Санаанд оромгүй гоо сайхны мэс ажилбарууд

2012-10-06, 03:09
39,025
Өнөөдрийн байдлаар анагаах ухаан их хөгжиж байгаа бөгөөд ялангуяа гоо сайхны мэс ажилбар дээр ихэд хөгжиж байгаа аж. Гоо сайхны мэс засал нэлээд орлоготой үйл ажиллагааны нэг болсон. Хэдийгээр гоо сайхны мэс ажилбар өндөр үнэтэй ч хүмүүс гоо сайхныхаа төлөө үүнийг үл хамааран хийлгэсээр байгаа бөгөөд гоо сайхны мэс ажилбар хийлгэж буй хүмүүсийн тоо ч өдөр ирэх тусам өсөж байгаа. Зарим нэг хүмүүс үнэхээр санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Ингээд эдгээр санаанд оромгүй мэс ажилбарын талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Санаанд оромгүй гоо сайхны мэс ажилбарууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Чихний хэлбэр өөрчлөх
Үнэ: 1700-2000 доллар

“Хоббит: Санаандгүй аялал” киноны нээлт энэ оны 12 сард болох төлөвлөөгтэй байгаа аж. Толкиены бүтээлийн шүтэн бишрэгчид хурц эльфийн чихтэй болохыг хүсэж байгаа бөгөөд ийм хүсэлтэй хүмүүс гоо сайхны мэс засалчдад хандаж байгаа аж. Харин ийм төрлийн чих хийвэл дараа нь чихээ буцаад хэлбэрт нь оруулж болохгүй. Тиймээс эмч нар энэ мэс ажилбараас татгалзаад байгаа аж. Биеэрээ дүүрэн шивээстэй хөгшин хүн байх нь олны анхаарлыг тийм ч их татахаа больсон ч хөгширсөн хойноо хурц чихтэй байвал хүмүүсийн хараанд ихэд өртөж магадгүй олны инээдийг хүргэх болов уу.



2. Хавирга авах
Үнэ: 10000-15000 доллар

Нарийхан сайхан бэлхүүстэй болохын тулд эмэгтэйчүүд маш жижиг даруулга зүүж явдаг байсан байна. Орчин үед бүсгүйчүүд аюултай хэдий ч хурдан аргаар нарийхан сайхан бэлхүүстэй болох боломжтой болжээ. Гоо сайхны мэс засалчид 11 болон 12-р хос хавиргыг авахыг зөвшөөрдөг байна. Анхны хавиргаа авахуулсан эмэгтэй Луиза Жюли де Брионн нь XVIII зууны үеийн Европын хамгийн сайхан эмэгтэй байжээ. Хэдийгээр хамгийн сүүлийн энэхүү хавирга төдийлөн их үүрэг гүйцэтгэдэггүй ч бөөр доошлох, хөхний хэлбэрийн өөрчлөлт гэх мэт аюул нүүрлэдэг. Бүрэн эдгэхийн тулд хэдэн сар шаардагдах бөгөөд бие дээр сорви үлддэг байна.



3. Булчин суулгах
Үнэ: 7500-14000 доллар

Бие галбираа сайхан харагдуулахын тулд зарим нэг хүмүүс фитнесс сонгодог бол зарим залхуу нэгэн нь шууд л мэс ажилбарыг сонгодог байна. Эдгээр булчингуудыг силиконоор хийдэг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд хийдэг силиконоос илүү хатуу бат бөх юм байна. Үүнийг хөлийн булчин, цээж болон гурвалжин булчин гэх мэт бүхий л төрлийн булчинг үүсгэх зорилгоор хийж болно. Хагалгаа хийлгэсний хэдэн сарын дараа спортоор хичээллэхийг зөвшөөрнө. Ийнхүү булчин хийлгэснээр илүү хүчтэй, чадалтай болохгүй  бөгөөд энэ зөвхөн гадаад үзэмж юм. Судлаачид хэлэхдээ хиймэл аргаар хийсэн булчин болон фитнесст явж бий болгосон булчин хоёр гаднаасаа огт ялгагддаггүй гэнэ.



4. Хөлийн хуруу янзлах
Үнэ: 1800-2200 доллар

Хөлийн эрхий хурууны дээр байдаг бондгор зүйлийг авах нь нэлээд тархсан, хүлээн зөвшөөрөгдсөн хагалгаа юм. Гэвч сүүлийн үед загварлаг гутал өмсөх дуртай бүсгүйчүүд бүр олон болжээ. Хэрвээ тэдэнд таалагдаж байгаа гутал таарахгүй бол хөлийн хуруугаа богиносгож тайруулах болжээ. Энэхүү мэс ажилбар ердөө л хагас цаг үргэлжилдэг бөгөөд ихэнхидээ хэсэгчилсэн наркоз дор хийгддэг байна. Эмч тайрах ясны хэмжээг тодорхойлж дараа нь цэцэрлэгийн хайч мэт зүйлээр тайрдаг аж. Ясыг тайрахдаа хурууны дундаас тайрдаг учраас хумс болон хурууны үзүүр хэсэг зүгээр байдаг аж. Хагалгаа хийсний дараа өвчтөн тусгай гутал өмсөж өөрөө явдаг байна. Ийм асуудалтай хүмүүс гутлын мастерд хандахын оронд шууд мэс засалч дээр ирдэг нь хачирхалтай.



5. Хацрын хонхорхой
2000-5000 доллар

Сэтгэл зүйн судалгаанаас харахад хацар дээрээ хонхортой хүн, хүмүүсийн итгэлийг илүү олж авдаг хэмээн үзжээ. Зарим Азийн орнуудад энэ нь тачаангуй байдлын илэрхийлэл байдаг аж. Хацар дээрээ хонхорхойтой болох амархан болжээ. Энэхүү үйлчилгээ Америкийн гоо сайхны мэс заслын 10 эмнэлгийн 5-д нь байдаг болсон гэнэ. Мэргэжилтэн амны дотор зүслэг хийж, илүүдэл өөхийг авсны дараа арьсыг маш чанга татаж оёдог байна. Ердөө л 30 минут болоход хацрын хонхорхой бэлэн болно. Эхний хэдэн долоо хоногт хонхорхой инээхгүй байсан ч харагдах боловч хэсэг хугацааны дараа хэвийн болох аж. Энэхүү хагалгааг хийлгэхэд ямар нэгэн өвчин мэдрэхгүй, эдгэх хугацаа шаардлагагүй, ямар нэгэн оёдол ч авах шаардлагагүй байдаг байна.



6. Хөл уртасгах
Үнэ: 5160-6450 доллар

Хөл уртасгах мэс заслыг хамгийн хэцүү мэс засалд тооцдог. Үүнийг хийхдээ: эхлээд нэг хөл дээр нь аппарат зүүдэг бөгөөд дараа нь хамгийн хатуу ясыг нь хугалдаг байна. Хоёр, гурван сарын турш хугарсан ясны хооронд мөгөөрс ургадаг бөгөөд нөгөө хөл дээр мөн дээрх ажиллагааг хийдэг аж. Үүний дараа мөгөөрсийг бэхжүүлэхийн тулд маш урт удаан хугацаа шаардагддаг байна. Энэхүү хагалгааг хийлгэж буй өвчтөн их зүйлийг тэвчих шаардлагатай болдог. Аймшигт өвчин, орчны хязгаарлалт, мөн алхах үедээ заавал таяг хэрэглэж явах гэх мэт. Энэ мэтчилэн маш олон хэцүү зүйл байдаг бөгөөд энэ бүхнийг 6-7 см өндөр болохын тулд хүмүүс сонгож хийлгэдэг байна.



7. Хэлэн дээрх нөхөөс
Үнэ: 1500-2000 доллар

Майя Плисецкая хэлэхдээ турах хамгийн сайн арга бол “юм идэхгүй байх”гэжээ. Гэвч урт  хугацааны турш юм идэхгүй байх, эсвэл дан тараг уух зэргийг хүн бүр чадахгүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд орчин үеийн анагаах ухаан нэгэн аргыг санал болгоод байгаа аж. Энэ нь хэлэн дээрээ торон нөхөөс тавиулах бөгөөд ямарваа нэгэн хатуу юм идэх үед хэл өвддөг учраас хүн аргагүй нь эрхэнд шингэн зүйл уудаг байна. Тиймээс өвчтөн хүний биед хэрэгтэй амин дэм олж авахын тулд зориулалтын шингэн худалдаж авдаг байна. Энэхүү аргыг зохиосон эмч хэлэхдээ хэлэн дээрээ нөхөөстэй хүн сард 7-13кг турдаг гэнэ. Харин тэр хагалгаа хийлгэсний дараа хэл хавддаг болохыг үйлчлүүлэгчдээс нуудаг аж.



8. Өвдөгний үрчлээ арилгах
Үнэ: 8000-9000 доллар

Эмэгтэй хүн хэдий залуу харагдаж байсан ч түүний насыг хүзүү, өвдөг болон гар нь илэрхийлдэг. Хэдийгээр нүүрний үрчлээ арилгах мэс ажилбарыг эмч нар сайн хийдэг боловч өвдөгний арьсыг татах нь шинэхэн зүйл билээ. Өвдөгний арьс сулрахаас юу ч хамгаалж чадахгүй. Ийм асуудалтай туранхай, махлаг  ямар ч хүмүүс тулгарч болно. Хагалгааг хийхэд хэцүү биш боловч оёдол тавихад эмчийн ур чадвар нэлээд шаардана. Учир нь гишгэж явахад өвдөгний арьс сунадаг бөгөөд үүнтэй хамт оёдол сунаж сорвины хэмжээ улам том болох магадалтай ажээ.



9. Биен дээр үс суулгах
Үнэ: 2000 доллараас дээш

Эмэгтэйчүүд их үстэй байхаараа санаа нь их зовдог бол эрчүүд эсрэгээрээ бага үстэй бол ихэд санаа нь зовдог байна. Үүүнээс болоод зарим нэг нь үс ургуулах гэж зовдог бол зарим нэг нь эдгээр үснээс ангижрахыг эрмэлздэг аж. Тэгвэл залуучууд биен дээрээ үс суулгах зорилготой эмнэлэгт ханддаг болжээ. Тэдэнд цээж болон гэдсэн дээрээ үсгүй байх нь огт таалагддаггүй гэнэ. Энэ нь зарим нэг оронд эр хүн болохыг илэрхийлдэг байна. Харин Өмнөд Солонгост саяхнаас нэг сонин зүйл дэлгэрээд байгаа гэнэ. Өмнөд Солонгосын хувьд бэлэг эрхтэн дээрээ их үстэй байх тусам хүүхэд гаргах чадвар сайтай байдаг хэмээн үзэж эмнэлэгт очдог болжээ. Харин Европын эмэгтэйчүүд мөн дээрх аргыг ашигладаг боловч энэ нь ихэвчлэн ямар нэгэн засалт хийх зорилготой байдаг байна.



10. Хөлийн ул хамгаалах
Үнэ: 500-1500 доллар

Хэдийгээр эмч нар байнга өсгийтэй гуталтай явах нь хөлөнд муу гэдэг боловч бүсгүйчүүд өсгийтэй гутлаа тайлахыг төдийлөн хүсдэггүй. Мөн тэд хөл нь өвддөг гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ өсгийтэй гуталнаасаа салахыг хүсэхгүй мөн ямар нэгэн өвчин мэдрэхийг хүсэхгүй байвал эмчид хандаж болох юм. Тэд хөлний уланд нэгэн хамгаалалтын тариа хийж хөлийн ул зөөлөн болох бөгөөд энэ нь жилийн хугацаанд өсгийтэй гутал өмссөнөөр зарим нэг тухгүй мэдрэмжийг мэдрэхгүй байхад тусалдаг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()