Хүн бүрийн хийж чадахгүй үзүүлбэрүүд

2013-04-25, 20:50
33,206
Хүний бие организм зарим нэг үзүүлбэрүүдийг хийж чаддаггүй. Харин зарим нэг хүмүүс хичээл зүтгэл гаргах л юм бол бүхнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Харин одоо зарим нэг хүмүүсийн хийж чаддаг өвөрмөц, сонирхолтой үзүүлбэрүүдийг хүргэе. Хүсвэл та хийх гээд оролдоод үзээрэй.
Хүн бүрийн хийж чадахгүй үзүүлбэрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэг хөмсгөө өргөх
Бабуин, мандрил гэх мэт овгийнхон хөмсгөө сүрдүүлгийн зорилготой өргөдөг. Гэхдээ ихэнхи хүмүүс нэг хөмсгөө өргөж чаддаггүй.

Үүнийг сурахын тулд:
-Юуны түрүүнд нэг хөмсгөө гараараа доош татаж, харин нөгөөхөө дээш өргөөрэй.

-Энэ үйлдлийг хийхдээ толинд харж хийх бөгөөд ямар булчингийн хөдөлгөөн илүү орж байгааг ажиглах нь чухал.

-Харин механизмтай танилцсаныхаа дараа гараа оролцуулахгүйгээр давтаад үзээрэй.

- Ингээд л суртлаа толины өмнө бэлтгэл хийж болох юм.




Тохойгоо долоох
Хүн төрөлхтөний 99% нь тохойгоо долоож чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болох бөгөөд харин энэ талаар сонссон хүмүүсийн 90% нь тэр дороо долоохыг оролдож үздэг байна.

Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь их хялбар байдаг бөгөөд өдөр бүр 5 хүн Тохойгоо долоож чаддаг хэмээн Гиннесийн номд орох хүсэлт гаргадаг байна.



Чихээ хөдөлгөх
Төдийлөн олон хүн чихээ хөдөлгөж чаддаггүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Нүүрний булчингуудыг бодвол чихэнд тархитай холбогддог нэгэн булчин байдаг гэнэ. Харин амьтадтай харьцуулах юм бол хүнд энэ булчин нь тун бага байдаг аж.

Хэрвээ та чихээ хөдөлгөж чаддаггүй бол сурах хэд хэдэн заавар бий.

-Чихээ хөдөлгөж сурахын тулд юуны түрүүнд чих хөдөлгөдөг булчинг олох хэрэгтэй.

-Сайн инээмсэглээрэй. Энэ үед та таны чих өргөгдөж байгааг харах болно.

- Ингээд энэ хөдөлгөөнийг байн байн давтвал чих хөдөлгөдөг булчинг олж харна.





Хэлээрээ хамар эсвэл эрүүндээ хүрэх
Хэлээрээ хамар эсвэл эрүүндээ хүрэх генетикийн онцлог юм. Дэлхийн хүн амын 10 орчим хувь нь энэ үйлдлийг хийж чадах бөгөөд ихэнхидээ Элерс-Данло синдромтой хүмүүс илүү хийдэг байна. Хэрвээ та өөрийгөө энэ үйлдлийг хийж чадна гэж үзэж байвал туршиж болох юм.

-Хэлээ чигээр нь урагш гарга.

-Дээд уруулаа шүдэн дээгүүрээ давуулж буулга.

-Доод уруулынхаа тусламжтайгаар хамрандаа хүртэл хэлээ түлх.

Хүн бүр үүнийг хийж чаддаггүй гэдгийг санаарай.



Хэлээ ороох
Дээр үед хэлээ ороох нь бас л генетикийн онцлог хэмээн үздэг байжээ. Харин сүүлийн үеийн судалгаанаас харахад генетик болон орчин нөхцөл нөлөөлдөг болох нь тогтоогджээ.



Хүмүүсийн хийж чадахгүй хэлтэй холбоотой үзүүлбэрүүд.





Нээлттэй нүдтэй найтаах.
Бид нээлттэй нүдтэй найтааж чадахгүй. Учир нь найтаах гэж байх үед бидний биеийн бүх мэдрэлүүд хөдөлж эхэлдэг юм.



Харин нүдээ нээлттэй найтаавал нүд тань бүлтрэх болов уу? Энэ туршилтыг нэгэн шоу нэвтрүүлгийн хөтлөгчид хийж үзсэн байна.



Өөрөө өөрийгөө гижигдэх
Хүн бүрт хэт их гижигтэй газар гэж байдаг. Гэхдээ хүн өөрийгөө гижигдэж чаддаггүй гэнэ. Учир нь энэ мэдрэмжийг төрүүлдэг бага тархи нь таныг өөрийгөө гижигдэж байх үед хөдөлгөөнд оролцдог учир хариу үйлдэл үзүүлж чаддаггүй байна.



Мэдрэмжгүй хуруу
Голын хуруугаа нугалж тавиад хамгийн түрүүнд эрхий хуруугаа, дараа нь долоовор хуруугаа, дараа нь чигчий хуруугаа өргөөрэй. Харин эцэст нь ядам хуруугаа өргөөд үзээрэй. Болохгүй байна уу?

Дунд хуруу болон ядам хурууны шөрмөс нь холбоотой байдаг учир ийнхүү ядам хуруу мэдрэмжгүй болсон мэт санагддаг байна.



Цагийн зүүний дагуу хөлөө эргүүлж 6-ийн тоо зурах
Та хэд хэдэн үйлдэл эрэгэлт хийж чадах уу? Сандал дээр суугаад баруун хөлөө өргөөд цагийн зүүний дагуу тойрог зураарай. Харин энэ үед баруун гараараа 6-ийн тоо зурж үзээрэй. Таны хөл чиглэлээ өөрчилж байна уу?

Харин одоо эсрэгээр нь зураад, баруун гараараа 8-ын тоо зураарай.

Бас нэгэн туршилт нь: Хоёр долоовор хуруугаа зэрэг цагийн зүүний дагуу эргүүлээрэй. Хэдий чинээ хурдан эргүүлнэ төдийн чинээ таны эргүүлж буй хоёр чиглэл өөр болох болно.



Хүн хэр удаан амьсгалаа түгжиж чадах вэ?

Амьсгалаа түгжээд амиа хорлох гэдэг бол боломжгүй зүйл.

Та хэт удаан амьсгалаа түгжиж сурснаар ухаан алдах бөгөөд ухаан алдсаны дараа таны бие организм суларч уушги дахин ажиллаж эхэлснээр та эргээд сэргэх болно.

Ер нь бол хүн хуурай газар дээрээс илүү усан дотор амьсгалаа илүү удаан түгжиж чаддаг гэнэ. Дунджаар усан дор хүмүүс 30сек-ээс - 2 минутын туршид амьсгалаа түгжиж чаддаг аж. Усан дор хамгийн удаан амьсгалаа түгжиж чадсан хүн бол Стиг Северенс бөгөөд тэрээр 22 минутын турш амьсгалаа түгжжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()