Дэлхийн хамгийн “азгүй” 10 хүн

Та замын түгжрэлд ороод ажлаасаа хоцрох, шинэ гуталтайгаа шалбааг дээр гишгэх зэрэгт бухимдаж, өөрийгөө азгүйд тооцдог уу? Тэгвэл дараах хүмүүсийн түүхийг уншаад таны бодол өөрчлөгдөх болно.

Дэлхийн хамгийн “азгүй” 10 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ариадна Гутьеррез - Дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд орсон

"Ертөнцийн мисс 2015" тэмцээний ялагч зарлах мөчид хөтлөгч Стив Харвигийн байж боломгүй алдаанаас болж Колумбийн мисс Ариадна Гутьеррез (Ariadna Gutiérrez) олны өмнө маш эвгүй байдалд орсон юм. Учир нь уралдааны ялагчаар Ариаднаг тодорсон хэмээн зарлаж, титэм зүүлгэсний дараа хөтлөгч андуурснаа хэлж, титмийг жинхэнэ ялагч болох Филиппиний мисст шилжүүлсэн байна. Тиймээс Колумбийн мисс бүсгүй дэлхийн хамгийн “азгүй” хүмүүсийн тоонд оржээ.

Ариадна Гутьеррез - Дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд орсон

2 Роналд Уэйн (Ronald Wayne) - Агуу боломжийг хийсгэсэн нь

Роналд Уэйн бол "Apple" компанийг анх үндэслэсэн хүмүүсийн нэг юм. Түүний азгүй хүмүүсийн жагсаалтад орсон шалтгаан нь өнөөдөр 50 тэрбум ам.долларын үнэ хүрэх байсан хувьцаагаа тухайн үед ердөө 800 доллараар зарж байжээ. Учир нь тэрээр Стив Жобсыг хамтран ажиллахад хэцүү, хөндий хүйтэн хүн гэж үзээд 10 хүрэхгүй хоногийн дотор компанийг орхисон байна.

Роналд Уэйн (Ronald Wayne) - Агуу боломжийг хийсгэсэн нь

3 Жон Уэйд Аган - Аянганд цохиулж, цээжиндээ буудуулж, хорт могойд хатгуулсан эр

Жон Уэйд Аган гэх Флорида мужийн эр цээжиндээ буудуулан шархдаж, дээр нь олон тооны могойнд хатгуулж, хамгийн сүүлд нь утсаар ярьж байх үедээ цахилгаанд цохиулжээ. Хамгийн гайхалтай нь тэрээр энэ бүхний эцэст амьд гарсан байна. Тиймээс азтай ч гэж болмоор биш гэж үү.

Жон Уэйд Аган - Аянганд цохиулж, цээжиндээ буудуулж, хорт могойд хатгуулсан эр

4 Анн Хожес - Солирт оногдсон цорын ганц хүн

Анн Хожес гэх эмэгтэйг 1954 онд гэртээ унтаж байхад нь волейболын бөмбөгний хэмжээтэй солир баруун ташаа дээр нь унаж, маш том хөхрөлт үүсгэжээ. Хүний дээрээс солир унана гэдэг нь хар салхинд өртөнгөө аянганд цохиулахаас ч ховор тохиолдох үзэгдэл юм.

Анн Хожес - Солирт оногдсон цорын ганц хүн

5 Цутому Ямагүчи - Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтэнд өртсөн эр

Цутому нь дээр дурьдсан Жон Уэйдийн нэгэн адил аз, азгүйтэл хоёрын завсар байжээ. Тэрээр Хирошима хотод цөмийн бөмбөг хаях үед бөмбөгдөлтөд өртөж, өрөөсөн чихэндээ гэмтэл авсан байна. Улмаар аюулгүй байдлаа бодолцон Нагасаки руу зугтсан боловч тэнд ч мөн бөмбөг хаясан юм. Гэсэн ч тэр амьд үлдэж чаджээ.

Цутому Ямагүчи - Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтэнд өртсөн эр

6 Жейсон, Женни Кайрнс-Лоуренс - 3 өөр террорист халдлагын золиос болсон

Энэ хосуудыг үнэхээр азгүй гэж хэлж болно. Учир нь тэд дуулиант есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр Нью-Йорк хотод амарч явсан. 2005 онд Лондон хотод бөмбөг тэслэх үеэр ч мөн тэнд амралтаа өнгөрөөж байжээ. Үүгээр  ч зогсохгүй 2008 онд Мумбай хотод террорист халдлага гарах үеэр бас л тэнд амарч байж таарсан байна. Гэсэн ч азаар тэд аль алинаас нь эсэн мэнд гарч чаджээ.

Жейсон, Женни Кайрнс-Лоуренс - 3 өөр террорист халдлагын золиос болсон

7 Рой Салливан - Долоон удаа аянганд цохиулсан эр

Аянганд цохиулах магадлал хүний амьдралд 3000-д нэг удаа тохиолддог. Гэтэл Рой Салливан гэх Америк эр энэ стандартыг эвдэж, 1942-1977 оны хооронд нийтдээ 7 удаа аянганд цохиулжээ. Гэсэн ч тэр тохиолдол бүрт амьд үлдэж чадсан аж. Гэвч харамсалтай нь 71 насандаа өөрийгөө буудан амиа хорложээ.

Рой Салливан - Долоон удаа аянганд цохиулсан эр

8 Хенри Зиглэнд - Модонд "буудуулсан нь"

Хенригийн түүхийг үнэхээр азгүйтэл гэхээс өөр юу гэхэв. 1883 онд найз охин нь Хенрид хаягдсаныхаа дараа хэт их гунигласнаас болж амиа хорложээ. Улмаар амиа хорлосон охины ах нь дүүгийнхээ өшөөг авахаар Хенриг буудаж орхисон байна. Гэсэн ч сум Хенрид биш, хажууд нь байсан модонд тусчээ. Ингээд жилийн дараа Хенри тэрхүү бараан түүхт модыг авч хаяхаар шийдэж, үндсээр нь булгалахын тулд динамит дэлбэлэхээр шийдсэн байна. Гэтэл итгэмээргүй үйл явдал болж модонд байсан сум дэлбэрэлтийн үеэр  үсрэн Хенриг онож амийг нь хөнөөсөн аж.

Хенри Зиглэнд -  Модонд "буудуулсан нь"

9 Майкл Андерсон Годвин - Өөрийгөө цаазласан нь

Хүн амины хэрэгтэн Майкл Андерсон 1989 онд цахилгаан сандал дээр сууж цаазлуулах өдрөө хүлээж байжээ. Гэвч тэрээр камер доторх төмөр суултуур дээр сууж байхдаа зурагтаа янзлахаар шийдэж  (цаазлуулах хэрэгтнүүд зурагт үзэж болдог) ил гарсан утсыг нь амандаа хийснээс болж цахилгаанд цохиулан нас барсан байна.

Майкл Андерсон Годвин - Өөрийгөө цаазласан нь

10 Костис Мицотакис - Тосгоноосоо ганцаараа сугалаанд юу ч хожоогүй

2012 онд Испанийн 200 гаруй хүнтэй Содето тосгоны оршин суугч бүрт сугалаанаас 100,000 доллар хожиж, тосгоноороо нийтдээ 950 сая долларыг цуглуулаад байв. Харин тосгонд сугалааны тасалбар аваагүй, юу ч хожоогүй хүн ганцхан байсан нь Костис Мицотакис байжээ.

Костис Мицотакис - Тосгоноосоо ганцаараа сугалаанд юу ч хожоогүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()