Бидний сайн мэдэх "лого"-нууд үнэн хэрэгтээ ямар утгатай вэ?

Бидний өдөр тутамдаа байнга хардаг бүх төрлийн логонууд цаанаа тухайн байгууллага, компанийн үйл ажиллагаа, онцлогийг илтгэсэн далд утгатай байдаг билээ. Харин тэдгээр нь логоны үг, үсэг, өнгө, дүрсний ард нуугдаж байдаг аж. Тэгвэл Peugeot, Unilever гэх мэт алдартай брэндүүдийн лого ямар утгатай болохыг та мэдэх үү?

Бидний сайн мэдэх "лого"-нууд үнэн хэрэгтээ ямар утгатай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Peugeot"

Хамгийн гайхмаар нь Peugeot анх авто машинтай ямар ч холбоогүй, ган, төмрөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ. Тухайн үед логон дээрх арслангийн дүрс компанийн бүтээгдэхүүний бат бөх, хурц байдлыг илтгэдэг байжээ.

"Peugeot"

2 "Unilever"

Асар олон хэрэглэгчтэй Unilever брэндийн логоноос тэдний тогтвортой амьдралыг дэмжихээр хийж буй ажлуудынх нь бүхий л шийдлийг харж болно. Логон дээр байгаа 25 дүрс бүгд нарийн утга илэрхийлдэг. Жишээ нь л гэхэд зурагт ягаанаар тодотгосон "үс" нь гоо сайхан, үзэсгэлэнт төрх, өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг аж.

"Unilever"

3 "Skoda"

Сум болон өдтэй уугуул Америкчуудын үс засалт бүхий Skoda брэндийн логог 1926 онд бүтээж байжээ. Уг логоны гарал үүсэл, утга санаа нь өнөөг хүртэл нууц хэвээрээ байгаа ч мэргэжилтнүүд үүнийг ирээдүйн амжилт, дэвшлийг бэлгэддэг гэж үздэг.

"Skoda"

4 "NBC"

Америкийн алдарт телевизийн нэвтрүүлгийн NBC компанийн өнгөлөг лого нь тогосноос үүдэлтэй аж. 1956 онд бүтээгдсэн тус лого нь өнгөт дэлгэц, програмчлалыг илэрхийлдэг бөгөөд энэ нь хүмүүсийг өнгөт зурагт худалдан авахад ихээхэн нөлөөлсөн гэдэг.

"NBC"

5 "Quiksilver"

Quiksilver логогоо бүтээхдээ Японы зураач Хокусайн  "Канагавагийн их давлагаа” хэмээх Модон бар бүтээлээс санаа авч байжээ. Хуй салхи болон Фүжи уулыг харуулсан тус лого нь бүтээгдэхүүний төгс байдал болон “жинхэнэ” гэх чанарыг илтгэдэг аж.

"Quiksilver"

6 "Roxy"

Roxy бол залуу эмэгтэйчүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Quicksilver-ийн охин компани юм. Компанийн логонд зүрхэн хэлбэр дотор Quicksilver-ийн логог 2 толинд тусган харуулжээ. Зүрхэн хэлбэр нь тус брэндийн эмэгтэйлэг шинж чанарыг илтгэдэг байна.

"Roxy"

7 "Tostitos"

Алдарт тортилла чипсний логоны голд 2 хүн соустай Тоститос чипс идэж буйгаар харагддаг. Энэ нь тортилла чипс хүмүүсийг хооронд нь холбож, тэдэнд хамтдаа сайхан мөчийг өнгөрүүлэх боломжийг олгодог болохыг илтгэдэг аж.

"Tostitos"

8 "Museum of London"

Хэдийгээр хүмүүсийн нүдэнд Museum of London-ийн лого  өнгөний цуглуулга, хэлбэр дүрсээс цаашгүй мэт харагддаг боловч энэ нь Лондон хотын иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой аж. Та бүхэн энэ логоноос Лондон хотын газар зүйн бүс, мөн жил ирэх бүрд тус хот хэрхэн өргөжин хөгжиж ирснийг харж болох юм.

"Museum of London"

9 "Hershey’s Kisses"

Хэрэв энэ шоколадны брэндийн логог сайн ажиглавал Hershey’s Kiss гэх үгний K болон I үсгийн хооронд брэндийн үйлдвэрлэдэг шоколадны дүрс харагдах болно.

"Hershey’s Kisses"

10 "Baskin Robbins"

Алдарт Baskin Robbins зайрмагийн лого нь зүгээр нэг 2 өнгөний нийлэмж биш юм. Ягаан өнгө бүхий үсгүүд нь зайрмагийн 31 төрлийг илтгэдэг. 1953 онд уг компани логогоо маш бахархалтайгаар бүтээж байсан ба тухайн үед ийм олон төрлийн амттай зайрмаг үйлдвэрлэгч ховор байсан юм.

"Baskin Robbins"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()