“Валериан ба Мянган Гарагсын Хот” кино хэрхэн бүтсэн бэ?

Энэ сарын 28-нд нээлтээ бүх кино театруудаар хийхээр зэхэж буй энэхүү бүтээл нь, өнгөрсөн жилийн нэг сараас хойш хийгдсэн бөгөөд одоо л олны бүтээл болж байна. Хүн бүрийн мэдэх "5 дахь махбодь", "Алуурчин Леон" болон "Люси" гэх зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан найруулагч Лүк Бессоны энэхүү кино нь жил гаруйн хугацаанд, 210 гаруй сая доллараар бүтээгдэж байгаа юм.  Киноны гол дүрд, сүүлийн үед хүч түрэн гарч ирж байгаа жүжигчин Кара Делевинь болон Дане Дехаан нар тогложээ.

“Валериан ба Мянган Гарагсын Хот” кино хэрхэн бүтсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү кино нь Валериан болон Лаурине  гэх 1967 оноос хойш хэвлэгдэж буй комик номоос сэдэвлэн бүтээгдсэн аж. 

Уг  ном нь найруулагч Лүк Бессоны хүүхэд насны хамгийн дуртай зохиол байсан бөгөөд түүний олон бүтээлүүдийн санааг энэхүү комик ном өгчээ.

"Тав дахь Махбодь" бүтээл дээр ажиллаж байх үед нь "Валериан" комикын зохиолч түүнээс “Чи яагаад ийм сонин кино хийгээд байгаа юм бэ? Яагаад Валериан биш гэж?” асуусан гэдэг.

Түүнд санаа байсан ч, тэр үеийн техник технологи энэхүү бүтээлийг хийхэд хүрэлцээгүй байжээ. Гэвч тун удалгүй "AVATAR" гарч хүссэн зүйлээ хийх урам зориг болон техникийн боломж өгчээ.

Сонирхуулахад энэхүү кинонд, өөрийн дуу хоолойгоороо хөгжмийн ертөнцөд илүү алдаршсан Рианна болон Крис Вү нар дүр бүтээжээ.

Ирээдүйд 800 жилийн дараах үйл явдлыг харуулах энэхүү кино нь сансар огторгүй болон цаг хугацаагаар аялах сансрын цагдаа нар болох Валериан болон Лаурине хоёрын  адал явдал, хайр сэтгэл болон бэрхшээлийг хэрхэн давж туулахыг та 28-аас эхлэн бүх кино театруудаар анд найз болон гэр бүлээрээ хүрэлцэн ирж үзээрэй. Сансарт уулзалтаа түр баяртай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()