Та үүнийг мэдэх үү? №3

2014-03-10, 18:56
30,763
Ихэнхи хүмүүсийн мэддэггүй 10 танин мэдэхүйн болон сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү? №3
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хорьдугаар зууны эхний хагаст Зуны Олимпийн тоглолтын хөтөлбөрт зураач, архитекторч, уран барималч, хөгжимчин, яруу найрагчдын дунд тэмцээн явуулдаг байжээ.

www.caak.mn

2. Бие биеэнтэйгээ ойр дотно байж хүрэлцэх нь эрчүүдэд "окситоцин"-ы гормон илүү идэвхтэй ялгархад тусладаг байна. Ганц эмэгтэйтэй харьцаатай эрчүүдэд байдаг шинж болох үнэнч, шударга байдал нь энэ гормоны нөлөө юм.

www.caak.mn

3. Америкийн агрономч Норман Борлоу жирийнээс дөрөв дахин их ургац өгдөг үр тарианы шинэ сорт гаргаж авчээ. Борлоугийн бүтээл нь сая гаруй хүний амьдралыг аврахад тусласан бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг гэж нэрлэх болсон байна.

www.caak.mn

4. НАСА-гийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүн задгай сансарт хуяг дуулгагүйгээр 30 секунд гаруй байж чадах бөгөөд ингэснээр эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй гэнэ.

www.caak.mn

5. Рональд Рейган нь цагтаа Холливуд дахь Холбооны мөрдөх товчооны мэдээлэгч байсан бөгөөд хорлон сүйтгэх ажиллагаанд сэжиглэгдэж буй жүжигчдийг “яах хэрэгтэй” талаар байнга мэдээлдэг байжээ.

www.caak.mn

6. АНУ-д нейростимулятор суулгац бүтээжээ. Хожим нь түүнийг эмэгтэй хүний биед суулгасан бөгөөд удирдлагын товчлуур дээр дарахад ямар ч үед дур тавих боломж олгодог байна.

www.caak.mn

7. Стив Жобс нь Возняктай хамтарч ажиллаж эхлээд удаагүй байх үедээ түүнийг хуурсан явдал гарчээ. Нөхдүүд “Atari” компанид зориулан Breakout видео тоглоомыг боловсруулахаар болж, орлогоо тэнцүү хувааж авахаар тохиролцжээ. “Atari” энэ төсөлийн төлөө Жобст 5000 доллар төлжээ. Жобс найздаа 700 доллар өгсөн гэж худал хэлж, хоёр хуваан Возняк дөнгөж 350 доллар авсан байна. Энэ залилангийн талаар Возняк олон жилийн дараа л мэджээ.

www.caak.mn

8. Вавилончууд тооны жартын системийг ашигладаг байсны ачаар бид цагийг 60 минут, тойргийг 360 градуст г.м хуваадаг болжээ.

www.caak.mn

9. Зарим нэг хөгшин эсвэл үр дүн багатай ажилчин морин шоргоолжнуудын биеэн дээр өвөрмөц хорт бодисоор дүүрсэн “үүргэвч” бий болдог бөгөөд хэрвээ уг шавьж аюул мэдэрвэл тэсэрдэг байна. Эдгээр морин шоргоолжууд нэг ёсондоо шоргоолжны сүрэг халдаганд өртөх үед амиа золиослогч–террористын үүрэг гүйцэтгэдэг юм.

www.caak.mn

10. 18-р зуунд Англид хан борогцой нийгмийн статусийн өндөр шалгуур үзүүлэлтүүдийн нэг болж байжээ. Гэрийн эзэд өөрсдийн чинээлэг байдлыг зочдод харуулахын тулд нэг хан борогцойг оройн хоолон дээрээ хэрэглэхээр зээлээр авах явдал нилээдгүй байсан байна.

www.caak.mn
Илүү сонирхолтой баримтуудыг доорх линкээр орж үзээрэй.
~ Та үүнийг мэдэх үү? №2 ~
~ Та үүнийг мэдэх үү? №1 ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()