Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд

Загварын чиг хандлага болон технологийн хөгжлийг даган эмч болон өвчтөнүүдэд шинэ сонирхол бий болж, олон боломжууд нээгдэхийн хэрээр гоо сайхны хагалгаа хийх аргууд ч улам нарийсаж эхэлсэн байна. Харрис Поллын саяхан АНУ-ын 2,052 насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 862 нь ямар нэг байдлаар гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн буюу дараагийн 12 сарын дотор хийлгэх төлөвлөгөөтэй байгаа нь харагджээ. Улмаар эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр тус салбарын зах зээлийн өрсөлдөөн ч нэмэгдэх болсон юм.

Гоо сайхны мэс заслын 2019 оны чиг хандлагууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндөр технологийн хөх томруулах үйлчилгээ

Сүүлийн үеийн гоо сайхны мэс ажилбарын нэгэн тренд бол өндөр технологийн "гибрид" хөх томруулах үйлчилгээ юм. Энэхүү шинэ төрлийн хөх мэс ажилбар нь суулгац болон хэлбэржүүлэх боломжийг давхар агуулдаг ба илүү төрөлхийн мэт харагддаг аж. Мөн жирийн силикон хиймэл хөхтэй харьцуулахад эрсдэл багатай, эдгэрэх хугацаа нь богино байдгаараа давуу талтай юм.

Өндөр технологийн хөх томруулах үйлчилгээ

2 Лабиа

Ихэнх хүмүүс лабиан мэс заслыг гоо зүйн үүднээс болон тав тухтай байхын тулд хийлгэдэг. Ингэснээр лабиаг дахин хэлбэржүүлж уртын хэмжээг нь богиносгож болдог аж. 2016 онд лабиа мэс ажилбарын тоо 23%-иар өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Уг хагалгааны үед хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийдэг бөгөөд энэ нь харьцангуй энгийнд тооцогддог юм.

Америкийн мэс заслын эмч нарын холбооны мэдээлснээр, лабиа мэс ажилбарыг хийлгэсэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 90% байдаг гэнэ. Магадгүй энэ нь ч үүнийг 2019 оны тренд гоо сайхны мэс ажилбарын тоонд оруулсан биз ээ.

Лабиа

3 Уруулын өргөлт

Уруулын мэс засал гэхээр хамгийн түрүүнд дүүргэх буюу зузаан уруултай болгох ажилбарууд санаанд буудаг. Гэхдээ сайхан уруултай болох гэсэн шаардлага өсөхийн хэрээр хүмүүс илүү төрөлхийн мэт харагдахыг чухалчилдаг болжээ.

Тиймдээ ч уруулын өргөлтийг хэт хуурмаг харагдахааргүй, яг л нүүр царайнд тохируулан өөрчлөх боломжтой байдаг. Энэхүү мэс ажилбарын үйл явц хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор, нэг цагаас бага хугацаанд явагддаг бөгөөд хамрын нүхний доод хэсэг болон дээд уруулын хоорондох арьсыг тайрч авснаар уруул хамар хоорондын зай багасдаг аж.

Уруулын өргөлт

4 Ердийн хамар өндөрлөх хагалгаа хоцрогдсон зүйл болжээ

Хамраа өндөрлүүлэх нь хамгийн түгээмэл хийгддэг гоо сайхны мэс ажилбар бөгөөд 2019 онд харин хэт авиаг ашиглах тренд дэлгэрээд байна. Жирийн хамрын мэс ажилбараас ялгаатай нь уг хагалгааны эдгэрэлт хурдан, илүү сайн үр дүнтэй байдаг. Түүнчлэн бусад технологи нь хамрын ясыг өрөмддөг бол үүнд хэт авиа ялгаруулах тусгай төхөөрөмжийг ашигладаг ба ингэснээр илүү сайн хэлбэржиж, мөгөөрс болон зөөлөн эдийн гэмтэл багасгадаг байна.

Ердийн хамар өндөрлөх хагалгаа хоцрогдсон зүйл болжээ

5 "3D" нүүрний өргөлт

2019 он гарснаар микро мэс ажилбаруудад нэлээдгүй олон дэвшилтүүд нэмэгджээ. Үүний ч ачаар мэс заслын дараа сорви тогтох нь харьцангуй багассан юм.

"3D" нүүр засал яг ямар өөрчлөлт авчирдаг вэ? Шинээр тренд болоод буй "3D" нүүрний өргөлт нь зөөлөн эдийг хацрын яс руу дүүргэж өгдөг.

Хүмүүс хөгшрөхийн хэрээр нүүрнийх нь эд, эсүүд үхжин арьс нь үрчлээтэж, унжиж эхэлдэг. Тиймдээ ч уг мэс заслыг хийх үед эмч нар хоёр чихний хажуугаар зүсэлт хийж, нүүрний дотоод эдүүдэд хүрдэг байна.

"3D" нүүрний өргөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()