Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан

2018-01-10, 13:08
42,278

2016 онд ойролцоогоор 1.2 тэрбум жуулчид дэлхий даяар аялсан нь 2015 оныхтой харьцуулахад 4%-иар ихэссэн байна. Франц, АНУ, Испани, Хятад, Итали, Их Британи улсууд нь аялал зугаалгын хамгийн гол цэгүүдийн нэг болжээ. Жуулчдын тоо өсөхийн хирээр залиланд өртсөн аялагчдын тоо ч мөн дагаад нэмэгдсэн байна. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гадаад оронд аялж яваа жуулчдын хамгийн их өртдөг 10 залилан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алдагдсан эд зүйл

Гудмаар явж байхдаа замын хажууд гээгдсэн үнэтэй бөгж, гинж зэрэг эдлэлүүд нүдэнд тань өртөв үү? Газраас авж ч амжаагүй байхад хэн нэгэн ирээд л "Тал мөнгийг нь л өгчих, надад даанч бэлэн мөнгө алга, чамд мөнгө байвал надад өгөөд наад эдлэлээ чи аваад яв" гэх утга бүхий зүйл хэлээд хуурахвий. Харин хожим нь л та нөгөө үнэтэй эдлэл тань хуурамч байсныг ойлгох болно.

Алдагдсан эд зүйл

2 Шулаач зурхайчид

Дэлхийн ихэнхи улс оронд таны хувийн эд зүйл болон мөнгийг ашиглан зурхай, төлөг хийж үзүүлдэг зарим хэсэг бий. Иймэрхүү хямдхан арга залиас хол байж санхүүгийн алдагдал болон бусад тохиолдож болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Ихэнхдээ тэд таны үнэтэй эд зүйлсийг хуурамч эдлэлээр солих, илүү их мөнгө авахын тулд худлаа зүйлс сэдэж ярих болно.

Шулаач зурхайчид

3 Хувийн такси

Гадаадад аялахдаа урьдчилан найдвартай тээврийн компани сонгох нь ашигтай. Харин амжаагүй бол нийтийн тээврийн хэрэгсэлд суух эсвэл явахаасаа өмнө гарах мөнгийг хэлдэг том таксины компаниудыг сонгоорой.

Хувийн такси

4 Үнэ өртөг

Нийтийн тээвэрт суусан  ч гэсэн анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Жолооч хариулт өгөхдөө тухайн улсын мөнгөн тэмдэгтээр өгөх магадлалтай.

Үнэ өртөг

5 Шударга бус худалдагчид

Энэ төрлийн залилагчид жижиг дэлгүүр эсвэл гудман дах бэлэг дурсгалын асаруудад байдаг. Иймэрхүү худалдагчид утсаар ярих, 3 хүнд зэрэг үйлчлэх, мөнгө авч, хариулт өгөх гэх мэт зэрэг зэрэг олон үйлдэл хийж, таныг сатааруулж байхдаа картны тань мэдээллийг бичиж авж амждаг байна. Эсвэл зүгээр л хариултыг чинь дутуу өгөөд гаргана. Бас нэг боломжит хувилбар нь нэг худалдагч тантай юм ярьж саатуулж байх хооронд нөгөө нэг нь картнаас тань илүү мөнгө авах, дутуу хариулт өгөх магадлалтай шүү.

Шударга бус худалдагчид

6 Хуурамч тасалбар

Театрийн үзвэр, концерт, музей, ямар нэг тоглолтын тасалбар гудамжнаас авахад хуурамч байх магадлал маш өндөр байдаг. Тасалбар жинхэнэ байлаа ч албан ёсны үнээс илүү үнэтэй байж болох юм. Ийм учраас тухайн компани эсвэл албан ёсны тасалбар түгээх цэгээс авах нь хамгийн найдвартай.

Хуурамч тасалбар

7 Хуурамч дуудлага

Хэрвээ та зочид буудалд буусан бол таны өрөө рүү хэн нэгэн залгаад зочид буудлын ажилтан хэмээн өөрийгөө танилцуулаад, таниас картны тань мэдээллийг асууж магадгүй.  Тиймээс энэ төрлийн мэдээллээ хэнд ч хэзээ ч бүү өг. Таниас заавал өгөхийг шаардах юм бол өөрийн биеэрээ очиж төлөхийг илүүд үзээрэй. 

Хуурамч дуудлага

8 Түрээсийн байшин

Заримдаа аялагчид зочид буудалд буухаас илүүтэйгээр орон сууц юм уу байшин хөлслөх хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд байшин эзэмшигч танаас эд хогшилд хохирол учруулсан хэргээр их хэмжээний мөнгө авахыг оролдох болно. Үүнээс сэргийлэхийн тулд урьдчилан хийсэн гэрээндээ энэ талаар маш тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.

Түрээсийн байшин

9 Шинэ найзууд

Энэ арга нь халуун орнуудад ихэвчлэн хэрэглэгддэг. Залилагчид тантай ойртож дотносон, хэдэн өдрийг хамтдаа зугаатай өнгөрүүлэх болно. Тэгээд нэг л өдөр таныг яг хэдэн цагт өрөөндөө байхгүй байхыг мэдээд хамаг үнэтэй зүйлүүдийг тань хулгайлаад алга болдог байна. Эл гэмт хэргээс сэргийлэх нэг арга нь өрөөндөө сейфтэй буудал сонгож, замд танилцсан найзууддаа хэтэрхий их мэдээлэл битгий өгөөрэй.

Шинэ найзууд

10 Утсаар тань ярихыг гуйх

Сандарч яарсан хэн нэгэн тантай гудманд таараад утсаа алдсан эсвэл хулгайд өртсөн учраас утсаараа нэг яриулаач гэж гуйна. Залилагч аль хэдийн төлөвлөсөн байсан тусгай дугаар уруу залгаж, энэ нь таны данснаас их хэмжээний мөнгийг хулгайчийн данс уруу шилжүүлэх програмчлалтай байна. Мөнгөө хулгайд алдахаас сэргийлэхийн тулд үлдэгдэл нь хасах уруугаа ордоггүй хадгаламж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та утсаа алдсан эсвэл хэн нэгэнд зээлдүүлсэн бол дансан дахь мөнгөө алдах ч дараа нь төлөх асар их зээлтэй үлдэхгүй.

Утсаар тань ярихыг гуйх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()