Испани орны талаар бидний төсөөлж ч байгаагүй зүйлс

Испани улс архитектурын түүхэн дурсгал болсон барилга байгууламж, сайн дарс, сайхан хөгжим, амтат хоолоороо дэлхий даяар алдартай. Энэ удаа танд эдгээрээс гадна тус улсын талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй зарим сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Испани орны талаар бидний төсөөлж ч байгаагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Испани бол Вант улс

Испанийн албан ёсны нэр бол "Испанийн вант улс" юм. Ипсани нь Европын холбооны хоёр дахь том улс бөгөөд ойролцоогоор 506 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутаг эзэлдэг.

Испани бол Вант улс

2 Гадуур нүцгэн явж болно

Испани үзэсгэлэнт наран шарлагын газруудаараа дэлхийд алдартай. Тиймээс хүмүүсийг наранд биеэ наранд чөлөөтэй шарах боломж олгохын тулд гадуур усны хувцастай, хагас нүцгэн чөлөөтэй явж болно гэж эрх баригчид нь хуулиндаа тусгаж өгсөн байдаг. 

Гадуур нүцгэн явж болно

3 Испани ажилгүйдлээрээ дэлхийд тэргүүлдэг

2015 онд Ипсанид ажилгүйдлийн түвшин 24.2 хувьд хүрсэн нь Европтоо хамгийн өндөрт тооцогдож байв. 2018 онд дээрх үзүүлэлт 14.6 хувь болж буурсан ч Евро бүстээ ажилгүйдлийн түвшингээрээ Грекийн ард орж байгаа юм. 

Испани ажилгүйдлээрээ дэлхийд тэргүүлдэг

4 Баадаг мод

Испаничууд мэдээж Зул сарын баярын үеэр мод засдаг. Гэхдээ тэдний засдаг модыг "Tió de Nadal" буюу "Зул сарын түлээ" гэж нэрлэдэг. Эдгээр тайрдас модыг нүхлэн шокаладаар дүүргэсний дараа хүүхдүүд хагалж баярладаг учраас баадаг мод гэж хочлох болжээ. 

Баадаг мод

5 Эйфелийн цамхаг Барселон хотод сүндэрлэх ёстой байсан

Эйфелийн цамхаг нь Парис хотын төдийгүй Францын үндэстний бэлгэ тэмдэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч 1887 онд Испанийн Барселон хотод тус цамхагийг барихаар төлөвлөж байжээ. Харин тус хотын иргэд барилгын ажлыг эсэргүүцсэн учраас 1889 онд Парис хотод барьжээ. Сонирхолтой нь Парисын иргэд тухайн үедээ Эйфелийн цамхагийг барихад мөн дургүй байсан гэнэ. 

Эйфелийн цамхаг Барселон хотод сүндэрлэх ёстой байсан

6 Баригдаж дуусдаггүй сүм

Барселон хотод байрлах "Sagrada Família" сүм 1882 оноос хойш 130 дахь жилдээ баригдаж байгаа юм. Хэдийгээр барилгын ажлыг үргэлжлүүлэх хугацаа 2026 оны эцэс гэхэд дуусна гэж тооцоолж байгаа ч түүнээс ч илүү хугацаа шаардлагатай гэж зарим мэргэжилтэн үзжээ. Барилгын ажил нь дуусаагүй ч тус сүмийг олон нийтэд нээлттэй болгосны дээр ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэж авсан байна. 

Баригдаж дуусдаггүй сүм

7 Испанийн төрийн дуулал ямар ч шүлэггүй

Испанийн төрийн дуулал "Royal March" шүлэггүй. Дэлхий дээр шүлэггүй төрийн сүлд дуулалтай дөрвөн орон байдгийн нэг нь Испани юм. 1761 онд зохиогдсон энэ төрийн дуулалд зориулан хэд хэдэн шүлэг зохиож байсан ч нэгийг нь ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 1978 оноос шүлэггүйгээр эгшиглүүлэх болжээ.  

Испанийн төрийн дуулал ямар ч шүлэггүй

8 Дэлхийн хамгийн хуучин зоогийн газар

Та дэлхийн хамгийн эртний зоогийн газраар зочлохыг хүсэж байсан уу? Хэрэв тийм бол Испанийн Мадрид хотод байрлах "Botín" зоогийн газрыг зориорой. Тус зоогийн газар нь анх 1725 онд нээгдэж байжээ. Энд та "Botín"-ий нэрийн хоол "Кочинило Асадо" (шарсан гахайн мах), эртний хэв маягаар шарсан хурганы мах зэргийг идэж болно. 

Дэлхийн хамгийн хуучин зоогийн газар

9 Эрт эхэлдэг

Судалгаагаар испаничууд дунджаар 13 насандаа бэлгийн харилцаанд ордог болохыг тогтоожээ. 

Эрт эхэлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()