Жүжигчин Мел Гибсоны найруулсан, таны заавал үзэх шилдэг 5 кино

Австралийн жүжигчин Мел Гибсон маш олон кинонд дүр бүтээсэн билээ. Түүний бүтээсэн кинонууд дунд олны таашаалд нийцсэн шилдэг кино болон төдийлөн амжилтанд хүрээгүй кино ч бас бий. Харин нэгэн өдөр Мел Гибсон кино найруулагч болох ёстой гэсэн шийдвэрийг гаргаснаар гайхалтай 5 киног бүтээгээд байгаа гэнэ. Уг бүтээлүүдээс сонирхуулахад...

Жүжигчин Мел Гибсоны найруулсан, таны заавал үзэх шилдэг 5 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Man Without a Face " (1993)

Мел Гибсон уг киноны найруулагчаар ажиллаад зогсохгүй, гол дүрийг нь бүтээсэн байна. Аймшигтай эрэмдэг төрхтэй нэгэн эрийн тухай янз бүрийн цуу яриа байдаг бөгөөд зарим нь түүнийг алуурчин гэж бодно. Гэтэл үнэн хэрэгтээ тэр бол авто ослын үеэр хүнд гэмтэл авсан энгийн нэгэн багш байжээ.

Нууцлаг хөршийнхөө талаар мэдэхийг хүссэн 12 настай хүү түүнтэй танилцаж, тэд сайн найзууд болсноор тэрээр дахин мэргэжлийнхээ дагуу ажлаа хийхээр шийднэ.

Хэдийгээр энэ Гибсоны хамгийн амжилттай найруулсан кино биш хэдий ч үзэгчдийн таашаалд багагүй нийцсэн болно.

"The Man Without a Face " (1993)

2 "Braveheart " (1995)

Энэхүү киноны үйл явдал XIII зуунд өрнөж байгаа бөгөөд Англиас хараат бус болохын төлөө тэмцэж буй Шотландуудын талаар кино юм. Шилдэг тулаантай хэсгүүд, сэтгэл хөдөлгөм өрнөл зэрэг нь зүйл “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг кино” болон бусад томоохон 4 шагналыг авчирчээ.

Хэдийгээр Мел анхнаасаа гол дүрийг бүтээх бодолгүй байсан ч зураг авалт эхэлсний дараа хэн ч түүнээс илүү сайн гол дүрийг бүтээж чадахгүй гэж ойлгосон байна. Энэ бол зөв шийдвэр байсан бөгөөд одоо Уильям Уолласын дүрийг өөр хэн нэгэн бүтээснээр төсөөлөгдөхгүй. Үүнээс гадна найруулагч кинондоо түүхийг гуйвуулсан гэх шүүмжлэлийг хүртэж байсан ч энэ нь кинонд өнгө нэмэх зорилготойгоо хийгдсэн зүйл байжээ.

"Braveheart " (1995)

3 "The Passion of the Christ " (2004)

Ингээд Мел Гибсон илүү хүнд сэдэв рүү орохоор шийдсэн байна.  Уг кино нь Есүс Христийн дэлхий дээр өнгөрүүлсэн 12 цаг буюу Ромчуудад баригдахаас эхлээд цовдлогдох хүртэл үйл явдлыг харуулдаг. Энэ удаад тэрээр өөрөө кинондоо тоглоогүйгээс гадна Моника Беллучигээс өөр алдартай жүжигчинг  тоглуулаагүй аж.

Зураг авалтанд Гибсон маш удаан бэлдсэн байна. Учир нь уг киног латин, еврей болон арамей хэлээр авах байжээ. Кино маш их шуугианыг дагуулсан бөгөөд зарим оронд уг киног үзүүлэхийг хориглосон аж.

"The Passion of the Christ " (2004)

4 "Apocalypto " (2006)

Гибсоны ээлжит бүтээл мөн л түүхийн холбогдолтой буюу Майячуудын эрин үеийн төгсгөл хэсгийг харуулсан кино юм. Киноны гол дүр болох залуугийн омгийг Майячууд устгаж, харин амьд гарсныг нь боол болгон нутагтаа аваачна. Харин гол дүрийн залуу энэхүү боолчлолоос зугтаж, азаар амьд гарсан эхнэр, хүү дээрээ очих явдал юм.

Кинонд мэргэжлийн жүжигчин бараг үгүй. Гибсон жүжигчдийг Колумбийн өмнөх үеийн индианчуудтай хангалттай хэмжээнд ижил байлгахыг хүссэн учир сонгон шалгаруулалт маш хүнд болжээ. Хэдийгээр багагүй шүүмж хүртсэн ч шилдэг киноны тоонд зүй ёсоор багтсан аж.

"Apocalypto " (2006)

5 "Hacksaw Ridge " (2016)

Уг киног Дэлхийн 2-р дайны үед тулалдахдаа шашнаасаа болж гартаа зэвсэг барихаас татгалзсан  Десмонд Доссын бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.  Тэрээр үүнээсээ болж маш их дарамтыг амссан ч эцэст нь сувилагч болон дайны талбарт үлдэж, хожим баатрын ёсоор хүндлэгдэх гавьяаг байгуулна.  Уг кино “Оскар”-ын наадмаас 2 шагналыг хүртжээ.

"Hacksaw Ridge " (2016)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()