Та үүнийг мэдэх үү?

Бидний амьдарч буй энэ дэлхий ертөнц солиотой, сонин хачин зүйлсээр дүүрэн гэдэгтэй бид аль хэдийн эвлэрсэн нь дээр байх. Гэхдээ л он цаг өнгөрөх тусам ер бусын, итгэмээргүй зүйлс нэмэгдсээр л байх юм. Тэдгээрийн өчүүхэн хэсгээс бид та бүхэнд хүргэх гэж байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхийн хамгийн өндөр цэгийг бид бүхэн бүгд л Эверест уулын оргил гэж боддог. Гэвч Эквадор улсын Чимборазо хэмээх уул нь далайн түвшнээс дээш 6267 метр өргөгдсөн байдаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр цэг юм.



2. Дэлхий дээр нийт 108 тэрбум хүн амьдарч байсан бөгөөд тэдгээрийн ердөө 7 хувь нь л өнөөдөр амьд байна.



3. Эйнштейний онолоор бол татах хүчтэй ойрхон байгаа зүйлс хамгийн удаан хөдөлдөг байна. Тиймээс бид толгойгоо хөлнөөсөө илүү хурдан хөдөлгөж чадна.



4. Вавилоны иргэншил бий болох хүртэл арслан заанууд дэлхий дээр амьдарч байсан байна.



5. Манай нарны системээс хамгийн хол орших гараг бол Дэлхий ван юм.



6. Пермийн галавын үеэр буюу 250 сая жилийн өмнө манай дэлхийн амьтан ургамлын 90 хувь нь устаж үгүй болсны дотор далайн ургамал амьтны 5 хувь нь л амьд үлдсэн байна.



7. Бид орчлон ертөнцөд болж буй үйл явдал болон од гараг эрхсийн 95 хувийг харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл ихэнх нь бидний нүднээс далд байдаг гэсэн үг.



8. “NASA”-аас 1991 онд 60,000 нялцгай биетнийг сансарт нисгэж, туршилт явуулж байв. Тэд далайд байдаг шигээ л сансарт хөвж байсан боловч ямар ч чиггүй жингүйдэж байсан байна.



9. Дэлхий дээр нисэж чаддаг 5 төрлийн могой байдаг.



10. Эйфеллийн цамхаг хүйтэн болон халуунд 15 см-ээр агшиж, сунадаг байна.



11. Бөөгнөрсөн үүлэнд 200 тонн ус агуулагддаг. Энэ нь 70 зааны жинтэй тэнцэнэ гэсэн үг юм. 



12. Биологичдийн үзэж байгаагаар хавч нь ямар нэгэн гадны нөлөөнд автахгүй л бол хөгширч үхнэ гэсэн ойлголт байдаггүй байна.



13. Санчир гаригт соронзон шуургууд болдог бөгөөд шуурганы диаметр нь хэмжээгээрээ дэлхийтэй тэнцэнэ, заримдаа дэлхийгээс ч том хэмжээтэй шуурга дэгдэх нь бий.



14. Ихэнх шавж болон жижигхэн амьтдад цаг хугацаа илүү түргэн үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл бидний үйлдэл тэдэнд удаашруулсан камерны бичлэг шиг харагддаг аж.



15. Грийнланд болон Исландын дунд байрлах Данийн “Strait” хэмээх хүрхрээ нь усан дор урсдаг. Энэ нь усны температурын ялгарлаас болдог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()