7 хоног секс хийхгүй бол, эрчүүдийн биед юу болох вэ?

Эрчүүдийн хувьд секс бол амьдралынх нь салшгүй нэг хэсэг билээ. Харин 7 болон түүнээс дээш хоног, удаан хугацаагаар секс хийхгүй бол, эрчүүдийн биед хачирхалтай шинж тэмдэг илэрдэг байна. Чухам ямар шинж илэрдэг болохыг мэдэхийг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

7 хоног секс хийхгүй бол, эрчүүдийн биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэлэг эрхтний чангаралын явц алдагдах

Бэлэг эрхтний чангарал нь бэлгийн сэрлийн нөлөөгөөр явагддаг байна. Харин тогтмол секс хийхгүй байснаар, тухайн залуугийн эрхтэн чангарах явц удааширч эсвэл хурдан буудаг болох аюултай. Нэг ёсондоо удаан хугацаанд сексээс хол байснаар, бага багаар бэлгийн сулралтай болох эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Хэрвээ та секс хийх боломжгүй байвал, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеэ чангалж байгаарай. 

Бэлэг эрхтний чангаралын явц алдагдах

2 Түрүү булчирхайн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлнэ

Сексийн харилцаанаас хол байдаг эрчүүд түрүү булчирхайн хавдартай болох эрсдэл нэмэгддэг байна. Мэргэжлийнхний үзэж байгаагаар, хэвийн буюу тогтмол бэлгийн харьцаанд орох нь, түрүү булчирхайн хавдраар өвчлөхөөс сэргийлж, эрсдлийг 20 хувиар бууруулдаг аж. Мөн түрүү булчирхайн хавдрын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд, бэлэг эрхтэн 4 см-ээр агшиж, жижгэрдэг байна. 

Түрүү булчирхайн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлнэ

3 Шөнө сэрэл хөдлөх

Шөнө тухтай унтаж байхад гэнэт сэрэл хөдөлж, бэлэг эрхтэн чангарах нь удаан хугацаанд секс хийгээгүйтэй холбоотой аж. Яг л өсвөр насны хөвгүүдэд нойтон зүүд гэж тохиолддогтой адил, шөнө дунд сэрэл хөдөлж, гэнэт асар ихээр хэн нэгнийг хүсч эхлэх болно. 

Шөнө сэрэл хөдлөх

4 Сэрэл хөдлөлтийн түвшин буурах

Удаан хугацаагаар секс хийхгүй байснаар илрэх хамгийн гаж нөлөө бол, тухайн залуугийн бэлгийн дур хүсэл буурах юм. Энэ нь аажим аажмаар нөлөөлөх бөгөөд тоолгүй явсаар нэг л мэдэхэд таны сэрэл хөдлөхөө больж, ямар ч хүсэлгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Та үүнээс сэргийлэхийн тулд тогтмол бэлгийн харьцаанд орох, эсвэл дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. 

Сэрэл хөдлөлтийн түвшин буурах

5 Стресс, бухимдал

Секс хийхгүй байснаар, "тестостерон" дааврын хэмжээ буурдаг бөгөөд үүнээс болж, сэтгэл санаа тавгүйрхэж, стрессдэж эхэлдэг. Харин стресс бухимдал нь маш олон өвчний үндэс суурь болдог гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. 

Стресс, бухимдал

6 Гар хангалга

Гар хангалга хийдэггүй, хийж байгаагүй эр хүн гэж байдаггүй. Хүмүүс үүнийг буруу хэмээн ойлгодог нь эндүүрэл юм. Байнга биш боловч тогтмол хийж байх нь сексийн дур хүсэл, чадавхийг дээшлүүлэх сайн талтай. Харин эсрэгээрээ огт гар хангалга хийхгүй байх нь бэлгийн сулралд хүргэдэг байна.  

Гар хангалга

Хэрэв та тогтмол секс хийдэггүй бол, дасгал хөдөлгөөн ихээр хийж, цаашид гарч болох сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалж болох юм. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()