Та шөнө бүр сэрээд байвал ийм учиртай!

2018-08-05, 12:23
16,263

Хятадын уламжлалт анагаах ухаанд нойртой холбоотой асуудлууд нь бие дэх энергийн урсгал арга билгийн нөлөөгөөр тогтворгүйжсэнээс үүсдэг хэмээн тайлбарладаг. Уг энергийг "Чи" хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий дээр оршин тогтнож буй бүхий л зүйлд байдаг гэж үздэг юм. Бие эрүүл саруул байхад "Чи" энерги нь биеийн бүхэл хэсгээр чөлөөтэй урсаж байдаг бол эсрэгээрээ дотоод эд эрхтэнд тань "Чи" энерги хуралдаж, бөглөрснөөс үүсэн шөнө дунд сэрэх шалтгаан болдог байна. 

Та шөнө бүр сэрээд байвал ийм учиртай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятад үд дундын цаг гэж юу вэ?

Хятадын энэхүү цаг хугацааны хуанли нь хэдэн цаг ямар эрхтэнтэй холбоотойг харуулдаг. Энэхүү хуанли нь 24 цагийн хугацаатай бөгөөд эрхтэн бүр хоёр цагийн дотор "Чи" энергиэ нөхдөг ажээ.

Шөнийн цагаар "Чи" энерги нь биед эрч хүчээр нөхөн сэргээхийн тулд дотогш хураагддаг. Хэрвээ та энэ үеэр сэрээд байвал эрхтэн тогтолцоонд тань тогтворгүй байдал үүссэн хэрэг юм.

Хятад үд дундын цаг гэж юу вэ?

2 Бамбай булчирхай (21.00-23.00)

Дөнгөж унтаж эхэлмэгц биеийн дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо тогтворжиж, судаснууд илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг. Тиймээс энэ цагт сэрж байвал та дархлаа, бамбай булчирхай, бөөрний булчирхай, хоол боловсруулалттай холбоотой эрүүл мэндийн асуудалтай байж болзошгүй юм. Мөн нойргүйдэх нь өдрийн турш стресстсэн, ядарснаас үүссэн байх магадлалтай. Энэ үеийн нойроо сайн авахын тулд бясалгал, йог хийх, булчин суллаж, тайвшруулах дасгал хийгээрэй. 

Бамбай булчирхай (21.00-23.00)

3 Цөс (23.00-01.00)

Цөсний булчирхай нь өдрийн туршид идэж уусан хоол хүнсний өөх тосыг задалж, хоол боловсруулахад оролцдог. Энэ үеэр сэрэх нь цөсний чулуутай байх магадлалтай эсвэл өөх тосны хэрэглээгээ хянаж, илүү эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэйг сануулж буй явдал юм. Цөсний булчирхай нь мөн сэтгэл зүй, өөртөө итгэлгүй байдал, гуниг гутрал, атаа жөтөөтэй холбоотой байдаг. Тиймээс өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж, бусдыг уучилж байгаарай. 

Цөс (23.00-01.00)

4 Элэг (01.00-03.00)

Энэ үеэр таны биед цэвэрлэгээ явагдаж, цус болон бусад хэсгээс хэрэггүй бодисуудыг бие эрхтэн өөрөө ялгаруулдаг. Тиймээс хэрвээ ийнхүү та шөнө дунд сэрж байвал элэгний үйл ажиллагаанд тань хэвийн бус шинж тэмдэг илэрсэн байх байх боломжтой. Үүнээс сэргийлж ус илүү хэмжээгээр ууж, харин архи, каффейны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Мөн энэ үеэр сэрэх нь уур уцаар, гомдол цөхрөл их буйн шинж учраас үүнийг ч бас анхааралдаа аваарай. 

Элэг (01.00-03.00)

5 Уушги (03.00-05.00)

Уушги нь хамгийн түрүүнд хүний биед хүчил төрөгчөөр дамжуулан "Чи" энергийг цуглуулан бусад эрхтэн тогтолцоонд дамжуулдаг билээ. Хэрвээ шөнө дунд гурваас таван цагийн хооронд сэрж, ханиалгах, найтаах, хоолой хөндүүрлэх зэрэг зовуур илэрдэг бол таны биед хэт их цэр хуримтлагдсан эсвэл шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэж буйн илрэл. Уушги нь мөн уйтгар гуниг, гашуудалтай холбоотой тул энэ байдалдаа анхаарал хандуулаарай. Амьсгалын дасгал хийх нь илүү бат бөх нойрсоход дэм болно. 

Уушги (03.00-05.00)

6 Бүдүүн гэдэс (05.00-07.00)

Өглөөний 05.00-07.00 цагт энергийн төвлөрөл бүдүүн гэдсэнд хуримтлагддаг. Хэрвээ энэ үед биед тогтворгүй байдал үүсвэл өтгөн хатах, жин нэмэх, эрт хөгшрөх зэрэг асуудлууд танд тулгарна. Бүдүүн гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд булчингаа сунгаж, ус ууж, өглөө бүр хүндрэх хэрэгтэй. 

Бүдүүн гэдэс (05.00-07.00)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()