Бизнесээ бусдад хэрхэн оновчтой сурталчлах вэ?

2016-12-27, 18:25
18,218

Танд бизнесийн сайхан санаа байна уу? Эсвэл бизнесээ эхлүүлчихээд яаж эхний алхмаа хийхээ мэдэхгүй толгой гашилгаж сууна уу? Тэгвэл бид танд ажил хэргээ олонд хүргэж, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг татах хамгийн энгийн хэрнээ зайлшгүй чухал аргуудыг танилцуулж байна. Магадгүй та хэтэрхий том зүйл бодоод хамгийн эхэнд авах ёстой арга хэмжээгээ мартчихсан яваа ч юм бил үү? 

Бизнесээ бусдад хэрхэн оновчтой сурталчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Онлайн маркетинг

"Twitter"

"Twitter" хаяг нээхэд үнэгүй байдаг төдийгүй үйлчлүүлэгчидтэйгээ өөр түвшинд, арай ойроос харьцах орон зай бий болгодог давуу талтай. 

  • "Twitter"-ийн нэр таны компанийн нэртэй аль болох төстэй байх ёстой
  • Компанийнхаа логог "Twitter"-ийнхээ зургаар сонгооорой
  • Одоо байгаа үйлчлүүлэгч, гэр бүлийн гишүүд, найзууд болон бусад ажил хэргийн хамтрагч, хүндэлж биширч явдаг хүмүүсээ дагаарай
  • Бизнесээ жиргээ бүртээ магтаж, сурталчлах хэрэгтэй. Гэхдээ хөгжилтэй бөгөөд товч байх ёстой юм шүү. 

Онлайн маркетинг

"Facebook" хуудас

"Facebook" дээр хуудас нээхэд үнэгүй байдаг бөгөөд үйлчлүүлэгч болон ажил хэргийн хамтрагчидтайгаа харилцах боломж олгодог билээ. 

  • Хэрэглэгчдийг татахын тулд таны хуудсанд "Like" дарж, "Share" хийсэн хүмүүст урамшуулал зарлаж, таны биенесийг дэмжих боломжийг хүмүүст гаргаж өгөөрэй.
  • Зарим хүмүүс вэб хуудсандаа хэт их анхаарал хандуулаад "Facebook"-ээ дагалдах хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ энэ сонголт таны ажил хэрэгт тохирох үгүйг та бодож үзээрэй. 

"Yelp"

"Yelp" бол дэлхий дахиныг хамарсан ажил хэргийн алдартай сүлжээ юм. "Yelp" дээр хэрэглэгчид, үйлчлүүлэгчид тухайн бизнесийн талаар сэтгэгдлээ бичиж үлдээдэг билээ. 

  • "Yelp" хуудас дээрээ та онцгой үйлчилгээнийхээ талаар бичиж, хэрэглэгчиддээ хэрхэн өндөр түвшинд үйлчилдэг талаараа бичиж болно
  • Таагүй санал гомдол гаргасан хэрэглэгчиддээ "Yelp" дээр хариу бичиж болдог бөгөөд энэ үйлдэл нь таныг үйлчлүүлэгчдээ нэгийг ч үлдээлгүй чухалчлан авч үздэгийг харуулдаг сайн талтай юм. 

Вэб хуудас

Вэб хуудастай болсноор цахим ертөнцөд байр суурьтай болж, хүмүүсийн анхаарлыг өөртөө татдаг билээ. Вэб хуудас бол мянга мянган хэрэглэгчдэд хүрэх найдвартай арга юм. 

  • Бизнес болон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргэхийн тулд вэб хуудас нээх хэрэгтэй.
  • Ажлын цахим шуудангийн хаяг тун чухал. Илгээсэн цахим захиа бүртээ 3-4 мөр гарын үсэг доод хэсэгт нь бичиж, вэб хуудас, фэйсбүүк хуудсынхаа холбоосыг оруулж өгөөрэй.

"Google Places"

"Google Places"-т бизнесээ бүртгүүлснээр таны бизнес "Google Maps" дээр гарч ирдэг бөгөөд ингэснээр хүмүүс таны ажлыг үнэлж, танилцаж болох юм. Гэхдээ "Google Places"-т бүртгүүлэхийн тулд та "gmail" хаягтай байх хэрэгтэй билээ. 

Онлайн жагсаалт

Онлайн жагсаалтанд бүртгүүлснээр таны ажил хэрэг, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар нарийвчилсан мэдээлэл олонд цацагддагийн зэрэгцээ сонирхсон хэрэглэгчид тантай шууд холбогдож болдог ажээ. 

  • Жагсаалтаа гаргах. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээсээ аль болох олныг жагсаагаарай. 
  • Таны бүтээгдэхүүн нөөцлөгдөж, хамгийн эхний хуудсанд гарч ирдэг ба бүх бүтээгдэхүүнийг онлайн жагсаалт 24 цагийн дараа шинэчилдэг ажээ. 

Онлайн харилцаа холбоо

Нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий компаниуд нэгдэж, онлайн сүлжээ үүсгэсэн байдаг. Энэ нь туршлага солилцож, мэдээллээ хуваалцах зорилготой. Ийм сүлжээнд элсэн орох нь маркетингийн хувьд тун ашигтай байдаг аж. 

  • Энэ төрлийн сүлжээнд та байнгын идэвхитэй байх хэрэгтэй. Үгүй бол үйлчлүүлэгчдээ алдаж мэдэх юм.
  • Өөрийнхөө ажил хэргийг дураараа сурталчилж болохгүй. Бусад хамтран зүтгэгчиддээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй бөгөөд компанийн нэр, лого, гарын үсэг бүхий сурталчилгаа байрлуулах хэрэгтэй билээ. 

2 Хэвлэл мэдээлэл ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах

Та дөнгөж бизнесээ эхлүүлээд байна уу? Амралтын өдрүүдээр хандивын үйл ажиллагаа явуулах гэж байна уу? Дөнгөж саяхан шинэхэн төслөө дуусгасан уу? Эдгээр мэдээллүүдээ хэвлэл мэдээллийнхэнд аваачиж өгөх хэрэгтэй юм. 

  • Сонин, сэтгүүл, зурагт радио гээд л олон төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглах тусам илүү их хэрэглэгч татна гэсэн үг.
  • Бүхий л төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнийхээ талаар мэдээллэж болох ч, сонирхолгүй байвал үйлчлүүлэгчдийг татаж чадахгүйгээр зогсохгүй хэвлэл мэдээллийнхэн ч яваандаа ач холбогдол өгөхөө больж мэдэх юм шүү. 

Хэвлэл мэдээлэл ашиглах

Редакторуудтай холбоо тогтоох

Хичнээн олон редактортай харилцаа тогтооно, төдий чинээ сайн. Редакторууд бичих нийтлэл хайж яваа үедээ тантай холбогдож ч магадгүй шүү дээ. 

  • Зарим сонинд шинэ бизнес болон ашигтай саналын талаар бичдэг тусгай редакторууд байдаг. Хамгийн эхэнд тэдэнтэй танилцах нь зүйтэй.
  • Таны эрхэлдэг бизнестэй хамаатай мэдээ бичдэг редакторыг эрж олох хэрэгтэй. 

Хандив

Сонингууд хандивын үйл ажиллагааны талаар нийтлэхдээ дуртай байдаг. 

  • Та заавал өндөр үнэтэй, их мөнгөн дүнтэй хандивын ажил өрнүүлэх шаардлагагүй. Танилцуулга маягаар бүтээгдэхүүнээ тохиромжтой газар нь хандивлаж, эсвэл аль нэг үйл ажиллагааг ивээн тэтгэж болно.
  • Сонин болон бусад мэдээллийн салбарынханд энэ тухайгаа дуулгаж, өөрсдийн компани ивээн тэтгэж байгааг хэлээрэй.
  • Гол үйл ажиллагаанд садаа болохгүй хэрнээ өөрийн компанийн логог томоор, хүний нүдэнд тусахуйц байрлуулах хэрэгтэй. 
  • Хандив өргөхөөр ирсэн үйлчлүүлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ урамшуулал болгон өгвөл бүр ч их үр дүнтэй байдаг ажээ. 

3 Нэвтрүүлэх

Ил захидал

Ил захидал бол бизнесээ өргөжүүлэх сайхан арга болдогоор зогсохгүй одоо байгаа үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг улам ихээр татажх нэг хэлбэр болдог билээ. 

  • Танд туслалцаа үзүүлсэн үйлчлүүлэгчид хямдрал эсвэл урамшуулал өгч болно. Мөн тусгайлан хийсэн ил захидлыг өгч, шинэ үйлчлүүлэгч татахдаа ашиглаж болох юм.
  • Одоо явуулж буй үйл ажиллагаагаа сурталчлахаа ч бас бүү мартаарай. 

Нэвтрүүлэх

Холбоо хэлхээ

Холбоо харилцаа, танилын хүрээ илүүднэ гэж хэзээ ч байдаггүй. Нэг үйл ажиллагаа явуулж байхдаа бусадтайгаа танилцаад авах нь зүйтэй.

  • Хоёр талд хоёуланд нь ашигтай байхаар тохиролцоо хийх хэрэгтэй. Ингэснээр нөгөө талынхаа итгэлийг олж, цаашид нөхөрлөх үүд хаалга нээгдэнэ.
  • Ажил үүргээ гэрээнд бичиглэж, хууль ёсны болговол хоёр талд хоёулангийнх нь ажлыг хөнгөвчлөх болно. 

Бүлэг, эвсэлд нэгд

Сурталчилгаа, үйлчилгээ болон бусад бүлэг эсвлүүдтэй нэгдсэнээр өөр бизнес эрхлэгчидтэй танилцаж, үйлчлүүлэгчтэй болдог аж. 

  • Нэгдсэн бүлэгтээ идэвхитэй байх хэрэгтэй. Уулзалт, цуглаан бүрт нь очиж, аль болох олон хүнтэй ярилцах нь зүйтэй.
  • Харилцан ашигтай байх хүмүүсийг эрж хайгаарай. Та нэг үйлчлүүлэгчийг өөр нэгэн бизнесмэн рүү явууллаа гэхэд тэр талархсан сэтгэлээ мөн энэ маягаар илэрхийлэх болно. 
  • Зөвхөн өөрийн компанийг сурталчлаад байж болохгүй. Тус байгууллага эвслийн үнэ цэнийг мөн бодолцож, тохиромжтой үед өөрийн компанийн үйл ажиллагааг танилцуулдаг байх хэрэгтэй. 

Семинар, уулзалт зохион байгуулах

Хэрэв нэг дор хүмүүс цуглуулах байртай бол та компаниа сурталчлахын тулд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусдыгаа урьж, туршлага солилцох хэрэгтэй. Энэ нь үйлчлүүлэгчдийг татах сайхан арга болдогоор зогсохгүй, арга техникээсээ хуваалцан, залууст мэдлэг боловсрол түгээж байгаа сайн үйл билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()