Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд

Владимир Путин бол зүгээр нэг Оросын ерөнхийлөгч биш түүнээс ч илүү нэгэн юм. Дэлхий ертөнц түүнийг улс төрөөс гадна амьдрах хэв маяг, үйл хэрэг, түүний өөртөө зохиосон сурталчилгааны төрхөөр нь мэднэ. Тэрээр цээж нүцгэн голоос асар том загас барьж, 1980-аад онд KGB-ын тагнуулчын дүрд тоглож эсвэл зураглаачыг Сибирийн барны дайралтаас “хамгаалсан” гээд жинхэнэ эр хүн хэмээн тодорхойлогддог. Тэгвэл бид та бүхэндээ Владимир Путины тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Путины тухай бидний урьд өмнө нь сонсож байгаагүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр жүдогийн хар бүстэй!

Бага насандаа тэр үеийнхээ хүүхдүүдээс жижиг биетэй байсан бөгөөд бусдад дээрэлхүүлэхгүйн тулд 14 настайгаасаа жүдогоор хичээллэж эхлээд, 18-тайдаа хар бүс авжээ. Одоог хүртэл тэрээр тулааны урлагаар хичээллэдэг ба энэ нь хүнд, өрсөлдөгчөө хүндэтгэх ухааныг сургадаг гэж итгэдэг байна. Путин бусад улсын удирдагчид болох Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Монголын ерөнхийлөгч Х.Баттулга нартай хамтран бэлтгэл хийдэг гэдгээрээ алдартай.

Тэр жүдогийн хар бүстэй!

2 Путины тагнуулын хэнхэг

Тэрээр 1975 онд Сант Фетербургийн Их сургуулийг төгсөөд Москвагын номер 1 сургууль KGB-д элсэн оржээ. Сургуулиа төгсөхөөсөө өмнө тагнуулын ажилд сонирхолтой байсан гэх бөгөөд 1980 онд Зөвлөлтийн нууц цагдааг Баруунд тагнуул хийхэд нь тусалсан байдаг. Путин тагнуултай зохиолыг шимтэн уншдаг дуртай ба энэ талаараа дурдахдаа “Намайг хамгийн их гайхшруулдаг зүйл нь юу вэ гэхээр ганцхан хүний хүч хөдөлмөрөөр бүтэн армийн биелүүлж чадахгүй зүйлийг биелүүлдэг явдал юм” гэжээ.

Путины тагнуулын хэнхэг

3 Энгийнээс энгийн салалтын мэдээ

Путин болон түүний эхнэр Людмилла нь өөрсдийн салалтын талаарх мэдээллээ Оросын үндэсний телевизээр 2013 онд баллетын тоглолт үзэж байх үеэрээ зарласан юм. Үүнийгээ тэд аль аль нь зөвшөөрсөн байсан бөгөөд “бид бараг уулзахгүй байгаа, бид өөрсдийн гэсэн тусдаа амьдралтай” хэмээн тайлбарлажээ. Хосууд 1983 гэрлэсэн боловч Путины их ажил, Людмиллагын олны анхаарлын төвд байх дургүй байдал зэрэг нь салалтын шалтгаан болсон аж. Хэдийгээр тэд одоо ч, цаашид ч дотно байх болно гэж мэдэгдсэн боловч тусдаа байсан нь дээр гэж санал нийлжээ.

Энгийнээс энгийн салалтын мэдээ

4 Нохойгоо тактик болгон ашиглах

Тэрээр Баффи, Юүмэ, Вэрни гэсэн 3 нохойдоо үнэхээр хайртай бөгөөд тэднийгээ хаа явсан газартаа дагуулж явдаг. 2007 онд Германы канцлер Ангела Маркелийг айлгахад нохойгоо ашигласан гэж хардагдаад байсан. Ангелаг нохойноос айдаг гэдгийг мэддэг ч Оросоос Герман руу эрчим хүч дамжуулах талаар хэлэлцэж байсан дипломат уулзалтын үеэр Путин хар лабрадор нохойгоо дагуулан орж иржээ. Энэ нь үнэн гэх баталгаагүй ч, Путины талд гэмгүй хэрнээ үр нөлөөтэй тактик байж болох юм. 

Нохойгоо тактик болгон ашиглах

5 “Таамагласан” нээлт

2011 онд Хар далайд шумбаж байхдаа Путин МЭӨ 6-р зууны үеийн Грекийн ваарнууд олжээ. Гэтэл хоёрхон сарын дараа тэдгээр ваарнуудыг хэдийн нээн илрүүлсэн байгаад зогсохгүй архелогичидоор Путины олсон газарт ваарнуудыг буцаан тавиулахаар мөнгө төлсөн байсан нь ил болжээ. 

“Таамагласан” нээлт

6 Путин болон Шөнийн чононууд

Владимир Путин болон Оросын хамгийн том мотоциклын клуб болох "Шөнийн чононууд" нь хоорондоо нягт харилцаатай. Энэ бүлэглэл нь Путины дэмжигчид бөгөөд маш үндсэрхэг үзэлтэй бөгөөд Кремлийн хямрал болон Дунбассын дайнд Оросын талд тулалдсан түүхтэй. Путин тэднийг найз нөхдөө хэмээн үзэж, олон удаа мотоциклын уралдаанд Харли Дэвидсон унаж оролцсон байдаг. Шөнийн чононуудыг тэдний үндсэрхэг үзэл болоод Орос улсын бахархал болгон үздэгээс нь хамаарч тэднийг Путины “Тамын сахиусан тэнгэрүүд” гэж дуудах тохиолдол бий. 

Путин болон Шөнийн чононууд

7 Төрж амжаагүй бол азтай байна!

Путиныг төрөхөөс өмнө түүний ээж Мариа 1941-1944 онд болсон Финляндуудын Ленинградын бүслэлтийг даван гарчээ. Бүслэлтийн үеэр Ленинград руу очдог хоол хүнс, хангамжыг таслаж, иргэдийг өөрсдөө амиа аргацаахаас өөр аргагүй болгосон гэдэг. Энэ бүслэлтийг түүхнээ хамгийн урт, сүйрэл ихтэй гэж тэмдэглэсэн байдаг. Хоол хүнсгүй, цаг агаар -30 градус хүртэл хүйтэрч эхлэхэд хүмүүс нэг нэгнээ хороож байсан гэх бөгөөд бүслэлтийн үеэр сая гаруй иргэд амь үрэгдсэн аж. Хэрвээ Путин тухайн төрсөн байсан бол тэр ч бас үхчихсэн байхыг үгүйсгэхгүй.

Төрж амжаагүй бол азтай байна!

8 Оросын ядуусын хороололд өссөн

Тэрээр Оросын Ленинград буюу одоогийн Сант Фетербург дэх зөвлөлтийн ядуу гэр бүлд төрж, нурж унах шахсан байранд эцэг эх, ах дүү болон өөр 3 гэр бүлийн хамт амьдардаг байв. Хүнд хэцүү, бараг л хууль гэж үгүй нөхцөл байдалд амьдардаг түүний өдөр тутамдаа хийдэг ажил нь, амьдрах зайнаас нь хумсалж буй хархнуудыг алах байлаа. 

Оросын ядуусын хороололд өссөн

9 Гал сөнөөгч Путин

2010 онд Москвагийн Рязөн бүс нутгийн орчмоор том хэмжээний ойн түймэр гарсан бөгөөд үүнийг унтраахын тулд тусгай тоноглогдсон нисдэг тэргээр түймэр дээрээс ус асгах хэрэгтэй болсон байна. Энэ үед Путин өөрөө нэг онгоцоо жолоодож гар бие оролцоно гэдгээ мэдэгджээ. Үнэн хэрэгтээ, тэр ганцхан ус асгах товчлуур дарсан хэдий ч, энэ нь хүн чанарын хувьд хийгээд түүний “Жинхэнэ эр хүн” гэсэн тодорхойлолтонд яг таарч байсан юм. Тэрээр нисдэг тэргийг жолоодож байсан ч онгоц хөөрмөгц туслах ахмаддаа жолоогоо шилжүүлжээ.

Гал сөнөөгч Путин

10 Путин төрсөн охидтой юу?

Маш цөөхөн хүмүүс Путиныг Мариа (30), Катрина (29) гэсэн 2 охинтой гэж мэднэ. Тэд хоюул 1980-аад оны дунд үеэр Өмнөд Германы Дресдэн хотод төржээ. Путин “Тэд Оросоос өөр улсад удаан хугацаагаар амьдарч байгаагүй” гэж мэдэгдсэн байдаг. Мариа анагаахын оюутан, Катринаг бүжигчин гэсэн цуурхалаас өөр мэдээлэл байдаггүй бөгөөд энэ бүхний учир нь “Би гэр бүлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй. Тэд улс төр болоод бизнест ямар ч холбоогүй” гэж Путин хэлсэнтэй холбоотой. Хоёр охин нь Оросын мэдээллийн хэрэгслээс хол байдаг бөгөөд гэр бүлийнхээ зургийг хэзээ ч авхуулж байгаагүй ажээ.

Путин төрсөн охидтой юу?

11 Үндсэн хуулийн цоорхой: 24 жилийн туршид ерөнхийлөгч?

2000-2008 оны хооронд Путин ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад АНУ-ын тогтолцоо шиг Оросын хуулийн хязгаарлалтаас болоод 3 дахь удаагаа сонгогдох боломжгүй болсон. 2008-2012 оны хугацаанд ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ дахин ерөнхийлөгч болохоор өрсөлджээ. Оросын хуулинд дараалласан биш бол 3 дахь удаагаа ерөнхийлөгч болохыг зөвшөөрдөг.
Ингээд 4 жилийн дараа тэрээр ерөнхийлөгчийнхөө албан тушаалд эргэн ирсэн юм. Мөн түүнийг ерөнхий сайд байх үеэр хуулинд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн үүрэгт жилийг 6 жил болгон уртасгажээ. Хэрвээ тэр 2018 онд ялалт байгуулвал 24 жилийн турш Орос улсын ерөнхийлөгчөөр ажиллах болж байгаа юм.

Үндсэн хуулийн цоорхой: 24 жилийн туршид ерөнхийлөгч?

12 Дуучин Путин

2010 оны 12 сард Сант Фетербургт болсон сайн үйлсийн аяны тоглолтын үеэр Путин "Fats Domino"-ын “Blue Hill” дууг дуулж олон нийтийг гайхшруулаад авсан юм. Мөн тэрээр “From Where The Motherland Begins” гэх Зөвлөлтийн үеийн аязыг төгөлбөр хууран дээр тоглосон ч хэдэн нот алдаж дарсан удаатай. 

Дуучин Путин

13 Мастер тогоочийн үр сад

Путины гэр бүлийнхэн Владимирыг ерөнхийлөгч болохоос өмнө засгийн газартай холбоотой байсан бололтой. Путины өвөө Спиридон Иванович Путин нь Большвик лидер Владимир Ленинг нутагт нь ирэх үед тогоочоор нь ажилладаг байжээ. Ленинг насан эцэслэсний дараа Спиридон нь Йосеф Сталингын амралтын байрнуудад очиж хоолыг нь хийдэг байсан гэдэг. Ленин хэзээ ч тогоочынх нь ач хүү Орос улсын ерөнхийлөгч болно гэж төсөөлөөгүй байх.

Мастер тогоочийн үр сад

14 Бай устсан

2008 онд Зүүн Оросын бүс нутагт Сибирийн барыг устаж үгүй болохоос хамгаалан Уссурид судалгаа хийх явахад Путин болон зургийн багынхан руу дайрсан барыг Путин тайван гэгч нь унтуулах сумаар буудсан гэдэг. Хэдийгээр энэ нь баатарлаг, үлгэр домог мэт сонсогдож байвч жинхэнэ нөхцөл байдлыг бага зэрэг “давсалсан” гэж ярилцдаг.

Бай устсан

15 Англиар ярихдаа тааруу

Германы канцлерь Ангела Маркельтай ярилцаж байгаагаас нь үзэхэд Путин Германаар чөлөөтэй ярьдаг бөгөөд энэ нь тэрээр Зүүн Германд KGB-ын төлөөлөгчөөр ажиллаж байсантай нь холбоотой. Гэхдээ тэр англиар ярихдаа зориг муутай бөгөөд бага зэрэг сандардаг гэнэ. 

Англиар ярихдаа тааруу

16 Путины бүтээгдэхүүнүүд

Путин өөртөө хайртай гэдэгт нь Оросууд дуртай гэдэг нууц биш. Тиймээс өөрсдийн дэмжлэг, үнэнч байдлаа харуулахын тулд Путины нэрээр нэрлэгдсэн, түүний дизайнтай бүтээгдэхүүнүүдийг худалдан авдаг. Путины зурагтай подволк, Путинка архи, Путин лаазалсан бүтээгдэхүүн, бүр Горбуша Путина загасны түрс хүртэл байдаг. Америкд Трамп туна эсвэл Доналд пиво гэж байдаггүй ч хамгийн ойролцоо зүйл нь “Make America Great Again” гэсэн улаан малгай л байх.

Путины бүтээгдэхүүнүүд

17 Сүм болон Путины харилцаа холбоо

Путин Үнэн алдартны христосын шашины сургааль номлолыг ялангуяа бусдын хэтэрхий хатуу гэж үздэг номлолыг бүр илүү дагаж мөрддөг. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг чөтгөрийг шүтсэнтэй адил нүгэл гэж үздэг. 2013 онд Орос улс “үндэснээсээ тасарсан” улсуудаас зайгаа барих хэрэгтэй гэж нийтэд зарласан бөгөөд 2016 онд “Хэт туйлшралын эсрэг” буюу гадаад жижиг шашныг устгах хууль гаргасан юм. 2012 онд Бетлехэм дэхь гудмыг түүний нэрээр нэрлэсэн байна. Энэ ч өдөр бүр болдог зүйл биш шүү!

Сүм болон Путины харилцаа холбоо

18 Дэлхийн хамгийн баян хүн

Хэсэгхэн хугацаанд Amazon.com сайтын үүсгэн байгуулагч Жефф Безос Билл Гейтсийг түлхэн дэлхийн хамгийн баян хүн гэж өргөмжлөгдсөн хэдий ч Hermitage Capital Management-ын захирал Билл Бровдерын үзэж байгаагаар тэдний аль нь ч хамгийн баян хүн биш ажээ. Тэрээр дэлхийн хамгийн баян хүн бол энэ 2 хүнийг нийлүүлсэнтэй тэнцэх Владимир Путин гэж тэмдэглэжээ. Хэдийгээр түүний эд хөрөнгөний хэмжээ тодорхой биш ч Бровдерын хэлснээр Путин олон үйл ажиллагааны нөлөөгөөр үр шимийг нь хүртэж байгаа гэсэн байна. Байрныхаа хархыг алж байсан хүүгээс дэлхийн хамгийн баян хүн болох гэдэг гайхалтай хэрэг биз.

Дэлхийн хамгийн баян хүн

19 Путины асуудалтай харилцаанууд

2012 онд Путиныг тагнуулч Анна Чафмэнтай учир ургуулсан гэсэн цуурхал дэгдээд байсан. Анна Чафмэн нь 2010 онд АНУ-д тагнуулын хэргээр баривчлагдаж, “тачаангуй” тагнуулч гэдгээрээ алдаршжээ. Гэвч энэ нь зүгээр л нэг хуурамч түүх байж болзошгүй. Мөн түүнийг Олимпын алтан медальт Алина Кабэеватай холбоотой гэсэн бүрхэг таамаглал 2008 онд буюу Путиныг гэрлэсэн байх үеэр тархсан юм.

Путины асуудалтай харилцаанууд

20 Путины 12 төрөлт

2014 онд Путины 62 насны төрсөн өдрөөр нэгэн зураач түүнд “Путины 12 төрөлт” гэсэн уран зураг бэлэглэжээ. Энэ нь Грекийн домог дахь Геркулесийн 12 удаа төрсөн түүхээс санаа авсан байдаг бөгөөд Геркулес арслан эсвэл Медусатай тулалдаж буйн оронд Путин өөрийн дайснуудтайгаа тэмцэлдэж байгаагаар дүрсэлжээ. Жишээ нь, байлдааны нисдэг онгоцыг нум сумаар харваж байгаа, 4 толгой нь Европийн холбоо, Америк, Европ, Япон гэсэн улсуудыг илтгэсэн аварга могойтой тулалдаж байгаа зэргээр зурсан байдаг. Зураач нь нэрээ нууц хэвээр хадгалахыг хүссэн байдаг ч тун сайхан төрсөн өдрийн бэлэг болсон бүтээл ажээ.

Путины 12 төрөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()