Бельги залуугийн ер бусын бүтээлүүд

Бельгийн уран барималч Ханс Оп де Бек (Hans Op de Beeck) мод, цемент, гипс зэрэг материал ашиглан бодит юм шиг баримал урладгаараа олон улсад нэрд гараад байгаа. Тэрбээр баримлуудаа хар зураг  мэт харагдуулахын тулд үнсэн саарал өнгөөр буддаг аж. Энэ нь ч урлаг сонирхогчдын таашаалд нийцээд буй юм. 

Бельги залуугийн ер бусын бүтээлүүд

Ханс Оп де Бек 2018 онд 2600 м.кв талбайд өөрийн шинэ үзэсгэлэнгээ танилцуулсан бөгөөд "Чимээгүй орчинд хүмүүст яг уран зураг дотор орчихсон байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэж энэ үзэсгэлэнгээ гаргасан" гэж хэлсэн байна.

Ханс Брюссель хотод амьдардаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд тэрээр АНУ-ын Смитсонианы музей (2010), "MOCA Cleveland" галерей (2014), мөн Германы "Kunstmuseum Wolfsburg" музей (2017) зэрэг газруудад үзэсгэлэнгээ гаргажээ. Түүний вэбсайтаар зочилбол та Хансын амьдралын хэв маяг, үзэл бодлын талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()