Өглөө бүр 6 цагт бослоо гээд та амжилтад хүрэхгүй, харин...

Өглөө эрт босож бүх зүйлээ амжуулах нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг гэх зөвлөгөө дэлхий даяар тархсан байдаг. Харин энэ үнэхээр үр дүнтэй арга мөн болов уу? Энэ талаар амжилттай бизнес эрхлэгч, "JotForm"-ын үүсгэн байгуулагч Эйтекин Тэнк дараах зөвлөгөөг хүргэсэн байна.

Өглөө бүр 6 цагт бослоо гээд та амжилтад хүрэхгүй, харин...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ихэнх тохиолдолд:

  • 6:00 цагт босох.
  • Хүйтэн шүршүүрт орох
  • Спортоор хичээллэх
  • Бясалгал хийх
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Өөрийн төлөвлөгөөг хянаж, нэмэлт төлөвлөгөө боловсруулах
  • Өөрийн ажилтай холбогдолтой шинэ мэдээ унших
  • Өөрийн дуртай контентыг үзэх
  • Уургаар баялаг өглөөний цай уух гэсэн зөвлөгөөг хүмүүс өгдөг. 

Хэдийгээр эдгээр зөвлөгөө үр дүн авчрах магадлалтай ч өглөөгүүр маш их цаг хугацаа зарцуулагдаж байгаа мэт  санагдахгүй байна уу. Хүн бүрийн бүтээлч байх цаг хугацаа өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь өглөөний 6 цаг байдаг бол зарим хүмүүсийн хувьд энэ нь 18:00 цаг ч байх магадлалтай.

Хамгийн түрүүнд өөрийнхөө бүтээлч байдлыг тодорхойлох хэрэгтэй бөгөөд үүнийг тодорхойлохын тулд Брайан Трейсигийн өөрийгөө хөгжүүлэх талаар номыг унших нь зүйтэй. "Та өөрийн биологийн хамгийн идэвхтэй цагаар л үр бүтээлтэй байж чадна" (Брайан Трейси)

"JotForm" сүлжээгээ олон зуун ажилчидтай болгох, 3,5 сая хэрэглэгчтэй болгохын тулд 12 жилийг зарцуулсан. Би өөрийнхөө ажлын хэмнэлийг туршилт алдаан дээрээ үндэслэж зохиосон бөгөөд энэ нь миний ажлын бүтээмж, дэвшилтэд сайнаар нөлөөлсөн. Хамгийн бүтээлч цагтаа ажил хийж байх үедээ би залхдаггүй, огтхон ч  ядардаггүй. Үүнээс гадна би хийж буй ажилдаа маш их дуртай. Өдөр бүр би ажил руугаа аз жаргалтайгаар явдаг. 

1 Хамгийн бүтээлч цагаа тодорхойл

Эрдэмтэд бие организмын биологийн цагийг эртнээс судалж эхэлсэн билээ. Та циркадын хэмнэл гэгч зүйлийн талаар сонсож байсан болов уу. Циркадын хэмнэл гэдэг нь нойр, сэргэг байдал, биеийн температур болон дааврын төвшинд нөлөөлдөг байна. Харин бид ажлын өдөр хэт авианы хэмнэлд ордог бөгөөд энэ нь ойролцоогоор 90-120 минутын турш үргэлжилдэг. Энэ хугацаанд бид ажлын эрч хүч ихтэй байдаг. Харин дараа нь бид цахим сүлжээгээр аялж, идэх зүйл хайдаг билээ. Эрч хүч нэмэгдэх болон буурах нь заавал байх ёстой үзэгдлийн нэг. Тиймээс өөрийн хэмнэлийг олж, хэмнэлийнхээ дагуу ажиллах хэрэгтэй.  Үүний тулд гурван долоо хоногийн турш нэгэн туршилтыг хийгээрэй. Өөрийн эрч хүчийг цаг бүрийн төгсгөлд аравтын оноогоор дүгнэх хэрэгтэй. Дутуу унтсан, өвдсөн өдрүүдийг тооцоолох хэрэггүй.

Хамгийн бүтээлч цагаа тодорхойл

2 Тархи болон биеэ ажлуул

Өглөөний зуршил нь таны бүтээлч байдалд нөлөөлөхгүй байна гэж үгүй. Жишээлбэл: Би өглөө бүр хөнгөн хоол идэж, дараа нь бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл хийх сонирхол байсан байгаагүй би дасгалжуулагчийн зааж өгсөн дасгалыг л хийх хэрэгтэй болдог бөгөөд дасгал хийж эхэлснээс 20 минутын дараа би эрч хүчээр цэнэглэгдсэн байдаг. Ингээд дасгалын дараа би шүршүүрт орж, оффис руугаа явдаг. Кофе хийж аваад л ажлаа хийж эхэлнэ шүү дээ. Үнэнийг хэлэхэд энэ бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг. Энэ үед би өөрийнхөө эрч хүчийг мэдэрдэг. Би оффистоо байхдаа аз жаргалыг мэдэрдэг учир бүтээлч байдал маань дээд цэгтээ хүрдэг.

Би шинэ бичиг баримт хөтөлж, тухайн өдөрт шийдвэрлэх хэрэгтэй чухал асуудлыг эсвэл толгойд маань эргэлдэж буй бодлоо шууд бичдэг. Энэ төрлийн тэмдэглэл хөтлөх нь шинэ санаа гарахад нөлөөлдөг. Толгойд минь төрж буй санааг дуустал нь бичиж, дараа нь ашиглах боломжтой форматад шилжүүлдэг. Жишээлбэл: Захидлын ноорог, уулзалтын хуваарь, өөрийн баг хамт олондоо зориулсан төлөвлөгөө боловсруулдаг.

Тархи болон биеэ ажлуул

3 Өөрт тохирох график гарга

Ажлын өдрийг менежерийн график болон бүтээлчийн график гэж хоёр хувааж болно. “Менежерийн график нь удирдлагын албан тушаал хашдаг хүмүүст илүү тохиромжтой” хэмээн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Пол Грэм хэлжээ. Тэрээр ажлын цагаа тодорхой интервалаар хувааж, өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Шаардлагатай бол нэг ажил хийхэд хэдэн ч цагийг зарцуулж болох бөгөөд боломжтой бол цаг бүр өөр ажил хийх нь зүгээр.

Зохиолч, дизайнер, хөгжүүлэлтийн ажилтнуудын хувьд бүтээлчийн график хэрэгтэй. Энэ нь ажлын өдрийг хоёр хэсэгт хуваана. Цагтаа баригдах үед шинэ санаа төдийлөн орж ирдэггүй. Хэт их ачаалалтай ажиллах нь ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд саад болдог.

“Хэдийгээр энэ утгагүй мэт санагдах ч та өөрийн туршлага дээр үндэслээд үзээрэй. Бүхий л өдрийн турш уулзалтад сатаарахгүйгээр ажлаа төлөвлөгөөний дагуу хийх нь танд таалагдахгүй байна гэж үү?" Нэг талаар бизнес эрхлэгчид бол бүтээгч болон менежерийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Тэд ажилчид, хүргэгчидтэй уулзаж стратегитэйгээр бодох хэрэгтэй болно. Хэрвээ таны ажиллаж буй байгууллага технологи болон контенттой холбоотой ажилладаг бол та гар бие оролцох хэрэгтэй. Харин та бизнесээ эхлүүлж, баг удирдаж ажилладаг бол та бүтээгч юм. Тиймээс би өөрийн өдрийг хоёр хэсэгт хуваадаг. Үдээс өмнө бүтээгчээр ажиллаж, үдээс хойш ажил хэргийн уулзалт зохион байгуулж менежерийн ажлыг гүйцэтгэдэг.

Өөрт тохирох график гарга

4 Амрахаа мартаж болохгүй

Би амралтыг дэмждэг бөгөөд амралтын өдөр ажиллахгүй байх, ээлжийн амралтыг тогтмол авах хэрэгтэй гэж үздэг. Жилд нэг удаа би гэр бүлийнхнийхээ хамтаар олив түүхээр явдаг. Энэ нь надад мөн л маш их эрч хүчийг мэдрүүлдэг. Харин бүтэн сайн өдөр би эхнэр, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг. Бид тоглоомын талбайд очих, хамтдаа хооллох, ерөнхийдөө цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээдэг юм. Хүүхдүүдээ унтсаны дараа би буйдан дээр хэвтдэг бөгөөд энэ үед дахин шинэ санаа төрдөг.

Амралт нь бүтээлч байдлаар сэтгэхэд тусалдаг учир тоглоомын талбайд байх үед, эсвэл усанд орж байх үед шинэ соргог санаа урсан гардаг. 2016 онд сэтгэл судлаач Скотт Барри Кауфман нэгэн сонирхолтой санал асуулга явуулсан бөгөөд судалгааны үр дүнд хүмүүсийн 72 хувь нь усанд орж байхдаа шинэ санаа олдог гэжээ.

Бид  өөрийн бодлыг чөлөөлөх үед шугаман бус сэтгэлгээ үүсэж эхэлдэг. “Ямар ч тохиолдолд ганцаараа байж, аливаа зүйлийг эргэцүүлэн бодох цаг хугацааг өөртөө гарга” хэмээн Кауфман зөвлөж байна. Жишээлбэл: Ажлаасаа түр ч болов сатаарахын тулд гадуур алх. Эсвэл ганцаараа байх боломжтой, чимээгүй өрөөнд ор.

Хэдийгээр манай байгууллагад энэ төрлийн өрөө байхгүй ч бид ээлжийн амралтын чухал болохыг мэддэг учир ажилчиддаа цалинтай амралт олгодог. Үүнээс гадна бид ажилчдаа бүтээлч үедээ ажиллахыг зөвшөөрдөг. Бидний ажлын цагийн хуваарь уян хатан учир ажилчид маань хүссэн цагтаа ажилдаа ирдэг.

Амрахаа мартаж болохгүй

5 Хамгийн бүтээлч цагаа зөв зарцуул

Хамгийн бүтээлч цаг хугацаа тань хамгийн үнэтэй зүйл учир шийдвэрлэхэд хамгийн хүндрэлтэй асуудлууд дээр анхаарал хандуулж ажлаарай. Төрөл бүрийн уулзалтад зориулах хэрэггүй. Энэ цагт өөрийнхөө анхаарлыг өөр зүйлд сатааруулж болохгүй. Үүнээс гадна зуршлууд тань таныг бүтээлч цагаасаа хороохгүй байхад тустай. Жишээлбэл, би оройн цагаар л шуудангаа янзалдаг. Манай хамт олон намайг тэдний мэйлд нэг өдрийн дотор хариулна гэдгийг мэддэг. Энэ нь өөрийнхөө цагийг зөв хуваарилахад тусална.

Та өдрийн аль хэсэгт илүү бүтээлч байдаг болохоо тооцоолоорой. Харин үүний дараа зөвхөн танд тохирох төлөвлөгөөг гаргах нь хамгийн зөв шийдвэр байх болно. Таны хамгийн бүтээлч цаг хугацаа гэдэг таны нууц зэвсэг юм. Үүнийг ухаалгаар зарцуулснаар таны бүтээмж хэд дахин нэмэгдэнэ.

Хамгийн бүтээлч цагаа зөв зарцуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()