Хоёр 7 хоногийн турш Лимонтой ус уугаарай! Таны эрүүл мэнд, гоо сайханд ийм өөрчлөлт гарна

Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид залуужуулах шидэт бэлдмэлийг хайсаар ирснийг түүх гэрчилнэ. Гэвч ид шидийн мэт залуужуулж, таныг 10 насаар залуу харагдуулах бэлдмэл танай гэрт, тантай маш ойрхон байгаа гэдгийг мэдэх үү? Энэ бол нимбэгний шүүс юм. Нимбэг бол маш элбэг байдаг, үнэ өртгийн хувьд ч боломжийн хэрнээ хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжин, биеийг цэвэршүүлж, арьсыг залуу, толигор харагдуулах увидастай юм.

Хоёр 7 хоногийн турш Лимонтой ус уугаарай! Таны эрүүл мэнд, гоо сайханд ийм өөрчлөлт гарна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ялангуяа нимбэгний шүүсийг системтэйгээр, эмчилгээний зориулалтаар 2 долоо хоногийн турш, буцалсан нэг аяга усанд 2 хоолны халбага шүүс хийгээд өдөр бүр хоёр аягыг уухад биед мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Өглөө өлөн элгэн дээрээ, орой хоол идсэнээс хойш 1 цагийн дараа уухад тохиромжтой.

 

1 Царайнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна

Нимбэг нь антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь чөлөөт радикалуудтай тэмцэж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс л маш олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад витамин С ордог бөгөөд арьсны эмч нар антиоксиданаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг юм шүү дээ. Та залуу, сайхан харагдахын тулд ид шид, гайхамшгийг хайх хэрэггүй. 

Царайнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна

2 Ходоод, гэдсэнд эерэгээр нөлөөлнө

Нимбэгний шүүсийг халуун, бүлээнээр уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолний шингэцийг сайжруулах нөлөөтэй. Учир нь нимбэгний хүчил нь ходоодны шүүсийг дэмждэг бодис юм. Түүнчлэн, хагас аяга нимбэгний шүүсэнд 125 мг кали агуулагддаг. Мөн нимбэг нь шээс хөөж, хаванг бууруулах үйлчилгээтэй байна. 

Ходоод, гэдсэнд эерэгээр нөлөөлнө

3 Ханиадыг нам дарна

С витамин болон антиоксидантаар баялаг жимснүүд нь ханиадны вирустэй тэмцэж, биед тархахаас сэргийлдэг тул ханиад хүрсэн үедээ нимбэгийг тогтмол хэрэглэвэл дархлааны системийг дэмжиж, өвчнийг түргэн хугацаанд нам  дарах болно. 

Ханиадыг нам дарна

4 Жин хасна

Нимбэгний хальсанд агуулагддаг "полифенол" хэмээх органик нэгдэл нь биед илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлдэг байна. 

Жин хасна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()