Далай дээрх нуур

2013-08-13, 22:40
21,408
Сорвагсватн (Sorvagsvatn) бол далай дээр байдаг нуур юм. Сорвагсватн нуур нь Фарерын арлуудын хамгийн том нь болох Вагар арал дээр байдаг ажээ. Нуурын ус нь далай руу тулж ойртож очсон байдгаараа энэ газар гайхалтай бөгөөд далайн дээрээс өнгийж байгаа ч юм шиг харагддаг байна. Зарим зурагнуудыг харахад нуурын усны мандал нуураас дээш маш өндөрт байгаа юм шиг санагдах боловч энэ нь тийм биш, өндөр нь ердөө л 30 метр ажээ.
Далай дээрх нуур
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нуураас дөнгөж цаах нь орших Сорвагсватн хотынхон усны сав газрыг тэдний хотын нэрээр нэрлэхийг хүсч байгаа ажээ. Учир нь энэ хот Мидвагсаас нилээд эрт бий болсон билээ. Энэ хоёр нэрнээс гадна гурав дахь нэр байгаа бөгөөд хий дэмий маргалдахыг хүсдэггүй фарерчүүд “Нуур” (Vatni) хэмээх энгийн энэ нэрийг хэрэглэдэг байна. Одоогоор арай албан ёсны нэр ямар ч байсан Сорвагсватн юм, түүхийн явцад хэдийнээ тэгж тогтчихсон байна.

www.caak.mn

www.caak.mn

3.5 км/кв талбайтай, урт нь 6 км энэ нуур нь Фарерын арлууд дээр байдаг хамгийн том нуур юм. Хэрвээ дээд талын зургийг харах юм бол Сорвагсватны ус нь хэдэн зуун метрийн дээр байгаа юм шиг санагдана. Гэвч ердөө л 30 метрийн өндөрт байгаа юм. Огцом хадан цохионоос нуурын ус далай руу хүрхрээ үүсгэн урсдаг байна.

Дэлхийн 2-р дайны үед английн цэргийн арми нуурын эрэг дээр нисэх онгоцны буудал, усан онгоцонд зориулсан станц барьсан байна. Английн агаарын нисэх хүчний анхны онгоц Сорвагсватнад 1941 онд газарджээ.

www.caak.mn

Энэ зурган дээрээс харахад ганга ойроос харсан шиг тийм ч том биш харагдана.

Сорвагсватн нуур нь Вагар арал дээр байдаг хэмжээгээрээ хоёрт ордог Фьяллаватн нуураас 3 дахин том бөгөөд дэлхийн хамгийн том нуурын тоонд орохгүй ч Фарерын арлуудын хамгийн том нуур юм.

www.caak.mn

Сорвагсватн нуурын нөгөө талаас харагдах байдал.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()