Бидний өдөр бүр хэрэглэдэг гарын дохионууд ямар утгыг илэрхийлдэг вэ?

Хүмүүс хоорондоо зөвхөн үг яриагаар бус "биеийн хэл" болох дохио зангаагаар ч мөн ойлголцдог. Хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг уг дохио, зангаанууд нь бидний төсөөлж байснаас ч урт настай байдаг аж. Ийнхүү олон зуун жилийн турш хэрэглэгдэх явцдаа утга санаа нь өөрчлөгдөж, хувирсан байна. Тэгвэл хамтдаа эдгээр дохио зангаа нь анх ямар утгаар хэрэглэгдэж байсан болон хаанаас гаралтай болохыг нь мэдэж авцгаая. 

Бидний өдөр бүр хэрэглэдэг гарын дохионууд ямар утгыг илэрхийлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Шака"

Энэ дохионы нэршлийг мэдэх хүн тун ховор байдаг. Баруун гарын гурван хуруугаа алдсан Хавай арлын загасчин Хамана Калили (Hamana Kalili)-г хүндэтгэж, ийм дохио түгэн дэлгэрсэн аж. Тэрээр ослын үеэр, 3 хуруугаа алдаж, дараа нь галт тэрэгний аюулгүй байдал хянагчаар ажиллаж эхэлсэн байна. Галт тэргээ бүрэн гүйцэд шалгасны дараа Хамана "бүх зүйл хэвийн" хэмээн гараараа дохиж үзүүлдэг байжээ. Хүүхдүүд түүний энэ үйлдлийг дууриах болж "Shak Hamane Kalili"-ийн дохио буюу "Shaka" гэж нэрлэсэн байна. Саяхан түүний хөшөөг Полинезийн арлын соёлын төвд босгожээ.

"Шака"

2 Ром мэндчилгээ

Германы фашизмын үед энэ тэмдэг нь хүчирхэг байдлыг дүрсэлдэг байжээ. Үнэндээ энэ нь олон зуун жилийн түүхтэй аж. Ромын эзэнт гүрний үед легионарууд өөрсдийн эзэн хаан болон том цолтой цэргийн дарга нартаа хүндэтгэл үзүүлж, угтан авахдаа тус дохиог хэрэглэдэг байв. 17-18 зууны үед амьдарч байсан уран зураач Жакс Луис Дэвид (Jacques-Louis David)-ийн "The Oath of Horace" хэмээх зургаас тус мэндчилгээг тод харж болох юм.

Ром мэндчилгээ

3 Эрхий хуруугаа гозойлгох

Энэ дохио нь 19-р зууны үед дэлгэрчээ. Гладиаторуудын тулаанд ялагдсан эрийн амийг өршөөж байвал, эзэн хаан болон үзэгчид эрхий хуруугаа дээш нь харуулж, өршөөхгүй бол доош нь харуулж дүрсэлдэг байсан аж. 19-р зууны үеийн алдарт зураач, уран барималч Жин Леон Жероме (Jean-Leon Jerome) "Pollice verso" хэмээх зургандаа тулаан үзэгчид эрхий хуруугаа гозойлгож байгаагаар дүрсэлж, тус дохионы уг гаралыг олон нийтэд таниулсан юм. Мөн Славяны хүмүүс эрхий хуруугаа гозойлгох нь сайн сайхан, элбэг тансаг байдлын илэрхийлэл болдог гэж үздэг.

Эрхий хуруугаа гозойлгох

4 Гарын алгаа цохих

Ихэвчлэн спортынхон хэрэглэдэг уг дохиог анх 1977 онд Бэйсболын тэмцээний үеэр хэрэглэжээ. 2 тоглогч хослон тоглож, довтолгоогоо амжилттай болгосны дараа энэ үйлдлийг хийсэн байна. Үзэгчид ч тэдний тус үйлдэл таалагдаж, дуурайн хийснээр, олон нийтэд түгэн дэлгэрсэн гэдэг. Өдгөө АНУ-д 4-р сарын гурав дахь Пүрэв гаригт "Give Five" буюу амжилт хүсч, гарын алгаа цохих өдрийг тэмдэглэдэг аж.

Гарын алгаа цохих

5 "ОK"

Уг дохионы хэлний талаар олон таамаг байдаг.

Хамгийн түгээмэл хувилбар нь: Энэхүү дохиог 1839 оны үеэс Америкийн хэвлэл мэдээллүүдээр баярлалаа гэсэн утгаар хэрэглэж эхэлжээ. Бостон хотын сэтгүүлч анх "бүх зүйл зүгээр" буюу "all correct" гэдэг үгийг "oll korrect" гэж буруу галиглаж бичин хэвлүүлжээ. Үүний дараа нэгэн комик сэтгүүлд "oll korrect=ok" гэж дүрслэн үзүүлснээр, олон нийтийн дунд тарсан байна. 

Өөр бас нэгэн хувилбар байдаг нь: Тус дохиог Буддын шашнаас үүсэлтэй гэж үздэг аж. Нэгэн Буддын шавь багшаасаа энэ нь юу гэсэн утгатай дохио болохыг асуухад, багш хариуд нь "Эрхий болон долоовор хуруугаа тойрог болгож үзүүлэх нь бие биенээ ойлгохын бэлгэ тэмдэг" хэмээн хариулсан гэдэг.

"ОK"

6 Ямаа (The Goat)

Рокеруудын бэлгэ тэмдэг гэж хэлж болохуйц уг дохиог Ази, Европд илүүтэй ашигладаг байна. Энэ нь ямаан толгойт шулам буюу сатаныг дүрсэлдэг аж. Хамгийн анх энэхүү дохиог 20-р зууны Английн рок хамтлаг "Black Sabbath" түгээсэн гэж үздэг. 

Ямаа (The Goat)

7 "Victory"

Дундад зууны үеэс л энэ  дохиог хэрэглэсээр иржээ. Тухайн үед дайсныхаа долоовор болон дунд хурууг тайрснаар дахиж тулаанд орж, буудаж чадахгүй болно гэж үздэг байсан аж. Тиймээс цэргүүд тулаанд орохын өмнө долоовор, дунд хуруугаа зэрэг гозойлгож "би тулалдах чадвартай байгаа шүү" гэх доромжилсон утгыг илэрхийлдэг байсан гэдэг. Харин Их Британий ерөнхий сайд асан Уинстон Черчиль уг дохиог "victory" буюу энх тайван тогтсоны бэлгэдэл хэмээн үзүүлснээр, анхны утгаасаа гажиж энх тайвны илэрхийлэл гэх ойлголт хүмүүсийн дунд таржээ. 

"Victory"

8 The “Dog Call”

Ихэнх Холливудын кинонд эмэгтэй нь уг дохиог хэрэглэж эрчүүдийг урхидаж байгаа мэтээр дүрсэлдэг. Гэхдээ амьдрал дээр уг дохиог хүн дээр ашиглах нь тун ховор байдаг. Филиппин улсад уг дохиогоор зөвхөн нохой дууддаг бөгөөд хүн дуудахдаа ашиглавал, доромжлол гэж үздэг байна. 

The “Dog Call”

9 Салаавч

Салаавчийг манай улсад доромжлол гэж ойлгодог ч, улс орон бүрт энэ нь өөр өөр утгыг илэрхийлдэг байна. Эртнээс хэрэглэж эхэлсэн уг дохиог Ромын эзэнт гүрний үед "амжилт хүсье" гэсэн утгаар ашигладаг байжээ. Энэ нь Бразил улсад элбэг тансаг байдлын илэрхийлэл болдог бол Монгол, Турк, Итали, Энэтхэг зэрэг олон оронд доромжилсон утга илэрхийлдэг аж. 

Салаавч

10 Дунд хуруу

Хамгийн түгээмэл дохио гэж хэлж болохуйц "дунд хуруугаа гаргах" нь эртний Грек, Ромын үеэс хэрэглэгдэж эхэлсэн гэж үздэг. Эр хүний бэлэг эрхтэнг дүрслэн үзүүлдэг уг дохио нь ихэнхдээ эсрэг хүнээ доромжилсон утгыг илэрхийлдэг байна.

Дунд хуруу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()