Хүний биеийн хэрэгцээгүй 10 эрхтэн

Хүний биеийн эрхтэн бүр өөрийн гэсэн давтагдашгүй бүтэц, шинж чанар, үүрэгтэй байдаг. Гэвч тэдгээрийн дотор огт хэрэггүй, бүр салгаад авчихсан ч биед онцын нөлөөгүй эрхтнүүд байдаг гэвэл та итгэх үү? Эрт үед тэдгээр эрхтнийг төдийлөн авч чаддаггүй, тээнэгэлзсээр ирсэн бол харин орчин үед тэдгээрийг шаардлагатай тохиолдолд огтхон ч эргэлзэлгүйгээр шууд авдаг болжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Хүний биеийн хэрэгцээгүй 10 эрхтэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Мухар олгой

Мухар олгойн үзүүрт байрлах өт хэлбэртэй энэхүү жижиг ургацаг нь хүний биед  хэрэгцээгүй хэмээн тооцогддог ажээ. Учир нь мухар олгойгоо авахуулсан ч, хүний биед онцын өөрчлөлт гардаггүй гэнэ. Гэвч энэхүү ургацаг нь дархлааны системд өөрийн гэсэн тодорхой үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, нарийн гэдсийг бүдүүн гэдэсний нянгаас хамгаалах, тэрчлэн хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангадаг бичил биетүүдийг агуулж байдаг байна.

Мухар олгой

9 Ахар сүүл

Ахар сүүл ямар үүрэгтэй вэ? Бид ахар сүүл хугарснаас болж инээхээ зогсоож чадахгүй гэхчлэн ярианд итгэдэг. Мөн хүн төрөлхтөн хувьслынхаа явцад сүүлнээсээ салахад үлдсэн илүүдэл ургацаг ч хэмээн ярьдаг. Үнэндээ ахар сүүл нь сүүл нурууны багана ясны доод хэсэгт байрлах 4 үеэс тогтдог. Ан амьтдын хувьд сүүл нь биеийн тэнцвэрээ хадгалах чухал үүрэгтэй бол харин ахар сүүл нь хүний биед төдийлөн ач холбогдолгүй ажээ. Хамгийн сонирхолтой нь хэрэв бидний биед ахар сүүл байдаггүй байсан бол дотоод эрхтний байрлал одоогийнхоос бага зэрэг өөр байрлалтай байх байжээ.

Ахар сүүл

8 Хамрын дайвар хөндий

Хамрын хөндийн энэ хэсэг нь зөвхөн хүнд ч бус, ан амьтанд хүртэл байдаг. Онцын гүйцэтгэх үүрэггүй хэрнээ, маш мэдрэг цочмог эрхтнүүдийн нэг ажээ. Тэрчлэн эрдэмтэд энэ эрхтний тусламжтайгаар феромон дааврыг үнэрлэдэг байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Тус даавар нь амьтдын хувьд аюулыг дамжуулах, төрлөө ялгах, эсрэг хүйстнээ өөртөө татах үүрэгтэй ажээ. Харин хүнд хэрхэн үйлчилдэг нь одоогоор мэдэгдээгүй байна.

Хамрын дайвар хөндий

7 Гүйлсэн булчирхай

Гүйлсэн булчирхай нь насанд хүрэгсдийн хувьд төдийлөн хэрэгцээтэй эрхтэн биш ажээ. Харин хүүхэд багачуудын хувьд дархлааны системийн чухал бүрэлдэхүүн хэсэг, хамгаалалт болж байдаг. Мөн халдварын хамгаалалт болж байдаг учир 4-7 насанд тус булчирхай нь хамгийн ихээр томордог юм. Хүүхдийн бие махбод чийрэгжиж чангарахын хэрээр гүйлсэн булчирхай багасдаг. Харин нас биед хүрэхэд энэ нь бүр жижгэрч, эс бөгөөс алга болдог. Сүүлийн үед хүмүүс маш ихээр гүйлсэн булчирхайгаа авахуулах болсон юм.

Гүйлсэн  булчирхай

6 Үсний булчин

Хүний биеийн шар үсийг босгодог тус булчин нь үсний уутанцартай ойрхон байрладаг. Тэрчлэн хүний хувьд ч, араатан амьтдын хувьд ч ямар нэгэн онцын үүрэггүй, хэрэгцээгүй эрхтэн хэмээгддэг байна. Хүний биед ойролцоогоор 6 сая гаруй үс байдаг. Ихэнх тохиолдолд бид илүүдэл үсээ зүгээр л хусчихдаг шүү дээ. Гэвч ялангуяа эмзэг хэсгийнхээ үсийг хусах нь уутанцрыг гэмтээн үсний бүтцийг бүхэлд нь цочроох, бүр цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Үсний булчин

5 Агт араа

Агт арааны гол үүрэг бол хоол тэжээлийг жижиглэн бутлах явдал юм. Гэвч хүн төрөлхтөн хувьслынхаа явцад хатуу, хуурай хоолыг хэрэглэх нь багасч, араа шүд бараг л үүрэггүй болсон гэж хэлж болно. Шүдний эмч нарын хувьд хэрвээ агт араа нэгэнт хорхойд идэгдэж, өвчилсөн бол шууд л авчихдаг. Гэвч энэ нь мэдрэл, нуруу нугасны үйл ажиллагаатай холбоотой учир ийнхүү авах нь тийм ч зохимжтой бус ажээ. Үүний үр дагавраас үүдэн яваандаа нуруу, нугасны өвчтэй болох нүүрний хэлбэр алдагдах зэрэг эрсдэлтэй. Судалгаагаар нийт хүмүүсийн 35% нь агт араагаа авахуулсан байдаг.

Агт араа

4 Зарим хэрэгцээгүй булчин

Хүний биед илүүц, тэр тусмаа эрүүл мэндийн хувьд онц нөлөөгүй эрхтнүүд байдаг гэхээр итгэмээргүй ч юм шиг. Гэвч тэд бүгд үүргээ биелүүлж байсан ч бидний амьдралын буруу хэвшил, хувьсал өөрчлөлт зэргээс үнэгүйдэн, үүргээ алдаж байгаа юм. Энэ нь эргээд аливаа эрхтэн системд нөлөөлөн доголдол учруулах нь зайлшгүй. Хүний хөдөлгөөн багасч, суудлын ажил эрхэлсэнтэй холбоотойгоор тохой, гар, хөлийн тавхай, хүзүүний нугалам зэргүүд нь төдийлөн үүргээ гүйцэтгэж чадахгүй, хэрэгцээгүй эрхтний жагсаалтад орох болжээ.

Зарим хэрэгцээгүй булчин

3 Аньсага

Үүнийг бид бүхэн гуравдагч нүд хэмээн нэрлэх нь бий. Учир нь тус эрхтний тусламжтай, бид бүхэн нүдэнд орсон бохирдлыг хялбархан гадагшлуулдаг. Гэвч сүүлийн үед элдэв нүдний дусаагуур бүтээгдэхүүн гарснаас аньсага өөрийн үүргийг төдийлөн гүйцэтгэж чадахаа байжээ.

Аньсага

2 Чихний булчин

Хүн чихээрээ хүссэн дуу чимээг сонсож, хайртай хүмүүстэйгээ харилцаж ч чаддаг шүү дээ. Гэвч бид амьтдын адил чихээ соотолзуулан хөдөлгөж чаддаггүй. Үнэндээ чихэнд байдаг булчин нь чихийг хөдөлгөх, хамгаалах үүрэгтэй ч хүн төрөлхтний хувьслын явцад энэхүү чадвараа алдсан байна.

Чихний булчин

1 Эрэгтэй хүний хөхний товч

Эрэгтэй хүний хөхний товчийг хамгийн хэрэгцээгүй эрхтний нэгээр нэрлэжээ. Яагаад вэ гэж үү? Хүүхэд бүр эхлийн хэвлийд байхдаа, нэг ёсондоо, хүйс тодорхойлох бэлэг эрхтэн нь хөгжөөгүй үед эмэгтэй хүйсийнх байдаг. Аажимдаа бэлэг эрхтэн нь гүйцэд хөгжиж, өөрийн хүйсийг олдог ажээ. Тиймээс ч хөхний товч нь эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнийх шиг чухал хэрэгцээгүй байдаг байна. Нэг талаар чимэг төдий зүйл юм.

Эрэгтэй хүний хөхний товч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()