Якуза нарт зориулж, 300 хуруу “ургуулжээ”

2013-06-14, 00:47
26,786
Японы хиймэл гар, хөл үйлдвэрлэдэг нэгэн үйлдвэр маш ер бусын боловч япончуудын дунд нэлээн эрэлттэй байгаа нэгэн чиглэлийг шинээр сонгож, үйлдвэрлэл эрхлэх болжээ. Энэ бол хиймэл хурууны үйлдвэрлэл юм. Ийм зүйлийг худалдан авдаг гол хэрэглэгчид нь якудза нар ажээ.
Якуза нарт зориулж, 300 хуруу “ургуулжээ”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Наран улсад чигчий хуруугаа тайруулсан хүнийг Якудзагийн бүлгийн гишүүн гэж үздэг. Учир нь Японы мафид шинээр элссэн хүн бүр чигчий хуруугаа тайрдаг ажээ. Мөн алдаа гаргаж, нэр нүүрээ барсан Якудза нэрээ цэвэрлэхийн тулд хуруунуудаа огтолдог гэдэг.



Гэмт хэргийн ертөнцөд холбоотой гэдгээ нуухыг хүссэн мафийн гишүүдэд зориулж, СинтароХаяси гэгч эмэгтэй сүүлийн арван жилийн туршид хиймэл хуруу хийж байгаа ажээ. Анхандаа тэрээр хөхний хорт хавдрын улмаас хөхөө тайруулсан, эсвэл гар хөлгүй хүмүүст силиконоор хиймэл эрхтэн хийж өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдээ өөрчилжээ.



“Хиймэл чигчий хуруу хэрэгтэй хүмүүсийн тоо улам олширч байгааг би анзаарсан. Тэнэднд тоотой хэдэн размераар, үйлдвэрт хийгддэг “хоосон хөндий” хуруунууд биш, харин сэтгэл гаргаж, олон цагийг зарцуулан байж гараараа урласан жинхэнэ юм шиг хуруунууд илүү дээр санагддаг юм.” –гэж 39 настай Хаяси BBC News-ийн мэдээнд хэлжээ.

Чигчий хуруугүй хүн бол Японд гэмт бүлэглэлийн гишүүн байсан, эсвэл байгаа этгээдэд тооцогддог. Юбидзумэ гэж нэрлэдэг хуруугаа тайрах зан үйлийг хар тамхи хэрэглэх юмуу зодоон болон хулгайн хэрэгт холбогдож, Якудзагийн ёсоо зөрчсөн якудза нар үйлдэх ёстой байдаг аж.



Зүүн гарын чигчий хурууг Якудза анх болохдоо тайрдаг байна. Гэвч олон Якудза нарын бусад хуруунууд бас байдаггүй ажээ.

Синтаро Хаяси мафийн хуучин гишүүдэд өнгөрсөн үеийн бараан дурсамжаа мартахад нь тусалдаг байна. Ингэснээр тэд ажилд орж, гэр бүл зохион амар амгалан амьдралыг зохиох боломжтой болно. Эсвэл тэрээр мафийн гишүүн хэвээр байгаа хүмүүст хуруу хийж өгснөөр гэр бүлийн томоохон ёслол болон албан ёсны хүлээн авалтуудад чөлөөтэй, өөртөө итгэлтэй оролох боломжийг олгож байгаа юм. Нэг хиймэл хуруу нь 3000 долларын үнэтэй юм байна. Гараар хийгддэг учраас бараг л жинхэнэ хуруунаас ялгаагүй болдог ажээ.



Ихэнхи үйлчлүүлэгчид нь Синтаро Хаяси-гийн эмнэлгийг жилдээ хэд хэдэн удаа зорьдог байна. Учир нь хуруунууд ахин тогтоолгож, будуулах шаардлагатай болдог ажээ. Синтарогийн хэлснээр түүний үйлчлүүлэгчдийн дотор Якудза байсан таван хүн байгаа гэнэ. Энэхүү эмнэлэг нийтдээ 300 хиймэл хуруу бүтээсэн байна.

Синтаро өөрийн үйлчлүүлэгчдээ гурван бүлэгт хувааж дүгнэжээ. Үүнд: 1. Шинэ амьдралаа эхлүүлэх хүсэлтэй мафийн хуучин гишүүд. 2. Хүүхдийнхээ хурим найр, гэр бүлийн том хүлээн авалтуудад оролцохдоо өөрийгөө мафийн гишүүн гэдгийг харуулахыг хүсэхгүй байгаа якудза нар. 3. Нэр хүнддээ санаа зовсон эхнэрүүдийнхээ шахалтаар хуруу хийлгэхээр ирсэн янз бүрийн шалтгаанаар хуруугүй болсон хүмүүс орно.



“Олон эрчүүд хуруугүй гэдгээ харуулахгүйн тулд гараа атгаж явдаг. Гэхдээ хуруугүй гэдгээ тэртэй тэргүй харуулахаас өөр аргагүй үе амьдралд зөндөө гарна шүү дээ.”-гэж хиймэл хуруу урлагч хэлж байна.

Якудза гэдэг нь Японы зохион байгуулалттай гэмт бүлэглэл болон түүний гишүүний нийтлэг нэршил юм. Одоогоор Япон орон даяар янз бүрийн бүлэгт харъяалагддаг 100 000 гаран якудза нар байдаг ажээ.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()