Өөрөөсөө 38 насаар дүү хүнтэй гэрлэсэн Оросын алдарт хөтлөгч Александр Гарриевич Гордоны жигтэй амьдрал

Оросын алдарт хөтлөгч болох Александр Гарриевич Гордон нь өөрийн шударга зан чанар болон үзэл бодлоо бат хамгаалдаг байдлаараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Түүний нэвтрүүлгүүд төдийгүй хувийн амьдрал ч олны анхаарлыг ихээр татдаг. Хэдхэн сарын өмнө тэрээр өөрөөсөө 38 насаараа дүү София Каландадзетэй гэрлэсэн бөгөөд энэ нь Сашагийн хувьд тав дахь гэрлэлт нь аж. Ингээд авьяаслаг сэтгүүлч залуугийн амьдралын түүхтэй танилцацгаая.

Өөрөөсөө 38 насаар дүү хүнтэй гэрлэсэн Оросын алдарт хөтлөгч Александр Гарриевич Гордоны жигтэй амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Александр Гордон нь Обнинск хотод еврей болон украин эмэгтэйн гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нь ажлын байран дээрээ буюу цэргийн ангид танилцсан бөгөөд тухайн үед ээж нь цэргийн эмч харин аав нь алба хааж байсан гэнэ. Харамсалтай нь Сашаг дөнгөж төрмөгц эцэг эх нь салсан гэхэд болно. Ингээд хүү эмээ болон ээжийнхээ хамт амьдрах болжээ. Сашагийн ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд гурван газар зэрэг ажилладаг байсан учир гэр бүлдээ зарцуулах цаг зав үнэхээр багатай байсан аж. Александрыг дөрвөн нас хүрэхэд  ээж нь дахин гэрлэсэн бөгөөд азаар хойд эцэг нь түүнд маш сайн хандаж, эцгийн хайрыг мэдрүүлж, амьдралд хөл тавихад нь тусалсан байна.

Саша хүүхэд байхаасаа эхлээд жүжиглэх чадвартай нэгэн байсан учир таван настайдаа эцэг эхийнхээ хамт Москва руу нүүж, өөрийн гэсэн хүүхэлдэйн театрыг байгуулсан байна. Түүний үзүүлбэрийг найз нөхөд, хөршүүд нь ирж үздэг байжээ. Ингээд арван жилийн сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Щукины нэрэмжит жүжигчний сургуульд орохоор болов. Саша санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсэж байсан учир хичээлийнхээ хажуугаар хүүхдийн  театрын дугуйланд багшилдаг байжээ. Үүнээс гадна тэр тайз засварын ажлыг ч мөн хийдэг байсан гэнэ.

Александр Гарриевичийн уран бүтээл төдийгүй хувийн амьдрал нь ч ихээхэн сонирхолтой.

Анхны гэрлэлт нь хамгийн удаан үргэлжилсэн

Гэвч хэсэг хугацааны дараа Сашагийн дасал болсон амьдралд өөрчлөлт орж түүнд цэргийн зарлан дуудах хуудас иржээ. Тэр цэрэгт явахыг үнэхээр хүсэхгүй байсан учир “сэтгэц”-ийн асуудалтай нэгэн болж жүжиглэсэн байна. Хэдийгээр тэр цэргийн албанаас чөлөөлөгдсөн ч тусгай эмнэлэгт нэг сарын турш хэвтсэн аж. 1987 онд Александр Гордон сургуулиа төгсөж дипломоо гардаж авснаар амьдралд хөл тавьсан юм. Энэ мөчөөс түүний уран бүтээлийн болон хувийн сонирхолтой амьдрал эхэлсэн байна.

Александрын  хамгийн анхны эхнэр нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Мария Бердникова байсан юм.  Хосууд гэрлээд жилийн дараа Анна гэх охинтой болсон бөгөөд тухайн үед Гордон нь Симоновын нэрэмжит театрт ажиллахын хажуугаар хүүхдийн жүжгийн дугуйланд багшилдаг байсан гэнэ. Хэдэн жилийн дараа Сашагийн гэр бүл АНУ руу нүүхээр шийджээ. Хосуудын амьдарч байсан байр нь хувьчлагдаагүй байсан учир нэг л мэдэхэд тэдний байрыг улс хурааж авсан байна. Өрхийн тэргүүн энэ байдалдаа ихээхэн харамсаж байсан учир Америкт ажил болон байр хайж эхэлжээ.

Анхны гэрлэлт нь хамгийн удаан үргэлжилсэн

Мария Бердникова (зүүн тал), Гордон болон түүний охин Анна

Хэдийгээр тэр АНУ-д өөрийн мэргэжлийн дагуу ажиллахыг хүсэж байсан ч энэ нь бүтэлгүйтэж цахилгаанчин, тогооч гэх мэт төрөл бүрийн ажлыг хийж байсан аж.  Удалгүй Сашад аз тохиож түүнд орос телевизийн сувагт хөтлөгч хийх саналыг тавьсан байна. Ингээд тэрээр АНУ-д алдартай болж, орос найруулагчдын анхаарлын төвд оржээ. 1994 онд түүнд оросын ТВ-6 сувагт өөрийн нэвтрүүлгийг хөтлөх санал ирж Саша зөвшөөрсөн байна. Харин эхнэр нь эх орондоо буцаж очихыг хүсэхгүй байсан учир хосууд хэсэг хугацаанд хоёр талд амьдарсан аж.

Гурван жилийн дараа буюу 1997 онд Александр хоёр орны хооронд явахаасаа залхаж, Орос улсад суурьшихаар болсон ч америкын иргэншлээ хэвээр авч үлдсэн байна. Харин түүний эхнэр Мария охиныхоо хамтаар АНУ-д үлдсэн аж. Тухайн үед хосууд аль хэдийн албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байжээ. Мария одоог хүртэл Америкт амьдарч, телевизэд ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэ нь Гордоны хувьд хамгийн удаан буюу найман жилийн гэрлэлт байсан юм.

1994 онд Сашад ТВ-6 сувагт өөрийн нэвтрүүлгийг хөтлөх санал ирсэн учир тэр зөвшөөрч, хэсэг хугацаанд Орос болон АНУ-ын хооронд явах болжээ.

Хамтран амьдрагч болон хоёрдахь гэрлэлт

Орост Гордоны карьер асар хурдтайгаар нэмэгдэж, үзэгчдийн таашаалд нийцсэн сонирхолтой нэвтрүүлгүүдийг чадвартайгаар хөтлөх болжээ. Тэр зурагтын нэвтрүүлэг хөтлөхийн хажуугаар улс төр сонирхож эхэлсэн бөгөөд “Олон нийтийн шүүмжлэлийн нам” гэх өөрийн намыг хүртэл байгуулаад амжжээ. Гэвч тэр улс төрөөс амархан залхаж, өөрийн намыг бараг л үнэгүй зарсан байна.

Хамтран амьдрагч болон хоёрдахь гэрлэлт

Жүжигчин Нана Кикнадзатай тэр бараг 7 жил хамтран амьдарсан ч гэрлэх ёслолын ордон хүртэл яваагүй.

Орос улсад суурьших болсноор түүний хувийн амьдралд ч мөн өөрчлөлт орсон аж. Нанагаас салсныхаа дараа тэр залуухан оюутан бүсгүй Екатеринатай болзож, 2000-аад оны үед гэрлэлтээ батлуулсан. Харин одоо оюутан бүсгүй сэтгүүлч, хуульч, нэвтрүүлэгч Екатерина Гордон нэрээрээ олны танил болсон юм. Хосууд Сашагийн хүслээр салсан ч салсан шалтгаанаа төдийлөн тайлбарлаагүй аж. Гэхдээ салалтын дараа Екатерина алдартай болсон учир овгоо солиогүй байх магадлалтай.

Гордоноос салсныхаа дараа Екатерина Гордон алдартай болсон.

Гурав дахь эхнэр нь араар тавилтыг уучилж чадаагүй

2011 онд 47 настай хөтлөгч 18 настай “Останкино” телевизийн ахлах сургуулийн 18 настай Нина Тригоринатай гэрлэжээ. Гэвч хүүхэмсэг Гордон бүсгүйтэй амьдраад удаагүй байхдаа буюу жилийн дараа сэтгүүлч Елена Пашковатай хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Пашкова нь Сашад охин төрүүлж өгчээ. Нөхрийнхөө араар тавилтын талаар мэдсэн бүсгүй тэр даруй салах өргөдлөө өгсөн аж.

Гурав дахь эхнэр нь араар тавилтыг уучилж чадаагүй

Гордоны гурав дахь албан ёсны эхнэр болох Нина Тригорина нөхрийнхөө Елена Пашковатай хайр сэтгэлийн холбоотой болсныг уучилж чадаагүй байна.

Дөрөв дэх гэрлэлт

Бүсгүйчүүдийн хайрыг татагч Гордон салсныхаа дараа төдийлөн гуниглаагүй бөгөөд удалгүй жүжигчин Нозанин Абдулвасиеватай холбогджээ. Хосууд 2014 онд гэрлэлтээ батлуулж хурим хийсэн байна. Нозанин нь Александраас 30 насаар дүү байсан бөгөөд нөхрөө үнэхээр биширдэг байжээ. Бүсгүй энэ талаараа олон нийтэд ил хэлдэг байсан гэнэ. Хосууд Александр болон Федор гэх хөвгүүдтэй болж, тэдний амьдрал төгс мэт харагдавч зургаан жилийн дараа Гордон дахин ганц бие залуу болсон байна.  

Мальдивт авхуулсан гэрэл зургийг харахад хосууд эргэн нийлсэн мэт харагдах боловч хавар Гордон өмнөх эхнэрээсээ ч залуу бүсгүйтэй гэрлэлтээ батлуулсан гэх мэдээлэл гарчээ.

Дөрөв дэх гэрлэлт

«Бид энгийн сайн найзуудын харьцаатай байгаа бөгөөд хүүхдүүд ч Сашатай их уулздаг” хэмээн Нозанин 1-р сард Мальдивт авхуулсан зурагийнхаа дор бичжээ.

Нууцлаг гэрлэлт

Александр ятгачин бүсгүй София Каландадзетэй хайр сэтгэлийн холбоотой болсноор 4 дэх эхнэрээсээ салсан гэх яриа бий. София хүүхэд байхаасаа хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд олон улсын уралдаан тэмцээнд ч ихээр оролцож байжээ. Тэрээр дэлхийн алдарт төгөлдөр хуурчдын нэг болох Борис Березовскигийн загалмайлсан охин юм. Хосууд 2018 онд Елабугт болсон наадмын үеэр танилцсан бөгөөд тухайн үед Гордон сонет уншиж харин Софья төгөлдөр хуур дарж байсан аж.

54 настай Александр залуухан хөгжимчин бүсгүйд 16 настай байхад нь дурласан гэх яриа бий. Тухайн үед хөтлөгч залуу Нозанинтай хамт амьдарч байсан аж. Хоёр жилийн дараа София гэрлэсэн ч төд удалгүй салсан бөгөөд яг энэ үед Гордон мөн 4 дэх эхнэрээсээ салсан байна. Надад насны зөрүү, Гордоны гэрлэлтүүд, дөрвөн хүүхэд нь огт хамаагүй гэж София хэлсэн аж. Софиягийн гэр бүлийнхний хувьд энэхүү гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байжээ.

Нууцлаг гэрлэлт

Гордон үргэлж өөрөөсөө дүү бүсгүйчүүдтэй гэрлэдэг байсан бөгөөд энэ удаад тэр өөрөөсөө 38 насаар дүү бүсгүйтэй гэрлэсэн байна.

5-р сарын 15-нд Александр Гордон болон София Каландадзе нар Суздалт байрлах Спасо-Евфимиевийн сүмд гэрлэлтээ батлуулжээ. Гэрлэлт гэр бүлийн хүрээнд цомхон болж, сүйт залуу хар костюм өмссөн байсан бол сүйт бүсгүй газар хүрсэн урттай цагаан даашинз өмссөн байна.

Александр болон София нар хамтдаа аз жаргалтай байгаа бөгөөд тэд сонирхол нэгтэй, улс төрийг үзэх үзэл ч адил гэнэ.

Гэрлэх ёслолын дараа хосууд амьдралынхаа чухал мөчийнхөө баярыг ресторанд тэмдэглэсэн байна. Хосуудын амьдрал цаашид хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз. Одоогийн байдлаар тэд аз жаргалтай байгаа бөгөөд хөтлөгч залуу 5 дахь удаагаа аав болох хүсэлтэй байгаагаа ч цухасхан дурдсан аж.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()