Эмэгтэйчүүд сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Жилээс жилд эд юмс, хүмүүсийн амьдрал, сонирхол хувьсан өөрчлөгдсөөр байдаг нь нууц биш юм. Харин хамгийн халуухан гэх бүсгүйчүүд чухам ямар төрхийг бүрдүүлсэн байх ёстой вэ? Ямар бүсгүйг халуухан, дур булаам гэж нэрийдэх бол? Бид энэхүү асуултын хариулт болгож та бүхэндээ сүүлийн зуун жилд бүсгүйчүүд хэрхэн өөрчлөгдсөн, ямар бүсгүйг хамгийн үзэсгэлэнтэй хэмээн нэрлэж байсныг танилцуулъя. 

Эмэгтэйчүүд сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Нарийн бэлхүүс" - 1910 он

1900 оны эхэн үед нарийхан бэлхүүстэй бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй, гоё сайхан хэмээн нэрлэгддэг байв. Тэд чанга корсет зүүж, бэлхүүсээ илүүтэй тодотгодог бөгөөд энэ нь залуусын харцыг унагаж, хайрыг татдаг байжээ. 

"Нарийн бэлхүүс" - 1910 он

2 "Шулуун хувцасны загвар" - 1920 он

Дэлхийн нэгдүгээр дайны үед бүсгүйчүүдийн гадаад төрх, өмсөх хувцас хүртэл өөрчлөгдөж эхэлсэн юм. Дайны жилүүдэд бүсгүйчүүд сул, шулуун загвартай хувцсаар гоёж, богино халимаг үсийг эвтэйхэн янзалсны эцэст төгс хэмээн нэрлэгддэг байжээ. Тухайн үед шулуун урт даашинзыг өмссөн бүсгүйчүүд эрчүүдийн хүслэн болж, эрхгүй хайрыг нь булаадаг байсан гэдэг. 

"Шулуун хувцасны загвар" - 1920 он

3 "Төгс бие галбир" - 1930 он

Охид бүсгүйчүүдийн өмсөх хувцас, загварын чиг хандлага жилээс жилд хурдацтай өөрчлөгдөж байв. Харин 1930-аад оны үед Холливуудын одод, хамгийн сайхан бүсгүйчүүд биеийн галбирыг тодотгож өгөх, урт бариу даашинз өмсөж, халуухан биеэ гайхуулж байв. Үс засалт, нүүр будалтын тухайд төдийлэн өөрчлөгдөөгүй бөгөөд долгионтой богино үс, хөнгөн нүүрний будалт, улаан уруул нь тэднийг тодотгох гол зүйлс юм. 

"Төгс бие галбир" - 1930 он

4 "Богино даашинз" - 1940 он

Дэлхийн хоёрдугаар дайны үед цэрэг эрчүүдийн хувьд богино дэрвэгэр даашинзаар гоёж, өхөөрдөм инээмсэглэлээр өөрийгөө чимсэн бүсгүйчүүд хамгийн сайхан, үзэсгэлэнтэйд тооцогдож байжээ. Дайны он жилүүдэд үхэл хагацал, зовлон зүдгүүртэй нүүр  тулж, ядарч зовж явсан бүсгүйчүүд олон байсан тул тэд нараас ялгарч, эрч хүчтэй, цоглог байдлыг өөртөө цогцлоосон хүүхнүүд залуусыг шуугиулж байв.

"Богино даашинз" - 1940 он

5 "Элсэн цаг хэлбэр" - 1950 он

1950 онд эргээд биеийн галбираа тодотгосон хувцаслалт, нарийхан бэлхүүс, халуухан төрх трэнд болов. Тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийн хамгийн том төлөөлөл бол яахын аргагүй 20-р зууны секс бэлэг тэмдэг гэгддэг Мэрилин Монро (Marilyn Monroe) юм. Охид бүсгүйчүүд шаргал үст үзэсгэлэнт Монрог дуурайж, биеэ галбирлаг болгох гэж хичээж, дуурайн хувцасладаг байжээ. 

"Элсэн цаг хэлбэр" - 1950 он

6 "Туранхай бие" - 1960 он

1960 онд бүсгүйчүүдийг биеийн жин, харагдах байдлаас хамаарч  гоё сайхан хэмээн дүгнэдэг байв. Өндөр, туранхай бүсгүйчүүд эрчүүдийг араасаа хуйлруулж, охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлж байсан төдийгүй урт намирсан үс ч мөн тэдний гоо сайхныг тодотгох гол хүчин зүйл болж байсан гэдэг. 

"Туранхай бие" - 1960 он

7 "Гоолиг бие, өндөр суудалтай өмд" - 1970 он

Тухайн үеийн бүсгүйчүүдийг өндөр суудалтай өмд, индүүн ултай гуталгүйгээр төсөөлөх аргагүй. 1970-аад онд охид үдэшлэгт явахдаа өндөр суудалтай өмдөө, богино цамцтай хослуулж өмсөн, хамгийн халуухан хэмээн нэрлэгдэж, залуусын харцыг унагадаг байв. 

"Гоолиг бие, өндөр суудалтай өмд" - 1970 он

8 "Супермодель" - 1980 он

Яг л супермодель шиг биетэй, хөвсгөр намирсан үстэй, хөнгөн нүүрний будалттай бүсгүйчүүдийг 1980 онд халуухан, сайхан гэж нэрлэж байжээ. Тухайн жилүүдэд л анх удаа бүсгүй хүн булчинлаг байх нь халуухан, дур булаам харагддаг хэмээх болсон аж. 

"Супермодель" - 1980 он

9 "Туранхай" - 1990 он

19-р зууны сүүл үед гэхэд эргээд л туранхай, өндөр, урт хөлтэй бүсгүйчүүд халуухан, дур булаам гэж нэрлэгдэх болов. Тухайн үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл бол загвар өмсөгч Кейт Мосс (Kate Moss) билээ. Сайхан биетэй бүсгүйчүүдийн хажуугаар ширтэхгүй өнгөрч чадах залуу байгаагүй бөгөөд охид ч гэсэн атаархлын харц чулуудаж явсан гэдэг.

"Туранхай" - 1990 он

10 "Спортлог бие" - 2000 он

Спортоор хичээллэж, булчингаа чангалсан халуухан бүсгүйчүүд 2000 оны нэрийн хуудас юм. Тэдний томоохон төлөөлөл бол алдарт загвар өмсөгч бүсгүйчүүд бөгөөд хүчирхэг төрх, эрч хүчээр хэнийг ч өөртөө дурлуулж чадах аж. Тухайн үед эмэгтэй хүн бүр л гоолиг сайхан биетэй болох гэж дасгал хөдөлгөөн хийх нь эрс ихэссэн байв.  

"Спортлог бие" - 2000 он

11 "Махлаг бүсгүйчүүд" - 2010 он

Өнөөдөр махлаг, гуя өгзөг томтой бүсгүйчүүд хамгийн халуухан, сайханд тооцогдож байна. Туранхай бүсгүйчүүд хэдийн моодноос гарч, харин ч галбирлаг байдлаар жин нэмэх гэж хичээх болоод байгаа юм. Эрчүүдийн тухайд ч мөн адил махлаг бүсгүйчүүдийг илүүтэй таашааж, өөрийн болгохыг хүсдэг болжээ. 

"Махлаг бүсгүйчүүд" - 2010 он

Энэ бүгдээс харахад моод хувьсаж, эргэнэ гэдэг үнэхээр гайхмаар юм. Бидний ээж аав, эмээ өвөөгийн үед трэнд болж байсан охид бүсгүйчүүдийн шинж байдлууд өнөөдөр эргээд хамгийн гоё сайхан, халууханд  тооцогдож байна. Харин ирэх арван жилд ямар бүсгүйг хамгийн үзэсгэлэнтэйд тооцохыг хүлээж суухаас өөр арга алга даа. Та энэхүү сонирхолтой мэдээллийг найз нөхөддөө уншуулж, бусадтай хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()