Бөөнөөрөө нэг дор амиа егүүтгэсэн аймшигт тохиолдлууд

Үй олноор нь хормоголон устгах явдал нь хамгийн харгис, аймшигтай үйл явдал билээ. Харамсалтай нь, ийм явдал хүний төрөлхтөний түүхэнд нэг бус удаа тохиолдож байсан бөгөөд бидний үед ч байсаар байна. Гэхдээ энэ удаад бөөнөөрөө нэг дор амиа егүүтгэсэн аймшигтай бас итгэмээргүй тохиолдлуудыг хүргэхээр шийдлээ.
Бөөнөөрөө нэг дор амиа егүүтгэсэн аймшигт тохиолдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Масада бэхлэлт, Израиль

МЭ-ий 73 онд сикаричуудын нийгэмлэгийн гишүүд дайсанд олзлогдохгүйн тулд хамтдаа үхэхээр шийджээ. Тэд Масада бэхлэлтэнд ромчуудад бүслэгдсэн байсан бөгөөд хаашаа ч зугтах боломжгүй байдалд оржээ. Ийнхүү эрчүүд нь эхлээд эхнэр, хүүхдүүдийнхээ амийг бүрэлгээд, дараа нь өөрсдийгөө егүүтгэсэн байна. Үлдсэн амьд хүмүүсийг бэхлэлттэй цуг шатааж, бүгд амиа алджээ. Эрдэмтэд түүхэнд ийм үйл явдал болж байсан эсэхийг яг таг мэдэхгүй ч өнөөг хүртэл бөөнөөрөөр амиа хорлосон энэ явдал олныг хирдхийлгэсэн хэвээр байна.



9. Пиленай бэхлэлт, Литва

Пиленай цайз нь 1336 онд бөөнөөр амиа хорлосон явдлаас болж алдартай болжээ. Тевтоны одонт хөлөг баатруудын арми бэхлэлтийг хамгаалагчдыг ч бараг л ялан дийлж байв. Цайзад байсан хүмүүс дайснуудынхаа довтолгоог дийлж барахгүй нь гэдгээ ойлгосон байлаа. Гэхдээ тэд дайсандаа бууж өгөн олзлогдсноос бэхлэлтийг юу ч үгүй болтол нь шатаагаад амиа хорлосон нь дээр хэмээн шийдсэн байна. Түүхийн эх сурвалжуудад бичснээр тухайн үед бэхлэлт цайзад 4000 орчим хүн амьдарч байсан бөгөөд бүгд шатаж үхсэн гэдэг.



8. Денпасар хот, Бали

1906 онд Бали арлын Денпасар хот руу голландчууд дайран орох үед аймшигт үйл явдал болсон юм. Тодруулбал хотын иргэд олноор амиа хорлосон ажээ. Хааны ордонд дайран орох үеэр голландчууд дотроос бөмбөрийн чимээ гарахыг сонсч, утаа гарахыг харжээ. Дараа нь тэд гэнэт ордноос ражи тэргүүтэй лам нар намуухан алхсаар гарч ирэхийг харсан байна.

Бүгд эгнэн зогссоны дараа ража дохио өгмөгц лам нараас нэг нь түүнийг хутгалж орхив. Ийнхүү эгнэн зогссон лам нар хажуудахаа хутгалан хөнөөж эхлэв. Голландчууд ч ийм аймшигтай үзэгдлийг хараад нэг хэсэгтээ алмайрснаа тэдэн рүү гал нээсэн гэдэг. Тэгэхэд 1000 гаруй хүн амиа алджээ.



7. Деммин хот, Герман
1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл ирж, Зөвлөлтийн арми Германы Деммин хот руу дөхөж байгааг сонссон иргэд паникт орж, бөөнөөрөө амиа хорлосон явдал гарчээ. Хотын иргэд өөрсдийг нь тамлан зовоож, хүчиндэж, буудан хорооно гэдгээс айсан байна. Хотод орогнол хайн ирсэн дүрвэгсэд ч гэр бүлээрээ амиа хорлохоор шийджээ. Энэ үеэр дүүжлэх нь дүүжилж, судсаа ханах нь ханаж, голд үйх нь үйж, өөрийгөө шатаах нь шатааж байсан гэдэг.

Ийнхүү нийт 700-1000 хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг байна. Энэ явдлын дараа Баруун Германы Коммунист нам амиа хорлох үзэгдлийг хуулиар хориглосон шийдвэр гаргажээ. Амиа алдагсдын цогцосыг нийтийн булшинд оршуулсан бөгөөд арчлах, харах, эргэх хүн огт байгаагүй гэдэг.



6. «Тэнгэрийн хаалга» шашны хөдөлгөөн, Калифорни
«Тэнгэрийн хаалга» шашны бүлэглэл бол Америкийн шашны хөдөлгөөн бөгөөд Дэлхий гараг дахин төрөх ёстой хэмээн үздэг ажээ. 1997 онд Дэлхийн агаар мандлын хаа нэгтээ харь гарагийн хөлөг нисч байгаа бөгөөд түүн рүү нэвтрэн орохын тулд үхэх ёстой хэмээн итгэж, амиа хорлохоор шийдэцгээжээ. Ийнхүү 39 хүн нэг дор урьдчилан түрээслэж бэлдсэн том цагаан байшинд ороод  фенобарбитал болон архины холимгийг уусан байна.

Тэд бүгд ижил хувцас өмссөн төдийгүй халаасанд нь ижил хэмжээний мөнгө байсан гэдэг. Мөн толгойн тус газар нь эд зүйлсээ хийсэн уут байжээ. Амиа хорлолт гурван өдрийн турш үргэлжилсэн тул амиа хорлогсдийн цогцосыг амьд үлдэгсэд нь зайцуулж, дараа нь өөрсдөө амиа хорлож байсан байна. Ийнхүү 39 хүн сүнс нь харь гарагийн хөлөг дотор орно хэмээн итгэж, амиа хорлосон ажээ.



5. «Нарны сүм» шашны урсгал
1984 онд Люк Жоре, Жозеф ди Мамбо нар «Нарны сүм» тахилгат сүмийг үүсгэн байнгуулсан бөгөөд итгэгсдийг амьдрал бол хуурмаг төсөөлөл, харин тус урсгалыг дагагсад үхсэнийхээ дараа дахин төрж, Пса оддын аймаг дахь гараг дээр суурьшина хэмээн сургадаг байв. Доктор Жоре болон түүнийг дагагчид өмнө төрөлдөө Тамплиерын одонт хөлөг баатрууд болон Христийн хувилгаан байсан гэдэгт итгэдэг байсан юм. Ингээд 1994 онд олноор амиа хорлох үзэгдэл эхэлжээ.

Эхэндээ Швейцарийн хоёр тосгонд “Нарны сүм”-ийн итгэгчид нэг нэгнээ буудах, боомилох, хордуулах замаар амиа хорлосон байна. 1995 онд одны байрлалаар хэвтэж байгаа 16 хүний цогцос Францаас олджээ. 1997 онд Квебект байшин шатаж, цагдаа нар таван шатсан цогцос илрүүлсэн байдаг. Аз болоход энэ үеэр хүүхдүүд амьд үлдсэн байсан ч бүгд хар тамхинд мансуурсан байдалтай байжээ. Ийнхүү нийт “Нарны сүм”-ийн 74 дагагч амиа хорлож үхжээ.



4. Сайпан арал, Япон
1944 оны зургадугаар сард Америк цэргүүд борооны улирлын дараа Японы Сайпан арлын иргэд болон цэргүүд рүү халджээ. Олзлогдохоос айсан иргэд болон арлыг хамгаалж байсан цэргүүд дайсандаа амьдаар баригдахгүйн тулд бус харин эзэн хааныхаа тушаалаар амиа хорложээ. Америкчууд чанга яригч ашиглан япончуудыг тайвшруулах ухуулга хийж, арлаас чөлөөтэй гарах зөвшөөрөл, хүнсний зүйл санал болгосон ч үхтлээ айсан иргэд хад асганаас далай руу үсрэн амиа хорлоцгоосон байна. Одоо тэрхүү арлыг “амиа хорлох хад” хэмээн нэрлэдэг болжээ. Энэ үед хэдэн хүн амиа алдсан нарийн тоо байхгүй ч ойролцоогоор 10 мянга хэмээн үздэг байна.



3. «Бурханы зарлигуудыг сэргээх хөдөлгөөн», Уганда
Энэхүү шашны хөдөлгөөнийг гурван хүн 1980-аад оны үед Угандад үүсгэн байгуулжээ. Тэд өөрсөд дээр нь Гэгээн охин тэнгэр Мария ирж, сургааль, зарлигыг нь түгээх хэрэгтэй хэмээн тушаасан хэмээн итгэсэн байна. Итгэгчид 2000 оны гуравдугаар сарын 17-нд дэлхийн төгсгөл ирнэ хэмээн итгэдэг байсан бөгөөд яг тэр өдөр сүмд ирсэн 500 гаруй итгэгч залбирч, дуу дуулан, үхрийн шарсан мах иджээ. Гэтэл хэсэг хугацааны дараа сүм дэлбэрч, бүгд амь үрэгдсэн байна. Үүний дараа тус хөдөлгөөний хэд хэдэн итгэгч гэртээ амиа хорлосон байдалтайгаар олджээ. Өнөөдөр энэ үйл явдал бөөнөөрөө амиа хорлосон эсвэл олноор хомроголон хөнөөсөн явдлын алин болох талаар одоо хүртэл маргалддаг байна.



2. Уэйко дэх эмгэнэлт явдал, Техас
АНУ-ын цэргийн хүчний бүслэлтэнд орсон “Давидовын салаа мөчир” шашны мөргөлийн гишүүн 76 хүн амиа алдсан юм. Америкийн цагдаа нар ранчо нарт хууль бусаар хадгалсан галт зэвсэг бий эсэхийг шалгахыг хүссэн ч буудалцаан болж дөрвөн цагдаа, зургаан итгэгч амь үрэгдсэн байдаг. Үүний дараа энэ хэрэгт ФБР-ийнхэн хутгалджээ. Бүслэлт 51 өдөр үргэлжилж, тусгай албадынхан нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий ашиглан дайрах төлөвлөгөө боловсруулж байв. Гэтэл гэнэт байшинд түймэр гарч, 76 хүн шатжээ. Одоог хүртэл түймрийг хэн тавьсан нь тодорхойгүй ч албан ёсны мэдээллээр итгэгчид амиа хорлох гэж гал тавьсан гэж үздэг байна.



1. «Ард түмний сүм» мөргөл, Жонстаун
Жонстаунд бөөнөөр амиа хорлох бас нэгэн аймшигт явдал болж нутгийн шашны мөргөлийн 913 итгэгч хор уун нөгөө ертөнцөд сайн дураар одсон байдаг. Жим Жонсын зохион байгуулсан “Ард түмний сүм”-ийн залбирагчид эхэндээ ядарсан, зовсон хүмүүст туслах буяны үйлсийн төлөө нэгдэн цугларсан ч яваандаа тэднийг сэтгэл зүйн хувьд “аргамжиж”, хүчээр байлгах болсон гэдэг.

Итгэгчид Конгрессийн гишүүнийг хөнөөсний дараа сүмийн лидерүүд хөдөлгөөний гишүүдийг айлган сүрдүүлж, амиа хорлохыг тулгаж эхэлсэн байдаг. Ийнхүү 913 хүн, тэр дундаа 276 хүүхэд хор уун амиа егүүтгэжээ. Харин Жонс толгойдоо бууны шархтайгаар амиа алдсан байдаг ажээ. Мөн л үүнийг бөөнөөр амиа хорлосон уу эсвэл аллага байсан уу гэдгийг мэдэж чадаагүй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()