Феминист бүсгүйн бүтээсэн сандал эрчүүдийн дургүйцлийг төрүүлжээ

Британийн нэгэн феминист бүсгүй их сургуулийнхаа дипломын ажил болгон эмэгтэй, эрэгтэй хүмүүст тусгайлан зориулсан сандлуудыг бүтээжээ. Энэхүү сандал нь эрэгтэй хүнийг хөлөө дэлгэн сууж, зай эзлэхийг нь зогсоох зорилготой аж.

Феминист бүсгүйн бүтээсэн сандал эрчүүдийн дургүйцлийг төрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрэгтэй сандал дээр суусан хүн өвдөгөө нийлүүлж байж бүтэн суудаг бол эмэгтэй сандал дээр суусан хүн хөлөө дэлгэхээс өөр аргагүй болох аж.

Мөн эрэгтэй хүнийг эмэгтэй сандал дээр суухаас сэргийлэхийн тулд эмзэг эрхтэнийх нь доор мод таарч байхаар сэтгэжээ.

Энэхүү сандлыг зохион бүтээсэн бүсгүй Лэйла Лаурел (Laila Laurel) Их Британийн Брайтоны их сургуульд сурдаг бөгөөд тэрбээр энэхүү бүтээлээрээ эрчүүд хэрхэн бусдын орон зайг эзэлдэг болохыг харуулахыг хичээсэн гэж мэдэгджээ.

Эрэгтэй хүн нийтийн тээвэрт суун зорчихдоо хөлөө дэлгэдэг нь барууны эмэгтэйчүүдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг бөгөөд тэрхүү үйлдэлд нь "manspreading" гэх нэр хүртэл өгөөд амжжээ.

Лэйла Лаурелийн бүтээл олон хүний магтаал, сайшаалыг хүлээсэн бөгөөд шилдэг дизайнеруудад олгодог Белмондын нэрэмжит шагналд түүний нэрийг дэвшүүлээд байгааг "The Independent" мэдээлжээ. Түүнчлэн зарим зочид буудал, амралтын газрууд уг сандлыг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ хөлөө дэлгэж суух нь эрэгтэй хүний физиологийн онцлогоос шалтгаалсан зүйл тул үүний эсрэг тэмцэх нь утгагүй хэрэг гэж шүүмжлэх хүмүүс бас олон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()