Канадын уугуул иргэдийн бүхэл бүтэн тосгон ор мөргүй алга болсон түүх

Канадын хойд нутгийн Анжикүни нуурын ойролцоо 1930-аад оныг хүртэл уугуул Иниут хүмүүсийн жижигхэн тосгон байдаг байжээ. Эндэхийн оршин суугчид нэг л өдөр ор сураггүй алга болцгоосон юм. Энэ явдлыг анчин Жоэ Лабель гэрчилсэн ба тэрбээр тосгоныхныг сайн мэддэг нэгэн байсан гэдэг. Ингээд та бүхэнд Анжикүни нуурын оршин суугчдын ор мөргүй алга болсон итгэмээргүй түүхийг хүргэе.

Канадын уугуул иргэдийн бүхэл бүтэн тосгон ор мөргүй алга болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анжикүни нуур хаана байдаг вэ?

Канадын хойд хэсгийн Нунавут районы Киваллиг хэмээх газарт орших Анжикүни нуур нь хулд, цурхай загасаараа элбэг учир загасчдын очих дуртай маршрутын нэгд ордог байлаа. Инуит омгийнхны гэр орон болсон Анжикүни нуур 1930 оны 11-р сарын нэгэн хүйтэн өдөр хүн бүрийн мэддэг алдартай газар болон хувирсан байдаг.

Анжикүни нуур хаана байдаг вэ?

2 Нэг л юм биш байна даа

Канадын үслэг амьтны анчин Жоё Лабелле бол хэр баргийн зүйлд айж, итгэхээ больсон хүн. Үргэлж аялж байдаг тэрээр эл газрыг 10 хуруу шигээ л мэддэг байлаа. Лабелле Инуит омгийнхон дээр өнгөрсөнд нэлээдгүй олон удаа очиж байсан төдийгүй нутагт нь хорон муу санаатай ойн савдаг байдаг гэсэн домгийг омгийнхноос сонсч явжээ. Инуитчууд тун элэгсэг зантай, нөхөрсөг хүмүүс байсан  ба орсон гарсан аялагчдыг гэртээ хонуулан хоол ундаар дайлж цайлдаг байсан ажээ. Лабеллийг омгийнхны оршин суудаг байсан газраар явахад бүх зүйл хачин жигтэй санагдаж эхлэв. Тэргэл сар тосгон дээр аймшигтайгаар ёлтойн, нүдэнд хөдөлж харагдах нэг ч зүйл байгаагүй гэнэ.Үргэлж л хуцаж, их дуу чимээ гаргаж байдаг хаски ноход гаднын хүн ирснийг ч мэдэхгүй чив чимээгүй байсаар...

Лабелле өөрийнхөө цасны гутлын чимээ, өөрийнхөө амнаас гарсан “хүн байна уу” гэх  цуурайгаас өөр юуг ч олж сонсоогүй юм. Байдал хачин жигтэй байгааг анзаарсан Лабелле юу болсныг мэдэхээр цааш явав. Амьдрал өрнөж байгаа гэх шинж тэмдэг нэг ч алга байлаа. Инээд хөөр, хүмүүсийн харилцан яриа ч алга. Хүн амьдарч байгааг илтгэдэг утаа ч үл үзэгдэж байна. Лабелле алсад гал гарч байхыг хараад тэр зүгт явжээ. Очиж үзээд гал их удаан хугацаагаар асч байгааг ойлгосон байна. Тэнд хоолоо хийх гээд хамаг юмаа бэлдсэн ч хийж амжаагүй орхисон дүр зургийг олж харж. Харин мах нь тогоондоо юу ч үгүй түлэгдсэн байжээ.

Нэг л юм биш байна даа

3 Амьд хүн байх ямар ч шинж алга

Лабелле чухам энэ тосгонд юу тохиолдсоныг өөрт нь тайлбарлаад өгчих хэн нэгэнтэй таарна гэж итгэн цааш явсаар байжээ. Тосгоны иргэдийг бүгдийг нь нутгаа орхиход хүргэсэн шалтгаан юу байсныг мэдэхэд туслах ганц сэжүүр ч олдсонгүй. Гэхдээ тосгоны айл өрхүүдэд нэгэн ижил шинж тэмдэг ажиглагджээ. Тэд гэр орондоо хоол хүнс, зэр зэвсгийг хангалттай сайн базаасан байв. Лабелле өөр нэгэн айлд ороод тогоондоо түлэгдсэн мах байхыг олжээ. Бас нэгэн айлаас  далайн хавны арьсыг өвчиж байгаад дуусгалгүй орхисон байхыг харжээ. Энэ тосгонд яг юу болсон талаарх хариулт байхгүй ч тосгоны 30 хүнд ямар нэгэн гэнэтийн, хүчтэй зүйл тохиолдсон гэдэг нь эргэлзээгүй юм. Хүн ийш тийшээ явахаар болбол юмнуудаа аваад явдаг. Харин энэ тосгоныхон хувцас, зэвсэг, хоол хүнсээ бүгдийг нь гэртээ үлдээжээ.

Амьд хүн байх ямар ч шинж алга

4 Ноход өлссөнөөсөө болж үхсэн байв

Гайхаж, ядарсан анчин сүүлдээ хаашаа явахаа ч мэдэхгүй болжээ. Тосгоныг хөндлөн гулд туулсныхаа дараа цасан дээр өөрийнхөөс нь өөр хөлийн мөр байхгүй байгааг ойлгожээ. Тосгоны иргэдийн тэжээдэг байсан бүх ноход өлсөж үхсэн байгааг хараад Лабелле хэдэн км-ийн цаадах шууданд хүрэх хэрэгтэй гэдгээ ойлгов.

Ноход өлссөнөөсөө болж үхсэн байв

5 Морьт цагдаа нар мөрдлөг хийв

Шуудан холбоонд хүрсэн даруйдаа Лабелле болсон бүх явдлыг ярьж Морьт цагдаа нарыг тосгонд очиж мөрдлөг хийхийг хүсчээ. Ингээд тэд тосгон руу явах замдаа анчин Арманд Лорентын 2 хүүтэйгээ амьдардаг овоохойд очиж юу болсныг тодруулахад  “Том хэмжээтэй цилиндр биет сум шиг хэлбэртэй болсныхоо дараа Анжикүни нуурыг чиглэн одсон” хэмээсэн байна.  Үүгээр ч зогсохгүй морьт цэргүүдийг тосгонд хүрэхэд оршуулгын газрын бүх авснууд онгойчихсон, доторх цогцоснууд нь алга болчихсон байсан гэсэн мэдээлэл ч тархсан байдаг юм. Ямар ч амьтан булшны чулуунуудыг авсны 2 талд нямбай гэгч нь өрөхгүй нь ойлгомжтой шүү дээ.

Морьт цагдаа нар мөрдлөг хийв

6 Мөрдлөг мухардав

Морьт цагдаа нар эрчимтэй, нямбай мөрдлөг явуулсан ч юу болсон бэ гэсэн асуултад хариулж чадах үнэмшилтэй шалтгаан нэгийг ч олж чадаагүй юм. Судлаж, ухах тусам хэрэг улам л ээдрээтэй болж эхэлжээ. Ямартаа ч мөрдлөгийн үр дүнд Инуит омгийнхон Лабеллийг тосгонд очихоос 8 долоо хоногийн өмнө сураггүй алга болсон гэсэн дүгнэлт гарчээ. Гэрүүдэд дүүрэн хоол хүнс байхад яагаад хаски нохойнууд өлсөж үхсэн, хэн алсад гал асаасан, цэнхэр ногоон туяа тэнгэрийн хаяанд үзэгдэж байсан нь ямар учиртай байсан бэ? гэх зэрэг асуултууд өнөөг хүртэл тайлагдашгүй оньсого хэвээр үлджээ.

Мөрдлөг мухардав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()