэн болсон юм.

Хүн идэштэн Жеффри Дамер (Jeffrey Dahmer)

9 "BTK" алуурчин Деннис Рэйдер (Dennis Rader)

Деннис Радер нь Америкийн Канзас мужийн Вичита хотод, 1974-өөс 1991 оны хооронд 10 хүний амийг бүрэлгэсэн байна. Тэрээр аллага үйлдэхдээ “Bind, Torture, Kill” буюу “Хүл, Тамла, Хөнөө” гэсэн зарчмыг баримталдаг байсан нь түүнд “ The BTK killer” хэмээх хочийг авчирчээ. Сүмийн чуулганы тэргүүн, скаутын удирдагч тэрээр гэр бүлтэй, нам жим амьдралтай байсан ч тарчлаан зовоох, алж талах дур хүслээ удаан хугацаанд нууж явсан аж. 2005 онд түүнд ямар ч давж заалдах эрхгүйгээр 175 жилийн хорих ял оноожээ.

Цуврал алуурчдын талаарх “Snapped” баримтат кинонд түүний талаар “Рэйдерийн бага байхад ээж нь буйдангийн пүршний завсраас бөгжөө хайж байгаад гараа тэнд гацаачихжээ. Тэгээд тэр туслуулахаар Рэйдерийг дуудсан байна. Энэ үед л түүнд эмэгтэй хүний хөөрхийлөлтэй байдал, айдаст автсан харц нь аятайхан санагдаж, тамлан зовоох сэдэл төрж эхэлжээ” хэмээн өгүүлсэн байна.

"BTK" алуурчин Деннис Рэйдер (Dennis Rader)

10 Эмэгтэй хүнийг тарчлаасан Кэррол Коул (Carroll Cole)

1971-1980 оны хооронд Кэррол Коулийн боомилон хөнөөсөн 15 эмэгтэйн дунд өөрийнх нь найз бүсгүй нь ч багтжээ. 1985 онд түүнд хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноосон байна.

Тэрээр насанд хүрсэн хойноо зөвхөн эмэгтэйчүүдийг хөнөөдөг байсан ч, түүний багадаа үйлдсэн эхний аллагын хохирогч нь залуухан хөвгүүн байжээ. Коулын ээж нь ширүүн зантай, гэр бүлээс гадуурх харилцааг нь аавдаа ховловол түүнийг зодно гэж сүрдүүлдэг нэгэн байв. Мөн ээж нь түүнийг охин хүүхэд шиг хувцасладаг байсан тул ангийн хүүхдүүд нь доог тохуу хийж, дээрэлхдэг байсан юм. Найман настайдаа тэрээр (зарим эх сурвалжид 10 настайдаа гэж тэмдэглэсэн) Калифорнийн Ричмондод ангийнхаа нэг хүүг живүүлэн алжээ. Эхэндээ ослоор болсон золгүй явдал гэж үзсэн ч Коул хоригдож байхдаа бичсэн намтартаа түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээжээ.

Эмэгтэй хүнийг тарчлаасан Кэррол Коул (Carroll Cole)

Дээрх бүгдээс үзэхэд эдгээр цуст алуурчдыг ийм хүмүүс болж хүмүүжихэд нөлөөлсөн эхний хүчин зүйл бол гэр бүлийн хүчирхийлэл байжээ. Энэхүү мэдээг бид гэр бүлийн хүмүүжил ямар үр дагавартай, юунд хүргэж болохыг таниулж, сэрэмжлүүлэх зорилгоор бэлдсэн болно!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()