Сахарын өвчнийг хоол хүнсээр эмчилж болно!

Бид бүхэн урт удаан, өвчин зовлонгүй амьдрахыг хүсдэг. Харин энэхүү хүслээ зөвхөн сэтгэлдээ тээж явах нь ямар ч үр дүнгүй бөгөөд арга хэмжээ авч, өөрийгөө төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам юм. Сүүлийн үед хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, аюул тарих болсон сахарын өвчин буюу чихрийн шижин нь зүрх судсанд нөлөөлж, амь насанд аюул учруулах магадлал өндөртэй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ чихрийн шижин өвчин туссан эсэхийг мэдэх хялбар аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. 

Сахарын өвчнийг хоол хүнсээр эмчилж болно!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сахарын өвчин буюу чихрийн шижин гэж юу вэ?

Нойр булчирхай "инсулин" гэх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг байна. Чихрийн шижин өвчин туссан үед хүний цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болдог бөгөөд зүрхэнд нөлөөлж, амь насанд аюул учруулдаг байна. Иймд та бүхэндээ уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай маш чухал хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Сахарын өвчин буюу чихрийн шижин гэж юу вэ?

2 Чихрийн шижинтэй эсэхээ мэдэх арга

Харин одоо танд чихрийн шижинтэй болсон эсэхийг мэдэх хялбар аргыг дуулгая.

Чихрийн шижингийн шинж тэмдэг илрэхээс өмнө, тестээр өвчтэй эсэхийг мэдэж болдог байна. Та хуруунуудаа ашиглаж, ердөө ганцхан минутын дотор хариултаа олж авах юм.

Хэрвээ та 60 настай бол 3 хуруугаа, 50-60 настай бол 2 хуруугаа, 40-50 настай бол 1 хуруугаа өргөх бөгөөд 40-өөс доош настай бол хуруугаа өргөх шаардлагагүй. 

  • Харин та огт дасгал хөдөлгөөн хийдэггүй, бол нэг хуруугаа өргөөрэй.
  • Хэрэв таны хамаатан садан дунд чихрийн шижин өвчнөөр өвчилж байсан хүн байдаг бол ахин нэг хуруугаа өргө.
  • Таны цусны даралт өндөр бол нэг хуруугаа өргөх бөгөөд хэвийн бол хуруугаа өргөхгүй.
  • Хэрэв та илүүдэл жинтэй бол 3 хуруугаа, бага зэрэг махлаг бол 1 хуруугаа өргөж, хэвийн жинтэй бол хуруугаа бүү өргөөрэй. 

Одоо харин хариултаа харцгаая. Та 5 болон түүнээс дээш хуруу өргөсөн бол, ойрын ирээдүйд чихрийн шижинтэй болох магадлал өндөр байгаагийн илрэл юм. Тиймээс эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. 

Харин 5-аас доош байгаа тохиолдолд төдийлөн санаа зовох зүйлгүй ч гэлээ, биеэ анзаарч, эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн ихээр хийж байгаарай. 

Чихрийн шижинтэй эсэхээ мэдэх арга

3 Чихрийн шижин өвчний төрөл зүйл

Чихрийн шижин өвчин 3 янз байдаг. Үүнд:

  1. Хүүхдийн чихрийн шижин. Дотоод эрхтний тогтолцоо, нойр булчирхай өвчилж, инсулиныг ихээр ялгаруулдаг.
  2. Насанд хүрэгчдийн чихрийн шижин. Хүний бие нойр булчирхайнаас шаардлагатай хэмжээний инсулин авч чадахгүйгээс болдог. Цаашлаад нойр булчирхай хангалттай инсулин ялгаруулж чадахгүйгээс эл өвчнийг тусдаг ажээ.
  3. Жирэмсний үеийн чихрийн шижин. Өвчний энэ төрөл нь ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд, ялангуяа жирэмслэлтийн 3 дахь хагаст тохиодог.

Чихрийн шижин өвчний төрөл зүйл

4 Идэж болох хоол хүнс

Та чихрийн шижин өвчтэй бол эдгээр хоол хүнсийг тогтмол идэж хэрэглээрэй.

  • Эслэгээр баялаг хоол хүнс: жимс, самар, шош, бүхэл үрийн гурил
  • Шинэхэн загас: Та аль болох өөх тос багатай хоол хүнс хэрэглээрэй. Үүнд нь шинэхэн загас зайлшгүй багтана.
  • "D" витаминаар баялаг хоол хүнс: Кальцийг өөртөө агуулсан "D" витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустай. Энэ нь судасны хатуурал, "артрит" болон төрөл бүрийн хорт хавдраас таныг хамгаалах болно. Хамгийн гол нь чихрийн шижин өвчний үед биеийг түргэн эдгэхэд туслана. "D" витаминаар баялаг хоол хүнс: Загас, сүү, элэг болон өндөг
  • Куркума: Куркума нь чихрийн шижин өвчнөөс сэргийлэхээс гадна, эмчлэх шидтэй бүтээгдэхүүн юм. Та үүнийг хоол хүнсэндээ хэрэглэж, тус өвчнөөс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой юм шүү
  • Жимс: Жимсэн дотроос ялангуяа бэрсүүт жүрж, жүрж, нимбэг, лайм жимсийг өргөн хэрэглэх нь үе мөч, шөрмөс таталтанд сайн бөгөөд С амин дэмийг ихээр агуулдаг байна. Мөн нэрс, гүзээлзгэнэ гэх зэрэн жимснүүд антиоксидант, амин дэм, эслэг агуулдаг учраас зууш амттан болгож хэрэглэж байгаарай.
  • Сүү, тараг - Цагаан идээ нь яс бэхжүүлдэг ид шидтэй. Тиймээс чихэр, сахаргүйгээр цэвэр тараг, сүү хэрэглэж заншаарай. Калцийн агууламж нь таны яс, шүдийг бэхжүүлдэг. Мөн D витамины агууламжтай. 

Идэж болох хоол хүнс

5 Идэж болохгүй хүнс

  • Хагас боловсруулсан хүнс: Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндийн хамгийн том дайсан юм. Энэ нь таныг таргалуулж, цусан дахь "глюкоз"-ын хэмжээг ихэсгэдэг байна. Иймд аль болох хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж, эрүүл мэнддээ анхаараарай. 
  • Цай, кофе: Цай болон кофены амт хичнээн сайхан ч гэлээ, эрүүл мэндэд аюул учруулж мэдэх зүйлс юм. Эдгээрт агуулагдах "антиоксидант" нь инсулины хэмжээг алдагдуулж, чихрийн шижин өвчин тусах үндэс болох нь бий. Хэрэв та өөртөө хайртай, эрүүл амьдрахыг хүсдэг нэгэн бол, кофе болон цайнаас хааяа ч болов татгалзаж, ус ууж хэвших хэрэгтэйг анхаараарай.

Хориотой хүнс:

  • Шарсан, хуурсан өөх тос, тослог ихтэй хоолноос татгалзах
  • Давс, элсэн чихэр, өөх, тос хэрэглэхгүй байх
  • Чихэрлэг талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Хийжүүлсэн ундаа, аливаа чихэрлэг ундаа, жүүс хэрэглэхгүй байх
  • Түргэн хоол хориотой
  • Архи, согтууруулах зүйл хэрэггүй

Идэж болохгүй хүнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()