Хэт мэдрэмтгий нүдийг хэрхэн арчлах вэ?

2018-07-13, 10:34
5,607

Бидний харж байгаа зүйлс ой тогтоолт, дурсамжийн 80 хувийг үүсгэдэг. Тийм ч учраас нүдээ хайрлаж хамгаалах нь маш чухал. Нүд улайх, загатнах, өвдөх зэрэг зовиурууд илрэх нь хэт мэтрэмтгий нүдтэй хүмүүст их тохиолддог. Хэрвээ танд эдгээр зовиурууд илэрсэн бол нүднийхээ арчилгаанд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй шүү. 

Хэт мэдрэмтгий нүдийг хэрхэн арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдрэмтгий нүдний эрүүл ахуй

Нэн түрүүнд та нүднийхээ эрүүл ахуйг сайтар хангах хэрэгтэй. Бохир гараар хэзээ ч нүдэндээ хүрч болохгүй. Нүд орчмын хэсгийг арчдаг алчуураа тогтмол угааж, сайтар хатааж байгаарай. Алчуураараа яг нүдээ арчихаас татгалзана уу. 

Мэдрэмтгий нүдний эрүүл ахуй

2 Нүүрний будгийн хэрэгслээ тогтмол цэвэрлэх

Нүүр будгийн хэрэгслээ тогтмол угааж цэвэрлэн, орой унтахынхаа өмнө нүүрнийхээ будгийг заавал зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Чанартай, органик будаг, хэрэгсэл хэрэглэж, өөр хүнд хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна. 

Нүүрний будгийн хэрэгслээ тогтмол цэвэрлэх

4 Нүдээ ядраахаас зайлсхий

Бүдэг гэрэлд юм унших хэрэггүй. Харанхуйд унших нь нүдний булчинг чангалж, загатнаа үүсгэх үндэс болно. Тиймээс та гэрэлтүүлэг сайтай орчинд ном уншаарай. Мөн явж байгаа машинд ном унших нь дээрх шинж тэмдэг илрэх бас нэгэн үндэс болдог. 

Нүдээ ядраахаас зайлсхий

4 Сормуусны будаг

Сормуусны будаг сонгохдоо хамгийн энгийн найрлагатай, усаар угаахад арилдаг, элдэв янзын өнгийн пигмент ороогүйг нь сонгоорой. Зөвхөн дээд сормуусандаа зовхиндоо хүргэлгүй түрхэх хэрэгтэй. 

Сормуусны будаг

5 Электрон төхөөрөмжөө тохируулах

Электрон төхөөрөмжийг үргэлж ашиглах нь нүдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Дэлгэц рүү хэт удаан анхаарлаа хандуулах нь нүдний булчинг чангаруулдаг учраас ойр ойрхон нүдээ цавчилж, төхөөрөмжөө холоос харах хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол электрон төхөөрөмжийн хэрэглээгээ багасгаж, зориулалтын шил зүүх, ажлынхаа хажуугаар завсарлага авах зэргээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй. 

Электрон төхөөрөмжөө тохируулах

6 Нүдний шил нь линзнээс аюул багатай

Линзийг сүүлийн үед хүмүүс харааны шилнээс илүү их ашигладаг болжээ. Гэхдээ та эмзэг мэдрэмтгий нүдтэй бол харааны шил хэрэглэх нь зүйтэй. Энэ нь нүдний хүүхэн хараатай шууд хүрэлцдэггүй тул нүд загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илрэхээс сэргийлнэ. 

Нүдний шил нь линзнээс аюул багатай

7 Нүдээ амраах

Биеийн бусад хэсэгтэй адил нүдэнд ч гэсэн амралт хэрэгтэй. Тогтмол цагт унтаж амрах нь нүдний хэвийн байдалд хамгийн чухал. Өдөр бүр тодорхой хэмжээний цагаар унтаж амарснаар нүдний булчин суларч, амрах боломжийг олгодог байна. 

Нүдээ амраах

8 Нүдний хамгаалалт

Нарны хэт ягаан туяанаас нүдээ хамгаалан шил зүүгээрэй. Үгүй бол та гадаа урт хугацаагаар явахдаа нүд, нүдний ойр орчмыг наранд түлэгдхээс хамгаалж чадахгүй. Өвлийн улиралд ч гэсэн нүдний шилээ зүүх хэрэгтэй гэдгийг санаарай. 

Нүдний хамгаалалт

9 Нүдэнд сайн хоол

Эрүүл нүдтэй байхын тулд эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь зайлшгүй хэрэг. Самар, далайн гаралтай бүтээгдэхүүн, навчит ногоонууд, цитрус жимс, өндөг зэрэг нь нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. 

Нүдэнд сайн хоол

10 Нүд улайлтыг хэрхэн бууруулах вэ?

Хэрвээ таны нүд улайсан бол жин тавиарай. Эхлээд халуун жин тавиад үр дүн муу байвал хүйтэн жин тавина уу. Аль алинд нь алчуураа усаар норгох хэрэгтэй. Усны температур танд тохиромжтой байх нь зүйтэй бөгөөд уг жингээ 10 минутаас удаан хугацаанд бүү тавиарай. 

Нүд улайлтыг хэрхэн бууруулах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()