Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж

Аз жаргал зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй. Энэ дэлхий дээр ямар ч үнэ төлбөргүйгээр танд зүйрлэшгүй их таашаал, аз жаргал, баяр хөөр, гайхалтай мэдрэмжийг өгөх зүйл та бүхний төсөөлдгөөс олон байдаг юм шүү. Өдөр тутмын асуудлуудтай зууралдаж, болох бүтэхгүйг тоочиж, үнэт цагаа стрессдэж өнгөрөөхийн оронд энгийн жижиг зүйлсээс л аз жаргал, амьдралын сайхныг мэдрэх боломжтой. Ингээд таны амьдралд өнгө нэмэх энгийн, үнэгүй зүйлстэй танилцацгаая.

Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бороотой өдөр хангалттай унтах

Борооны дусал цонх тогших үед та илүү их хөнжлөөрөө биеэ ороож босох хүсэлгүй болдог биз дээ. Борооны дуслын чимээ нь таны мэдрэлийг амрааж, харин ор дэр маш тухтай санагддаг. Үүнээс илүү сайхан газар, сайхан амралт гэж юу байх билээ. 

Бороотой өдөр хангалттай унтах

2 Мартсан мөнгөө олох

Халаасандаа гараа хийтэл дотроос нь өмнө зун мартсан мөнгө гарч ирэх ямар таатай гээч. Хэдийгээр энэ нь таныг баяжуулахгүй ч таатай зүйлийн нэг яах аргагүй мөн.

Мартсан мөнгөө олох

3 Таатай хүнтэй харц тулгарах

Та энэ хүнтэй ажил руугаа явах замдаа, эсвэл автобусан дотор ч таарах боломжтой. Тэр таны нүд рүү харж, та ч түүний нүд рүү харах мөч хичнээн таатай гээч. Ингээд та тэр над руу яагаад ингэж харж байна гэж бодох зуур харц тулгаралт дуусна.

Таатай хүнтэй харц тулгарах

4 Ус руу орох

Хувцсаа тайлаад голын эсвэл нуурын усанд орно гэдэг гайхалтай зүйл. Энэ үед та эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдрэх болно. 

Ус руу орох

5 Ил захидал эсвэл илгээмж хүлээж авах

Орчин үед бид захидлыг ихэнхидээ цахим шуудангаар л бичих болсон. Харин шуудангийн хайрцганд ихэнхдээ дэлгүүрийн сурталчилгаа, төлбөрийн мэдээлэл бий. Гэхдээ нэг өглөө та шуудангийн хайрцгаа шалгаж үзтэл, хэн нэгнээс захиа ирсэн болохыг харвал та ямар их баярлах бол.

Ил захидал эсвэл илгээмж хүлээж авах

6 Ногоон гэрэл таныг ирэхэд асах

Дөнгөж гарцан дээр ирээд байтал ногоон гэрэл таныг хүлээж байсан юм шиг асах нь таатай мэдрэмжүүдийн нэг яах аргагүй мөн шүү дээ.

Ногоон гэрэл таныг ирэхэд асах

7 Хөгжилтэй түүх ярих

Бидний амьдралын хамгийн сонирхолтой чухал дүрийн нэг нь хүүрнэгчийн дүр юм. Мэдээж, та сонирхолтой түүх ярих дуртай биз дээ. Харин сонсогчид таныг анхааралтай сонсож, үйл явдлыг ойлгож, баярлах, уйлах гэх мэт сэтгэл хөдлөлийг илэрхийлж байвал бүр сайхан байх болно. Таны ярьсан түүх, сонсогчдод төрсөн сэтгэгдэл зэрэг нь бас л нэгэн таатай мэдрэмжийг төрүүлнэ.

Хөгжилтэй түүх ярих

8 Найз тань бүдрэх

Найзтайгаа хамт гадуур алхаж байтал тэр ямар нэгэн зүйлийг харж байгаад замын хашлаганд бүдрэх тохиолдол гардаг. Мэдээж, тэр энэ байдлаа танд харагдуулахгүйн тулд тэнцвэрээр олох гэж хичээнэ. Энэ төрлийн адал явдал заримдаа үнэхээр хөгжилтэй байдаг билээ.

Найз тань бүдрэх

9 Зөв цагт зөв дуу сонсох

Таны хаана байгаагаас үл хамаарч та орчиндоо тохирсон дууг сонсвол маш их аз жаргал, тайвшрал мэдэрнэ. Та энэ үед гэр рүүгээ явж байж ч болно. Эсвэл найз нөхөдтэйгөө оройн зоог барьж байсан байж болох юм. Ингээд та зөв газраа зөв дуугаа сонсох үед таны амьдрал нүдэнд тань тодоос тод харагдана.  

Зөв цагт зөв дуу сонсох

10 Ам цангасан үед хүйтэн ундаа уух

Та дөнгөж хадлан хадаж дууссан, эсвэл гүйж явж байгаад гэртээ ирэх үед хамгийн их хүсэж байгаа зүйл тань бол мэдээж хүйтэн зүйл уух билээ. Хэт их ам цангасан үед хүйтэн ундаа гэлтгүй хүйтэн ус ч танд юутай ч харьцуулшгүй аз жаргалыг мэдрүүлнэ.

Ам цангасан үед хүйтэн ундаа уух

11 Нүднийхээ булангаар нүцгэн бие харах

Эрчүүдэд энэ зүйл их тохиолддог бөгөөд тэд зоогийн газрын зөөгчийг  тонгойх үед энэ мэдрэмжийг авч болох. Харин бүсгүйчүүдийн хувьд фитнессийн  хувцас солих өрөөнд нэгэн гайхалтай залууг харах явдал юм. Өөрөөр хэлбэл, та нэгэн сайхан залуу, сайхан эмэгтэйн нүцгэн биеийн жижиг хэсгийг ч харахад сайхан мэдрэмжийг авах болно.

Нүднийхээ булангаар нүцгэн бие харах

12 Хэн нэгэнтэй нэг ижил зүйл зэрэг хэлэх

Үүнийг бид бүгд мэднэ. Чимээгүй байдал хэсэг хугацаанд ноёрхсоны дараа та найзтайгаа эсвэл хэн нэгэнтэй нэг үгийг зэрэг хэлэх явдал гардаг биз. Энэ зүйл ховор тохиолддог хэдий ч тухайн мөчид таны нүүрэнд инээмсэглэл тодруулах нь гарцаагүй. 

Хэн нэгэнтэй нэг ижил зүйл зэрэг хэлэх

13 Машины зогсоол олох

Машины зогсоол руу орох үед хамгийн урд хэсэгт нь сул зай байвал та маш ихээр баярлаж, аз жаргалтайгаар машинаа зогсоолд тавьдаг билээ. Ингээд та санаа зовох зүйлгүйгээр зогсоолоосоо гарч чадна.  

Машины зогсоол олох

14 Дахин хэсэг хугацаанд ч болов унтах боломжтойгоо мэдэх

Гэнэтхэн сэрээд цаг харах үед дахиад нэг цаг унтах боломжтой болохыг мэдэх нь таатай зүйл гэдэгтэй та санал нэгдэх биз. Ингээд та цагаа хараад эргээд нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулж унтах болно.

Дахин хэсэг хугацаанд ч болов унтах боломжтойгоо мэдэх

15 Хувцас хатаагчаас цэвэрхэн хувцас авч өмсөх

Хувцас хатаагчаас шууд гаргаж өмссөн хувцас зөөлөн, дулаахан, сайхан үнэртэй байдаг. Ингээд та хэсэг хугацаанд тайвширч аз жаргалыг мэдэрнэ. Энэ үед та замдаа таарч болох бүхий л бэрхшээлийг даван туулахад бэлэн болсон байдаг билээ.

Хувцас хатаагчаас цэвэрхэн хувцас авч өмсөх

16 Хэн нэгнийг ажиглах

Зүгээр л гадаа сандал дээр суугаад эргэн тойронд болж буй зүйл болон хүмүүсийг ажиглах үед хүн бүрийн царайны хувирал, биеэ авч яваа байдал өөр харагдана. Нэг хүнээс нөгөө хүнийг харахад танд сонирхолтой, хөгжилтэй мэдрэмж төрнө.

 

Хэн нэгнийг ажиглах

17 Асуудлын учрыг олох

Та бүтэн өдрийн турш нэг асуудлыг шийдэх гэж хичээх боловч нэг л болохгүй байх үе бий. Эцсийн мөчид та дахин нэг оролдлого хийж, асуудлаа шийдэхэд баяр баяслаар дүүрдэг билээ. 

Асуудлын учрыг олох

18 Танил үнэр мэдрэх

Та дөнгөж сая гэрийнхээ гарааш руу орж, машиныхаа хаалгыг онгойлголоо. Та гэртээ маш удаан байгаагүй бөгөөд энэ үед танд бүх зүйл ойр дотно санагдаж, хөрш айлын модны үнэр хүртэл танил санагдана. Гэртээ ирээд л та сэтгэл зүрхэнд ойр бүх зүйлийг мэдэрнэ. Энэ аз жаргал биш гэж үү?

Танил үнэр мэдрэх

19 Байгалийн сайхныг мэдрэх

Хөдөө явж буй автомашины ард суугаад цонхоо нээж байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх нь үнэхээр таатай байдаг. Үзэсгэлэнт цэцэг, ногоон зүлэг зэргийг харахад National Geographic-аар харсан зүйлтэй маш ойролцоо санагдах ч энэ бол зураг биш харин бодит зүйл гэдгийг та мэдэж байгаа.

Байгалийн сайхныг мэдрэх

20 Угаасан, цэвэрхэн ор хөнжлийн даавуу нөмөрч хэвтэх.

Та хөнжлөө сөхөөд дөнгөж угаасан, индүүдсэн цэвэрхэн ор хөнжлийн даавуун дор орохдоо аз жаргалыг мэдэрдэг үү? Сэрүүхэн, барьж үзэхэд цэвэрхэн энэ орон дээр хэн ч унтаж байгаагүй мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Угаасан, цэвэрхэн ор хөнжлийн даавуу нөмөрч хэвтэх.

21 Найз нөхөдтэйгөө хуучны өдрүүдийг дурсах

Амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн найз нөхөдтэйгөө хамт тухайн цаг үеэ дурсахаас илүү аз жаргал гэж юу байхав.

Найз нөхөдтэйгөө хуучны өдрүүдийг дурсах

22 Санаандгүй байдлаар магтаал сонсох

Энгийн нэгэн ажлын өдөр байна гээд төсөөлөөд үзээрэй. Нэгэн хэвийн байдал таныг уйдааж байж болох юм. Гэтэл хэн нэгэн таныг дуудаж “чи үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байна”, эсвэл “чи үнэхээр сайхан залуу юм. Чи их гоё цамц өмсжээ” гэж хэлвэл мэдээж танд таатай санагдана.

Санаандгүй байдлаар магтаал сонсох

23 Сайн инээж авах

Инээд хамгийн сайн эм гэж хүн бүр хэлдэг. Тиймээс нулимсаа гартал инээх нь танд аз жаргалыг бэлэглэж, эрч хүчээр таныг цэнэглэж өгнө.

Сайн инээж авах

24 Сайтар бэлтгэл хийх

Бэлтгэл хийсний дараа таны бүх стресс тайлагдаж, адреналин ялгарч бие галбир тань засагдсан мэт сайхан мэдрэмж төрнө. Фитнессээс гарах үедээ та өөрийгөө ялагч мэтээр мэдрэх болно.

Сайтар бэлтгэл хийх

25 Эцэст нь ойлгох

Хэн нэгэн танд нэг зүйлийг гурван удаа тайлбарлаж байна. Гэвч таны эргэн тойронд буй бүх хүмүүс ойлгосон хэдий ч та ойлгохгүй л байна уу. Ингээд гэнэтхэн таны тархинд ямар нэг зүйл орж, эцсийн мөчид та ойлгожээ. Мэдээж, энэ тохиолдолд та баярлана шүү дээ.

Эцэст нь ойлгох

26 Зуслангийн байрны гадаа наранд суух

Та зуслангийн байрныхаа гадаа сууж, нарны элчийг мэдэрч, сэрүүн салхи үлээж, тэнгэрт шувууд дүүлэн нисэж байна гээд бодоод доо. Энэ бол бас сайхан мэдрэмж шүү дээ. 

Зуслангийн байрны гадаа наранд суух

27 Хайртай хүнийхээ гараас атгах

Хайртай хүн тань таны гараас барих бүрт тэр таны хувьд маш чухал хүн гэдгийг та ойлгох болно. Гараас атгах гэдэг энгийн хэрнээ маш халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм. Та хүн бүрд гараа өгдөггүй учир таны гараас барих боломж цөөхөн хүнд л бий. Энэ нь маш нарийн нандин зүйл билээ.  

Хайртай хүнийхээ гараас атгах

28 Норох

Ус гэдэг бүхий л насныханд тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг. Хүүхдүүд ус туулж, усаар тоглох дуртай байдаг бол том хүмүүс ваннтай усанд орж тайвшрах дуртай байдаг билээ. Энэ нь танд тайвшралыг мэдрүүлж, бүхий л ажлын ядаргаа тайлагдсан мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Норох

29 Хэн нэгэнд инээмсэглэл бэлэглэх

Ажлын хамтрагч тань ажлаа хугацаандаа амжихгүй байх үед та түүнд тусалж болох юм. Ингээд их ажлын ард гарсны дараа тэр танд талархсанаа илэрхийлж инээмсэглэх үед та нэг сумаар хоёр туулай буудсан мэт мэдрэмж авах болно. Нэгдүгээрт, та хамтрагчдаа аз жаргал бэлэглэж, хоёрдугаар та түүний инээмсэглэлээс эрч хүчээр цэнэглэгдэж чадна.

Хэн нэгэнд инээмсэглэл бэлэглэх

30 Эхэлсэн бүхнээ дуусгах

Та сүүлийн хэдэн сарын турш ажиллаж байсан нэгэн төслөө дуусгасан гэж бодъё. Ийнхүү эхэлсэн ажлаа дуусгах тэр мэдрэмж танд аз жаргал, инээмсэглэл, тайвшралыг мэдрүүлэх болно. Энэ бол амьдралын жаргалтай мөчүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

Эхэлсэн бүхнээ дуусгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()