Булган сормуус хийлгэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ?

Өнөөдөр ихэнх эмэгтэйчүүд л нүдээ илүү том, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд сормуус суулгуулж байна. Энэ нь өглөө нүүрээ будаж орой нь арилгахаас залхуурдаг хүмүүст хамгийн тохиромжтой хувилбар юм. Тэгээд ч сормуус суулгаснаар бүсгүйчүүд өдрийн 24 цагийн турш эмх цэгцтэй харагдаж чаддаг аж. Тэгвэл сормуус суулгах тухай багахан мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зэрэгцээ хэрхэн арчилж, арга хэмжээ авах зэрэг зөвлөгөөг дуулгахаар бэлтгэлээ. 

Булган сормуус хийлгэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сормуус суулгах гэж юу вэ?

Сормуусыг уртасгах хэд хэдэн арга байдаг. Хамгийн энгийн арга бол сормуусаа будах, цаашлаад 3D будгаар будах, сормуус наах, эцэст нь сормуус суулгах юм. Суулгалтад ашигладаг сормууснууд зөвхөн хиймэл буюу синтетик материалтай байдаг бөгөөд тэдгээрийг уян зөөлөн, налархай силикон мяндсаар хийдэг. Ингэснээр хиймэл сормууснууд хэлбэрээ удаан хугацааны турш барьдаг аж. "Торгон" ба "булган" гэх үгнүүд зөвхөн нэршил төдий бөгөөд ийм зэргийн сормууснууд огтхон ч байгалийн гаралтай биш гэдгийг анхаарах хэрэгтэй хэмээн алдартай гоо сайханчид ам алдаж байсан удаатай. 

Сормуус суулгах гэж юу вэ?

2 Булган сормуусыг хэрхэн суулгадаг вэ?

Ямар ч салонд булган сормуусыг амархан суулгах чадахуйц мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ нь тийм ч чадвар шаардсан зүйл биш бөгөөд тэгтлээ удаж, цаг алдахгүй. Гоо сайханч таны зовхинд хоёр өөр төрлийн сормуус наах болно. Нэг нь таны сормуусыг салгах зориулалттай бол, нөгөөх нь өтгөрүүлэн, уртасгах аж. Эхлээд сормуусыг салгаж, хиймэл сормуусыг тогтоох бол, уртасгагч сормуусаа таны сормуусан дээр наана. Нэг нүдэнд ойролцоогоор 40-100 ширхэг сормуус наадаг байна. 

Булган сормуусыг хэрхэн суулгадаг вэ?

3 Хэр удаан хугацаанд зовхинд тогтох бэ?

Сормуус суулгаснаас 6 долоо хоногийн дараа буюу ойролцоогоор сарын дараа унаж эхэлнэ. Гэхдээ энэ нь тухайн хүний сормуусны амьдралын мөчлөг ба ургалтын хурднаас хамаардаг аж.

Мөн та сормуусаа удаан хугацаанд байлгахыг хүсч байвал хэд хэдэн дүрмийг баримтлах шаардлагатай.

Хамгийн эхлээд нүд орчимдоо хамаагүй хүрч болохгүй бөгөөд анхааралтай байх ёстой. Үүнээс гадна нүдэндээ ус хүргэж, хүчтэй үр угаахыг хориглодог. Нэг ёсондоо нүдэндээ хүрэхгүй, анхаарал болгоомжтой байснаар та хиймэл сормуусаа удаан байлгаж чадах юм. Мөн сормуус суулгаснаас хойш нүдээ нэг хоногийн хугацаанд норгож болохгүй ба саун, бассейн, арьс борлуулах төхөөрөмжид орох хориотой байдаг. Түүнчлэн сормуусны цавуу тослог эд зүйлсээс айдаг тул нүүрээ тослог найрлагатай бүтээгдэхүүнээр цэвэрлэхээс зайлсхийж, оронд нь мицеляр ус, нүүр цэвэрлэгч гель ба хөөс хэрэглэж болно.

Хэр удаан хугацаанд зовхинд тогтох бэ?

4 Суулгасан сормуусыг хэрхэн авах вэ?

Сормуусыг маш хүчтэй цавуугаар наадаг тул гараар салгаж авч болохгүй төдийгүй энэ нь таны өөрийн сормуусыг ч давхар унагах аюултай юм. Хэрэв таны суулгасан сормуусны тал нь уначихсан эсвэл огт таалагдахгүй бол мэргэжлийн гоо сайханчид хандаж, авахуулаарай. 

Харин гоо сайхны салонд очих боломжгүй байгаа бол гэртээ гарын доорх материал ашиглаж, хиймэл сормуусыг цэвэрхэн салгах аргуудыг хэрэглэж болно. 

Оливын тос 

  • Нүднийхээ будгийг сайтар арилгана.
  • Саванд ус буцалгаж, бэлтгээрэй. 
  • Буцалсан усаа өмнөө тавьж, үүнийхээ ууранд нүүрээ утаж, толгой дээгүүрээ алчуур тавиарай.
  • Ойролцоогоор 10 минутын дараа, 4-5 дусал оливын тосыг хөвөнд шингээж, нүдээ арчиж, суулгасан сормуусаа аваарай. Оливын тосыг нүдэндээ оруулахаас болгоомжлох хэрэгтэй.
  • Дараа нь нүдээ бүлээн усаар угааж, хатаана.

Уусгагч бодис

  • Та дэлгүүр эсвэл салоноос нүдний цавуу арилгадаг уусгагч бодис худалдаж аваарай.
  • Нүднийхээ бүх будгийг арилгаж бэлтгэнэ.
  • Уусгагч бодисоо хөвөнд шингээж, нүдээ арчиарай. 
  • Ингэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэт хүчтэй дарж арчиж болохгүй анхаараарай.

Суулгасан сормуусыг хэрхэн авах вэ?

5 Сормуус суулгах аюултай юу?

Сормуус суулгах нь нааж байгаа цавуунаас хамаарч, нүдэнд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Цавууны орц найрлагад багтах химийн бодис нь таны нүдэнд харшил өгч, өвтгөж мэдэх аюултай. Тиймээс сормуус суулгуулах газраа сайтар судалж, гоо сайханчтайгаа ярилцаж, цавуугаа сонгоорой. Ингэхдээ аль болох чанартай цавууг сонгох хэрэгтэй юм. 

Үүнээс гадна сормуус суулгаснаар тулгарч болзошгүй аюулуудыг танд дуулгая.

  • Нүдэнд бактер, гадны биет орж, үрэвсэл үүсгэх
  • Нүд үрэвсэж, хавдах
  • Өөрийн сормуусыг хамт авч унах
  • Харшил өгч, нүд улайлгах
  • Хиймэл сормуус нүд рүү орж хатган, өвтгөх
  • Зовхийг дарж, унжгар болгох
  • Нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Хэрэв танд дээрх шинж тэмдэг, сөрөг нөлөө биед мэдрэгдвэл яаралтай эмчид хандаарай. Тоохгүй удсанаар эдгээр нь хүндэрч, таны гэрэлт хорвоог харах хугацааг богиносгох аюултай болохыг санагалзах хэрэгтэй. 

Сормуус суулгах аюултай юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()