Эдгээр зүйлсийг олбол хэзээ ч бүү аваарай! Яагаад гэвэл...

Чамин бөгж, их мөнгөтэй түрийвч, эртний зоос, орчин үеийн чихэвч гэхчилэн хаа нэгтээ явж байхад зам дээр тань таарсан зүйлийг та авдаг уу? Яг үнэндээ гар сунгахгүй өнгөрч чадах хүн ховор л байх. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр зүйлийг огт авч болдоггүй юм байна. Яагаад гэж үү? Үүний хариултыг бид танд дараах мэдээллээрээ өгөх болно.

Эдгээр зүйлсийг олбол хэзээ ч бүү аваарай! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэт эдлэл

Энэ бол бас нэгэн луйврын арга юм. Таны хажуунаас хэн нэг хүн "Үнэт эдлэл газарт хэвтэж байна" хэмээн танд хэлэх юм уу, зааж харуулах бөгөөд та үүнийг газраас авна. Энэ тохиолдолд тухайн хүн үнэт зүйл олоход тусалсан хэмээн танаас бага хэмжээний шагнал аваад та хоёр сална. Харин хожим нь уг олдвор зүгээр л дуураймал зүйл байсан гэдгийг та ойлгох болно.

Үнэт эдлэл

2 Чихэвч, гар утасны хэрэгсэл

Мэдээж та гаднаас олсон шүдний сойз, нүүр гарын алчуурыг хэрэглэхгүй шүү дээ. Тэгвэл чихэвч ч гэсэн хувийн хэрэгсэлд ордгийг та мэдэх үү? Чихэвчний зөөлөвч нь тухайн хүний чихэн доторх нянг хуримтлуулдаг бөгөөд та өмнөх эзнийх нь чихний өвчнийг тусах магадлалтай.

Чихэвч, гар  утасны хэрэгсэл

3 Хурц үзүүртэй зүйлс (хутга, хайч гэх мэт)

Хэрвээ та хууль хяналтын байгууллагатай холбогдохыг хүсэхгүй байвал энэ төрлийн олзноос холхон байгаарай. Магадгүй уг эд юмс ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой байх бололмжтой. Мэдээж, буу газар хэвтэж байх нь юу л бол. Харин хутга, хайч гэх мэт зүйлийг гэмт хэрэгтнүүд гадаа хаяж чадна шүү дээ. Хэрэв үүнийг авах хүсэлгүй байсан ч гартаа барьж үзвэл таны хурууны хээ үлдэх болно.

Хурц үзүүртэй зүйлс (хутга, хайч гэх мэт)

4 Холбоо барих төхөөрөмж

Энэ тохиолдолд та ноцтой асуудалд орж ч магадгүй. Нэгэн цахим хэрэглэгч өөрийн туршлагаас ийнхүү хуваалцсан байна. 10 настай байхдаа тэрээр бүрэн ажиллагаатай станцын хэрэгсэл олсон бөгөөд өөрийнхөө байгаа газрыг хэлжээ. Харин дараа нь хүүг энэ хэрэгслийг хулгайлсан хэрэгт буруутгасан аж.

Хэрвээ та хаа нэгтээ ийм хэрэгсэл олсон бол энэхүү төхөөрөмжөөр ярьж, бусадтай холбогдох гэсний хэрэггүй. Харин ойр хавьд байрлах цагдаагийн байгууллагын ажилтанд өгөхөд л хангалттай. Эсвэл цагдаагийн газар руу утасдаж мэдэгдэх боломжтой.

Холбоо барих төхөөрөмж

5 Дайн болж байсан газрын төмөр элементүүд

Энэ төрлийн олдвор нь тэсрэх төхөөрөмж байх магадлалтай бөгөөд ихэнхдээ цас хайлсны дараа ойд, мөн талбайд ил гарч ирдэг.  Ихэнх тохиолдолд олдворыг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчин, зусланд амрагсад олох магадлалтай.  Үнэт эдлэлийн хайгуулчид ч ийм олзтой тулгарч болно.

Хэрвээ та ямар нэгэн металл олдвор олсон бол гартаа огтхон ч барьж үзэх хэрэггүй бөгөөд өөрийн ирсэн замаараа буцаад явахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн заавал цагдаад мэдэгдэх хэрэгтэй.

Дайн болж байсан газрын төмөр элементүүд

6 Эртний эдлэл, зоос

Зарим оронд эртний эдлэл, зоос хайхыг хориглодгийг та мэдэх үү? Энэхүү аргаар металл хайгч, газар ухагчидтай тэмцэж буй аж.

Жишээлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн Орост металл хайгчдыг хууль зөрчигчдийн тоонд багтаах болсон. 100 болон түүнээс дээш жил хадгалсан үнэт эдлэлийг олж цуглуулах нь тус улсад хориотой. Эс тэгвээс түүхийн олдворыг сүйтгэсэн хэрэгт буруутгагдах болно.

Эртний эдлэл, зоос

7 Хэтэвчтэй мөнгө

Та олсон зүйлээ цагдаад өгөхийг хүсэж байсан ч маш болгоомжтой хандах хэрэгтэй. Газраас түрийвчийг авмагц хаанаас ч юм гэрч гарч ирээд олсон мөнгөө хуваалцахыг хүснэ. Харин хэсэг хугацааны дараа хэтэвчний эзэн ирж таныг хулгайн хэрэгт сэрдэж мэдэх юм шүү. Тиймээс хэрвээ хэн нэгэн таныг дагаж, эсвэл харж байгаа мэт мэдрэмж төрвөл энэ төрлийн олзноос татгалзаарай.

Хэтэвчтэй мөнгө

8 Зүү, тариур, сүлбээр зүү

Хэрвээ та гэрийнхээ гадаа хэрэглэсэн зүү тариур олох юм бол гараа бүү хүргээрэй. Оёдлын зүү болон сүлбээр зүүнд ч энэ хамааралтай. Энэ тохиолдолд ДОХ тусахгүй ч, гепатит В-гээр өвчлөх магадлал маш өндөр.

Зүү, тариур, сүлбээр зүү

9 Сим карт

Өмнөх хэрэглэгчийн асуудлыг та өөртөө хураах боломжтой. Тан руу мөнгө хүүлэгчид, банкныхан гээд төрөл бүрийн хүн залгана. Ихэнхдээ өртэй хүмүүс л өөрийн симийг хаядаг. Үүнээс гадна хулгайлагдсан утасны сим байх магадлалтай бөгөөд та хуулийн байгууллагынхны анхаарлыг татна.

Сим карт

10 Шувуу, шавьж, зараа

Аяллын үеэр хүүхдүүд ойн амьтадтай маш ойр танилцах хүсэлтэй байдаг. Гэхдээ эдгээр амьтныг гараараа барьж огтхон ч хэрэггүй.  Жишээлбэл, үүрнээсээ унасан ангаахайг ээж, аав нь хайж байгаа нь ойлгомжтой. Ангаахай байх үедээ тэд ихэвчлэн өт, авгалдайгаар хооллодог.

Харин тод өвөрмөц өнгийн жаран хөлт хортой байж болзогшгүй бол гэмгүй зараа төрөл бүрийн өвчнийг өөртөө агуулж байдаг.

Шувуу, шавьж, зараа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()