"Уучлаарай, үл үзэгдэгч онгоц гэж мэдсэнгүй" - Америкийн 50 сая долларын үнэтэй онгоцыг Сербүүд унагасан түүх

1999 оны 3-р сарын 27-нд НАТО-гийн онгоцнууд Югославыг бөмбөгдөөд дөрөв хонож байхад Пентагоны хамгийн аймшигтай хар дарсан зүүд биеллээ олов. Сербийн агаарын довтолгооноос хамгаалах анги үл үзэгдэх F-117 онгоцыг агаарт байхад нь илрүүлж, пуужингаар харвасан бөгөөд 50 сая долларын өртөгтэй тус бүтээл ийнхүү төмрийн хаягдал болжээ. Түүнийг хуучирсан, Вьетнамын дайнд ашиглаж байсан Зөвлөлтийн Нева пуужингийн системээр (C-125) буудаж унагасан нь бүр ч том доромжлол болсон байна. 

"Уучлаарай, үл үзэгдэгч онгоц гэж мэдсэнгүй" - Америкийн 50 сая долларын үнэтэй онгоцыг Сербүүд унагасан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Югославын агаарын довтолгооноос хамгаалах чадварлаг үйл ажиллагааны үр дүнд F-117 сөнөөгч онгоц (серийн дугаар 82-0806)-ыг устгажээ.

Тус онгоц Сербийн армийн эсрэг Холбоотнуудын хүчний ажиллагааны үеэр буюу 1999 оны 3-р сарын 27-нд жагсаалаас гарчээ.

Хурандаа Золтан Данийн удирдлага дахь Агаарын довтолгооноос хамгаалах бригадын 250 дугаар ангийн 3-р батальон F-117-г устгасан пуужинг харвасан байна. 

Үл үзэгдэгч (stealth) хэмээх радарт илэрдэггүй тус онгоц хормын төдийд ил гарах үед шууд пуужингаар харвасан аж. Дэлбэрэлт болсны дараа онгоц жолоодлогоо алдаж, нисгэгч шүхрээр үсэрчээ. Зургаан цагийн дараа нисгэгчийг АНУ-ын Агаарын цэргийн аврах баг олж, нүүлгэн шилжүүлжээ.

Тус загварын онгоцыг бүтээсэн Lockheed компани АНУ-ын татвар төлөгчдөөс ширхэг тус бүрд нь 42.6 сая ам.доллар нэхэмжилж байсныг онцлох хэрэгтэй.

Доорх цэргүүд бол тус онгоцыг буудаж унагасан багийн гишүүд юм. 

Зөвлөлт Холбоот Улс 1969 онд SA-3 Goa зенитийн пуужин (НАТО-гийн ангилал) бүтээж байсан бөгөөд орчин үеийн пуужингууд гүйцэж чадахгүй "радарт бараг харагдахгүй" онгоцыг унагасан гэдгийг мөн тэмдэглэх нь зүйтэй. 

Сөнөсөн F-117 онгоцны үлдэгдэл өдгөө Белградын ойролцоох Нисэхийн музейд бий. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()