Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг

Зөвхөн мийн овгийн амьтдад байдаг "Токсоплазм" хэмээх бичил шимэгч хорхойн халдвар хүмүүст дамждаг нь нэгэнт тодорхой болсон. Тухайлбал, зөвхөн Их Британид л гэхэл өдөрт 1,000 орчим хүн токсоплазмын халдвар авдаг гэж судалгаагаар тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн туршилт явуулж үзэхэд тус шимэгч хорхойн халдвар авсан шимпанзе махчин амьтдаас айхгүй болж, тэр бүү хэл өөрсдийг нь ангуучилдаг ирвэсийн үнэрт татагдаж байсан учир уг шимэгч хүний биед орвол тэдний зан авирт тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм.  

Муурнаас халдварладаг "токсоплазм" шимэгч нь хүний зан араншинд нөлөөлдөг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтэд мууранд байдаг уг шимэгчээс хулганад халдварлуулахад тэдний муурнаас айх айдас үгүй болжээ. Дараа нь хүнтэй хамгийн төстэй амьтан болох шимпанзед хийж үзэхэд хамгийн их айдаг ирвэсээс хүртэл огт айхгүй болсон байна. 

Ийнхүү дээрх туршилтаар токсоплазм нь хүнд халдварласан тохиолдолд тэдний үйлдэл, зан авирт нөлөөлнө гэсэн маргаантай санааг үнэний ортой болгосон юм. Тус вирус хүний биед орвол цусаар дамжин тархинд хүрч айдсыг хариуцдаг гүйлсэн булчирхайд уйланхай үүсгэх боломжтой гэж судлаачид үзжээ.

Токсоплазм шимэгч хүний биед орсноор аливаад хариу үйлдэл үзүүлэх нь багасах, илүү эрсдэлтэй зүйлсийг хийдэг болох гэхчлэн зан төлөвт нөлөөлдгийг хэд хэдэн судалгаа харуулсан төдийгүй зарим тохиолдолд өөрийгөө гэмтээх, амиа хорлох, цаашлаад шизофрен зэрэг сэтгэцийн эмгэг үүсгэх боломжтой ажээ. 

Энэхүү мууранд байдаг шимэгчтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн судалгаа нь Габон улсад хийгдсэн бөгөөд халдвар авсан, аваагүй нийт 33 шимпанзе дээр туршилт явуулжээ. Эрдэмтэд цоохор ирвэсийн шээсийг үнэрлүүлж туршилт хийхэд халдвар авсан шимпанзенүүд ердийнхөөс гурав дахин их үнэрлэж байсан нь гайхширал төрүүлсэн аж. Учир нь цоохор ирвэсийн үнэрийг авмагц ямар ч шимпанзе шууд л зугтдаг гэнэ. 

Хачирхалтай нь тэдэнд арслан, барын шээс үнэртүүлэхэд ийм хариу үйлдэл үзүүлээгүй байна. Шимпанзе ирвэсний гол идэш болохоос бар, арслангийнх биш гэдэгт гол учир нь байгаа гэж үзсэн байна. 

Энэ нь нэг талаар ирвэс, шимпанзе хоёрын хоорондох махчин амьтдын байгалийн хамаарал байгааг харуулахаас гадна тус шимэгч хорхой нь зөвхөн муурны төрөлт амьтадын дотор амьдрах чадвартайг илтгэсэн ажээ. 

Токсоплазма шимэгч нь олон төрлийн амьтдад, бүр хүнд хүртэл, халдварлах боломжтой ч цаашид тогтмол өсч үржих боломжгүй бөгөөд амьдралын мөчлөгөө гүйцээхийн тулд заавал муурны төрлийн амьтанд л байх шаардлагатай хэмээн дээрх туршилтыг явуулсан доктор Клеменс Пуарот мэдэгдсэн байна.

Тэрбээр “Муурны төрлийн амьтад шимэгчтэй амьтад идснээр халдвар авдаг. Харин тэрхүү халдварыг авсан хулгана зэрэг өөр төрлийн амьдад, өөрсдийг нь ангуучилдаг муурнаас айж, зугтдаг байгалийн хуулийг тус шимэгчийн халдвар үгүй хийдэг" гэсэн юм. 

Түүнчлэн “сүүлийн судалгааны үр дүнгээс харахад токсоплазма шимэгчтэй хулгана муурны шээсэнд татагдаж байгаа нь шимэгч хорхой цаашид дамжих эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс гадна тус шимэгч хорхой сармагчны аймгийн амьтдад нөлөө үзүүлж болохыг ч анх удаа нотоллоо. Байгалиасаа шимпанзегээр хооллогч цор ганц амьтан болох ирвэсийн шээснээс шимэгчтэй шимпанзе үргэхгүй байгаа нь тэд байгалийн өгөгдлөө алдаж буйг харуулж байна” гэжээ.

Хумхаа өвчинтэй төстэй нэг-эст шимэгч Токсоплазм нь хулгана зэрэг туршилтын амьтдын үйлдэлд нөлөөлж байгаагаас харахад дээрх сөрөг нөлөө хүнд халдварлаж, хүний үйлдэлд бас нөлөөлөх боломжтой гэж үздэг байсан. Харин сармагчны төрлийн амьтдад үзүүлж байгаа нөлөө нь хүний эртний хувьсалтай хамаатай гэж Доктор Пуарот үзсэн юм.

Тэрээр “Токсоплазм шимэгчийн хүний үйлдэлд нөлөөлөх чадвар нь балар эрт үед бидний өвөг дээдсээр муурны төст амьтад хооллож байсантай холбоотой гэсэн таамаглалыг манай судалгаа дэмжиж байгаа” гэжээ.

“Жирэмсэн биш л бол хүний биед тус шимэгч ороход ямар ч шинж тэмдэг илрэхгүй, нуугдмал байдалтай байдаг... Сүүлийн жилүүдэд уг шимэгчийг шизофрен зэрэг сэтгэцийн өвчин үүсгэгч эрсдэлийн хүчин зүйлийн нэг гэж үзэх болсон ч хүний эрүүл мэнд яг ямар нөлөө үзүүлж буйг нь илүү нарийн судлах хэрэгтэй” ажээ.

Токсоплазма гэж яг юу вэ?

Токсоплазм хэмээх бичил шимэгч хорхой нь зөвхөн муурны төрлийн амьтдад үүсч, үрждэг ч бусад олон төрлийн амьтдад халдварлах боломжтой.

2012 онд "Independent" сэтгүүлээс Токмоплазмыг дэлхийн даяар тархсан төдийгүй зөвхөн Их Британид л гэхэд ойролцоогоор 350,000 хүн энэ төрлийн шимэгчтэй байгаа хэмээн мэдээлжээ. Тус улсад 1,000 орчим хүн тэжээвэр муур, халдвар тархсан хоол хүнс, орчны бусад эх үүсвэрээс шинээр халдвар авсаар байдаг аж.

Ихэнх хүмүүс халдвар авснаа мэддэггүй. Токсоплазм шимэгчийн хамгийн өндөр эрсдэл нь жирэмсэн эхийн урагт гардаг байна. Үүнээс гадна тус шимэгч хүний тархи болон бусад дотор эрхтэнүүдэд уйланхай үүсгэдэг нь тогтоогдсон.

Бас нэгэн маргаантай байгаа асуудал нь шимэгчийн халдвар авсан хүмүүс эрсдэлт алхам хийх эсвэл сэтгэцийн асуудалтай болдог гэсэн судалгаа юм.

Өөр нэг маргаантай байгаа асуудал нь Токсоплазмын халдвар авсан хүмүүс эрсдэлтэй алхам хийх эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй болдог гэсэн судалгаа юм. Энэхүү дүгнэлтэд эргэлзэж байгаа судлаачид цөөнгүй байгаа учираас илүү нарийвчилсан судалгаа шаардлагатай байна. 

Ямартай ч, энэхүү муурны шимэгч нь муурны төрлийн амьтдын гол хоол болдог амьтдын үйлдлийг өөрчилдөг нь тодорхой боллоо.

Токсоплазма гэж яг юу вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()