Нүүрээ будсан ч будаагүй юм шиг харагдуулах аргууд

Эмэгтэй хүн бүр л өглөө ажилдаа гарахаас өмнө "Нүүрээ хэтэрхий тод будчихав уу?, Улаан өнгөөр уруулаа будвал хурц харагдах болов уу?" гэхчлэн төрөл бүрийн зүйлсийг өөрөөсөө асуудаг. Тэд нэг ёсондоо бусдад будмал харагдахвий гэхээс эмээж, санаагаа чилээдэг юм. Тэгвэл бид та бүхэндээ нүүрэндээ натурал будалт хийх аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Нүүрээ будсан ч будаагүй юм шиг харагдуулах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суурь будалт

Та нүүрний арьсандаа тохирох суурийг тавихын тулд, эхлээд крем түрхээд, дараа нь өө дарагчаар нүүрний өөг дарах хэрэгтэй. Үүний дараа хөнгөн хуурай энгэсэгийг түрхэж өгөөрэй. Ингэснээр таны нүүр маш цэвэрхэн, натурал харагдах болно. Хамгийн гол нь өөрийнхөө арьсны өнгөнд тохирох кремийг түрхэх хэрэгтэйг мартуузай. 

Суурь будалт

2 Хөмсөг будах

Хөмсөг будахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Таны хөмсөг үсний өнгөтэйгээ адилхан байх ёстой бөгөөд энэ нь будсан ч будаагүй мэт зөөлөн харагдуулдаг. Иймд та бор өнгийн үстэй бол бор хүрэн өнгөөр, хар өнгийн үстэй бол хар өнгөөр хөмсгөө будаарай. 

Хөмсөг будах

3 Нүдээ будах

Бор хүрэн өнгийн нүдний тениэр нүдээ будаарай. Гол нь сайтар уусгаж будах хэрэгтэй бөгөөд нүдний ухархайд багахан сааг түрхэнэ. Эцэст нь сормуусаа дэрвийлгэж будна. 

Нүдээ будах

4 Хацар өнгөлөх

Хацраа бага зэрэг өнгөлснөөр та илүү натурал харагдах болно. Ингэхдээ зөөлөн ягаан өнгөөр хацрын ясны дагуу хөнгөн түрхэнэ. Та будгаа түрхэхдээ инээж байх ёстойг анхаараарай. 

Хацар өнгөлөх

5 Тод уруул

Уруулаа будахгүйгээр үзэсгэлэнтэй харагдах тун бэрх биз ээ. Та улаан, ягаан гэхчлэн өөрийн дуртай өнгийн будгаа хурууны өндгөндөө түрхэж, үүгээрээ уруулаа хөнгөн будах хэрэгтэй. 

Тод уруул

6 Хар үстэй охидод тохирох нүүр будалт

Та хар өнгийн үстэй бол хар өнгийн контур нүдэндээ зурж, уруулаа хөнгөн будахад хангалттай. 

Хар үстэй охидод тохирох нүүр будалт

7 Шаргал үстэй охидод тохирох нүүр будалт

Зөөлөн ягаан өнгийг голчилж нүүр будалтаа хийгээрэй. Гялалзсан ягаан уруулын будгийг хөнгөн түрхэж, нүдэндээ бор тенийг уусгаж түрхэх бол хөмсгөө бага зэрэг тодруулж будах хэрэгтэй. 

Шаргал үстэй охидод тохирох нүүр будалт

8 Улаан үстэй охидод тохирох нүүр будалт

Улаан үстэй охид цэнхэр болон хөх өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Түүний оронд шаргал болон зөөлөн бор өнгийг сонгож болох юм. Уруулаа зөөлөн будаж, нүдээ хүрэн өнгөөр уусгаж будаарай. 

Улаан үстэй охидод тохирох нүүр будалт

9 Нүцгэн будалт

Нүүрээ натурал харагдуулах нь маш энгийн бөгөөд хялбархан юм. Та ердөө л өөрийнхөө үс, арьсны өнгөнд тохирсон будгийг хэрэглэхэд л хангалттай юм. Мөн натурал нүүр будалт нь таны нүд болон уруулыг илүү том, дур булаам харагдуулдаг гэдгийг бүү мартаарай. 

Нүцгэн будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()