Нөсөө толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Арьсан дээр нөсөө толбо үүсэх нь царай төрхийг гундааж, үзэсгэлэн гоог унтраадаг сөрөг талтай. Харин та энэхүү толбыг арилгах гэж үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, цаг зав болон хөрөнгө мөнгөө үрэх шаардлагагүй юм. Учир нь нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг гэрийн нөхцөлд, хялбархан аргаар арилгаж болдог бөгөөд богино хугацаанд бодит үр дүнг үзүүлэх болно. Ингээд хамтдаа нөсөө толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгахыг олж мэдэцгээе. 

Нөсөө толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алимны цуу

Алимны цуу нь нөсөө толбыг бүдгэрүүлж арилгах төдийгүй арьсыг цайруулах үйлчилгээтэй. Энэ нь өөртөө "альфа гидрокси хүчил"-ийг агуулах бөгөөд нөсөө толбыг арилгах гайхалтай чадвартай юм.

  • Та ижил хэмжээтэй ус болон алимны цууг холиод, дээр нь багахан зөгийн бал нэмж хутгаарай. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж, 15-20 минут байлгаад, усаар угаана. Өдөрт нэг удаа хэрэглээрэй.
  • 1-2 цайны халбага алимны цууг, 1 стакан усанд хийж хутгана. Үүнийгээ өдөрт 1-2 удаа ууж, арьсаа гэрэлтсэн, толбогүй болгохыг зөвлөе. 

Алимны цуу

2 Нимбэг

Нимбэгний шүүсэнд агуулагдах хүчил нь меланин пигментийг задалж, үхэжсэн арьсны эд эсийг гуужуулж, шинээр арьс төлжих нөхцлийг бүрдүүлдэг байна. Арьсны өнгөн хэсгүүд арилж, шинэ арьс нөхөн төлжих бөгөөд ингэснээр нөсөө толбо арилдаг. 

  • Шинэхэн нимбэгний шүүсийг арьсандаа түрхэж, 10 минутын дараа усаар зайлж угаагаарай. Өдөрт 2 удаа энэхүү аргыг хэрэглэх бөгөөд та хэт мэдрэмтгий арьстай бол нимбэгний шүүсийг сарнайн устай хольж түрхэх боломжтой.
  • 1 нимбэгийг шахаж, шүүсийг нь аяганд хийж аваарай. Үүндээ 2-3 цайны халбага элсэн чихэр хийж, хутгана. Бэлэн болсон скрабаа нүүрэндээ түрхэж, жигд иллэг хийж, 30 минут орхино. Дараа нь усаар угаах бөгөөд тус аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж байгаарай.

Санамж: Нимбэгний шүүс нүүрэндээ түрхэсний дараа наранд гарч болохгүй. Энэ нь арьсыг гэмтээж, борлуулах аюултай. Мөн зөвхөн цэвэр жимсний шүүс ашиглах ёстойг анхаараарай. 

Нимбэг

3 Зуун наст

Та зуун настын гелийг ашиглаж, арьсан дээр үүссэн нөсөө толбоноос салж чадна. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьсыг төлжүүлдэг байна.

  • Зуун настын навчийг тасалж, дотроос нь гелийг гаргаж аваарай.
  • Үүнийгээ нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ.
  • 1 цаг болсны дараа, бүлээн усаар нүүрээ угаагаарай.
  • Өдөрт 2 удаа давтан хэрэглэнэ. 

Зуун наст

4 Касторын тос

Касторын тосонд агуулагдах антиоксидант нь нөсөө толбыг арилгаж, арьсыг гэрэлтсэн болгодог.

  • Касторын тосондоо хөвөнтэй мод дүрнэ.
  • Үүнийгээ нөсөө толботой хэсэгтээ түрхэж, 1-2 минут иллэг хийгээрэй.
  • Хэдэн цагийн дараа, нүүрээ угаана.
  • Өдөрт 2 удаа давтах хэрэгтэй. 

Касторын тос

5 Тараг

Тарганд агуулагдах сүүн хүчил нь нөсөө толбоны эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг. Үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ арьсыг нөхөн төлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 

  • Шинэхэн таргийг нөсөө толботой хэсэгтээ түрхэж, 20 минутын дараа угаана. Өдөрт 2-3 удаа тус аргыг хэрэглээрэй.
  • 1 хоолны халбага таргийг, 2 хоолны халбага овъёос, 1 цайны халбага нимбэгний шүүсээ хольж бэлтгэнэ. Үүнийгээ нөсөө толбон дээрээ түрхэж, 30 минутын дараа хүйтэн усаар угаана. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой. 

Тараг

6 Цөцгийтэй сүү

Арьсанд тустай, нөсөө толбо арилгах үйлчилгээтэй бас нэгэн сүүн бүтээгдэхүүн бол цөцгийтэй сүү юм. Тарагтай адил сүүн хүчил агуулах бөгөөд богино хугацаанд бодит үр дүнг үзүүлэх болно. Мөн энэ нь наранд түлэгдсэн арьсыг эмчлэхэд онцгой нөлөө үзүүлдэг.

  • Нөсөө толботой хэсэгтээ цөцгийтэй сүүг түрхэж, 10 минутын дараа угаагаарай. Өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
  • 4 цайны халбага цөцгийтэй сүүг, 2 цайны халбага улаан лоолийн шүүстэй хольж бэлтгэнэ. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж, 10 минутын дараа угаана. Тус аргыг өдөрт 2 удаа хэрэглэхэд хангалттай. 

Цөцгийтэй сүү

7 Е витамин

Е витамин нь нөсөө толбо болон харласан хэсгүүдийг цайруулж, арилгахад онцгой нөлөөтэй билээ. 

  • Е витаминтай тосоор толботой хэсэгтээ 10-15 минутын турш иллэг хийнэ. 
  • 2 капсул Е витаминыг 1 цайны халбага касторын тостой хольж, бэлтгээрэй. Үүнийгээ орой орондоо орохоос өмнө нүүрэндээ түрхэж, хонуулах бөгөөд өглөө нь угаана. Тус аргыг өдөр бүр хэрэглээрэй. 

Е витамин

8 Куркума

Эрт дээр цагаас куркумаг арьс цайруулж, нөсөө толбо арилгагч болгон ашиглаж иржээ.

  • 2 цайны халбага куркумаг бага зэрэг устай холих бөгөөд дээр нь багахан нимбэгний шүүс хийж зуурна.
  • Үүнийгээ нөсөө толботой хэсэгтээ түрхээрэй.
  • 20 минут болсны дараа бүлээн усаар угаана.
  • Долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой. 

Куркума

9 Улаан лооль

Улаан лооль нь хүчиллэг ихтэй бөгөөд цайруулах шинж чанартай билээ. Хөгшрөлтийг удаашруулж, арьсны өө сэвийг арилгахад тустай ногоо юм. 

  • Шинэхэн улаан лоолийг зүсч, нэг зүсмээр нь нөсөө толботой хэсгээ сайтар үрэх шаардлагатай. 20 минутын дараа нүүрээ хүйтэн усаар угаана. Өдөрт 1-2 удаа давтаарай.
  • Ижил хэмжээтэй улаан лоолийн шүүс болон зөгийн балыг хольж, арьсандаа түрхээрэй. 10 минутын дараа хүйтэн усаар угаах бөгөөд өдөрт 1-2 удаа давтан хийх шаардлагатай юм. 

Улаан лооль

10 Зандан мод

Зандан мод /Sandalwood/ нь хөгшрөлтийг удаашруулж, үрчлээний эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Энэ нь нөсөө толбоноос салахад туслах төдийгүй арьсыг сэргээж, тайвшруулна.

  • 2 халбага зандан модны нунтгийг, 2 халбага сарнайн ус, 1 халбага "глиферин", 1 халбага нимбэгтэй шүүсийг хольж, бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хатаагаад хүйтэн усаар угаана. Та толбоо алга болтол тус аргыг хэрэглээрэй. 
  • 1 халбага жүржийн шүүсийг, 1 халбага нимбэгний шүүс, 2 "капсул" Е витамин, 2 халбага зандан модны нунтагтай хольж зуурна. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, хагас цаг болсны дараа угаагаарай. Мөн толбыг бүдгэрч, алга болтол нь хэрэглэнэ. 
  • Мөн та зандан модны тосыг 1 халбага оливын тостой хольж өдөр бүр унтахаасаа өмнө нүүрэндээ түрхэж байгаарай. 

Зандан мод

Анхаарах ёстой зүйлс:

  • Өдрийн цагаар аль болох гэрээсээ гарахгүй байж, нарны хэт ягаан туяанаас болгоомжлоорой.
  • Та нарны тос худалдаж авахдаа,  "UVA болон UVB" аль алинаас нь хамгаалдаг тосыг сонгоорой. 
  • Гадагш гарахаас дор хаяж 30 минутын өмнө нарны тос түрхсэн байх шаардлагатай. 
  • Арьсаа хамгаалахын тулд хэт хамаг биеэ гаргасан хувцас өмсөх шаардлагагүй юм.

Хэрвээ дээрх аргуудыг хэрэглээд ямар ч нэмэргүй, толбо тань улам бүр тодорч байвал, эмчид хандаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()