2012 оны шилдэг нээлтүүд

2012-12-14, 22:12
37,330
Хэдийгээр 2012 он дуусаагүй байгаа ч Гиннесийн номд багтсан, багтаагүй маш олон шинэхэн нээлтүүд хийгдээд байгаа билээ. Ингээд бүгдээрээ өнгөрөн одож буй 2012 оны хамгийн шилдэг гэсэн нээлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.
2012 оны шилдэг нээлтүүд

Хамгийн том матар
Хамгийн том матар болох Лолонг 6, 17 метрийн урттай юм байна. Энэ оны 7 сард түүнийг дэлхийн хамгийн том матар хэмээн Гиннесийн номд оруулсан аж. “National Geographic”-ийн мэдээлж байгаагаар энэхүү хэвлээр явагч амьтны талаарх мэдээлэл нь дэлхийн хамгийн шилдэг 10 мэдээний тоонд багтжээ.

Лолонг матарыг хоёр хүн залгисан хэмээн буруутгаж, амьтны хүрээлэнд хорьсон байна. Харин Гиннесийн номд туршилт хийгдсэн, баримттай зүйл дээр тулгуурласан зүйлс багтдаг бөгөөд амьтан судлаач Адам Бриттон матарын уртыг түүний шинэхэн гэр болон туршилтын “Бунаван төвд” хэмжиж ийнхүү хамгийн урт матар болохыг тогтоожээ.





Сансар дахь “Элсэн чихэр”
Саяхан одон орон судлаачид нэгэн гайхалтай “чихэрлэг нээлт”-ийг хийсэн байна. Биднээс 400 гэрлийн жил хол орших оддыг тойрсон хий дотор бид бүхний хэрэглэдэг элсэн чихрийн молекул хөвж байхыг илрүүлжээ. Үүнээс харахад магадгүй бусад гариг дээр ч гэсэн амьдрал бий хэмээн үзэж болох юм.

Найман сард хийсэн энэхүү нээлт нь дэлхийгээс өөр газар ямар нэгэн амьдрал байдаг гэсэн баталгаа болж чадахгүй боловч хэзээ нэгэн цагт харь гаригийн хүмүүс үнэхээр байдаг талаар олж мэдэж магадгүй аж.

Молекулууд нүүрстөрөгчөөр баялаг байдаг бөгөөд энэ нь амьдралын эх үүсвэр болох магадлалтай юм байна. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас гарж буй дүгнэлт нь гариг үүсэхээс өмнө одны эргэн тойрон дахь тоосонцорт молекулууд байсан болох нь батлагдаж байна. Харин эрдэмтэд “элсэн чихэр” гэх үгийг нүүрстөрөгч, устөрөгч болон хүчилтөрөгч агуулсан органик молекулыг илэрхийлэх зорилгоор ашиглаж байгаа аж.





Нарны аймгийн шинэ гариг
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад нарны аймгийн зах хэсгээр илрүүлээгүй гариг байгааг олсон байна. Эдгээр гаригууд маш хол мөн маш харанхуйд оршдог учраас од эрхсийн дурангаар харах боломжгүй гэнэ.

Бразилийн Рио-де-Жайнеро дахь “Үндэсний одон орон судлалын төв”-ийн одон орон судлаач Родни Гомес хэлэхдээ: "Эдгээр гаригууд Далай ван гаригийн тэртээд байрлах бөгөөд жижиг мөсөн хэсгүүд болон дотроо бичил гаригуудтай байдаг юм"- гэжээ.





Дэлхийтэй холбосон бурхны хэсэг олджээ.
Энэ оны 7 сард сайн дурын хоёр судалгааны баг судалгаа хийсэн бөгөөд 99%-ийн баталгаатайгаар Хиггсын бозон олсон бөгөөд үүнийгээ “бурхны хэсэг” хэмээн нэрлэсэн байна. Олон жилийн туршид энэхүү хэсгийг хайж байсан бөгөөд үүний тусламжтайгаар бидний амьдарч буй дэлхийн бүх зүйлс яагаад эзэлхүүнтэй болдог талаар тайлбарыг хийх физик моделийг гүйцээж чадах юм байна.





Антарктид дахь сөнөсөн ертөнц
Йети хэмээх хавч нь Антарктидын арлын ойролцоох эрдэсээр баялаг халуун рашааны дэргэдэх нууранд амьдардаг юм байна. Харин эрдэмтэд энэхүү нуурын гүнээс өмнө нь харагдаж байгаагүй амьтдын ертөнцийг нээж илрүүлжээ. Усан доорхи амьдралыг судлахад зориулагдсан тусгай багажаар тоноглогдсон робот 2400 метрийн гүнд орсон бөгөөд өмнө нь хэний ч харж байгаагүй хясаа, хавч, далайн зараа болон наймаалжны зургийг дарж чадсан байна. Эдгээр амьтад их гүнд амьдардаг учраас бараг л өнгөний ялгарал үгүй байсан аж.





9-н гаригтай одны систем.
Од нь дэлхийгээс 127 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд өөрийнхөө орбит дээр нарнаас ч илүү  их гаригтай байж болох юм байна. Эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтээс харахад Өмнөд Гидрагийн оддуудтай ойролцоо байрлах HD 10180  хэмээх нартай төстэй одны эргэн тойронд 9 гариг эргэдэг аж. Харин манай нарны аймгийг албан ёсоор 8 гариг хүрээлэн байдаг шүү дээ.





Өмнөд Америкийн амьтдын төрөл.
Перугийн хойд зүгт хийсэн судалгаанаас нийт 8 төрлийн шинэ хөхтөн амьтдыг эрдэмтэд нээж илрүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү шөнийн сармагчин юм. Мексикийн хэсэг бүлэг биологичид 2009-2011 оны хооронд судалгааны ажил хийсэн бөгөөд энэхүү хугацаанд хэд хэдэн шинэ амьтдыг илрүүлсэн байна.  Харин эдгээр амьтдыг өмнө нь хэн ч мэдэхгүй, илрүүлж чадаагүй байсан нь энэ жил батлагдлаа.





Шинэ хөлгүй хоёр нутагтан амьтан.
Энэхүү зүйлүүдийг харахад ямар нэгэн могой эсвэл өт гэж харагдаж байж болох ч үнэн хэрэгтээ энэ нь газар ухагч хөлгүй хоёр нутагтан амьтан юм байна. Эдгээр өвөрмөц амьтдын талаар өнгөрсөн 2 сард эрдэмтэд мэдэгдэл хийжээ.

Газар уснаа явагч энэхүү амьтан нь Chikilidae-ын төрөл бөгөөд Энэтхэгийн зүүн хойд зүгт амьдардаг юм байна. Одоогийн байдлаар нийт зургаан төрлийн шинэ хоёр нутагтан амьтныг илрүүлээд байгаа гэнэ.





Майягийн хуанли дэлхийн сөнөх талаар хэлээгүйн баталгаа.
Хамгийн сүүлд илрүүлсэн Майягийн хотод археологчид цорын ганц ханын зургаар чимэглэгдсэн байшинг олсон байна. Харин эдгээр ханын зургууд нь маш өвөрмөц байсан гэнэ.

Ханан дээр тухайн газар нутгийн ахлагч болон түүнийг хүрээлэн буй иргэдийн амьдралыг бодитоор дүрслэн үзүүлсэн байсан бөгөөд үүнээс эрдэмтэд нэлээд урт хугацааны амьдралын талаар мэдээллийг олж авч чаджээ. Энэ зурагнаас харахад энэхүү хуанли энэ жил төгсөхгүй харин ч бүр 1000 жил үргэлжилж байсан гэнэ. Энэ нь Майягийн хуанли дэлхий 2012 оны 12-р сарын 21-нд сөнөнө гэдгийг няцааж байгаа баталгаа юм.





Гватемалийн өвөрмөц сүм
1600 жилийн өмнө энэхүү сүм нь цусан улаан өнгөтэй байсан бөгөөд хэдэн мянган километрийн цаанаас ч гэсэн харагддаг байжээ. Сүмийг нарны бурхан Майягийн багаар чимэглэсэн байсан бөгөөд энэ нь аварга могой, цус сорогч болон шар цоохор ирвэс мэт харагдах аж.

Олон жилийн туршид энэхүү сүм Гватемалийн ширэнгэн ойд үл харагдан олдохгүй байсан бөгөөд 2012 онд нэгэн археологич илрүүлжээ. Энэхүү ололт нь эртний Майягийн нийгэмшлийн талаар мэдэж авахад ихээхэн тус болсон юм.

Майячууд нь эртний Гватемалийн газар нутаг, Белиза болон Юкатаны хагас арал дээр амьдарч байсан бөгөөд бусад ацтек болон инка гүрнийг бодвол илүү эрх чөлөөт, хоорондоо өрсөлдсөн хот улсуудын соёл иргэншилтэй байжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()