Дайны үед мянга мянган еврейчүүдийн амийг аварсан өвчин

1943 оны намар Италид хуваарилагдан очоод байсан Германы цэргүүд тус улс дахь Еврейчүүдийг барьж, албадан гаргаж эхлэв. Бараг хоёр жил үргэлжилсэн нацистуудын энэхүү баривчилгааны үеэр Европын лагерууд руу арван мянга орчим хүн илгээгдсэн байна. Тэдний ихэнх нь эх орондоо эргэн ирээгүй боловч Ромын нэгэн эмнэлэгт эмч нар тэднийг халдварт өвчтэй гэсэн шалтгаанаар баривчилгаанаас аварч байлаа. Энэ бол Фашистуудын эсрэг нэгдсэн эмч нарын багийнхны хуурамчаар зохиосон "К синдром" гэх онош байсан юм. 

Дайны үед мянга мянган еврейчүүдийн амийг аварсан өвчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"К Синдром" нь анагаахын шинжлэх ухаанд байдаггүй, бодит бус халдварт өвчний онош юм. Фашистуудын эсрэг үзэлтэй Адриано Оссицини хэмээх эмч үүнийг зохиосон бөгөөд үхэлд хүргэх халдварт өвчин авахаас айсан нацистууд тэдэнд ойртож чадахгүйд хүрч байсан аж. 

"Фатебене фрателли" эмнэлгийн багийнхан ийнхүү олныг үнэмшилтэйгээр хуурч чаджээ. "К синдром" нь дорхноо халдварлах аюултай хэмээн зөвхөн эмч өөрсдөө өрөөнд орж, гадны хүн оруулахгүй хамгаалдаг байв. 

Германчуудыг эмнэлэгт ирэхэд эмч нар Еврей хүүхдүүдийг сүрьеэ өвчтэй хүмүүсийг дуурайн ханиалгахыг даалгадаг байжээ. 

Еврейчүүд, партизанууд, фашистуудын эсрэг үзэлтнүүдийг баривчлахаар эмнэлгүүдэд байнга шалгалт хийж байсан Герман цэргүүд тэдний зохиосон өвчинд үнэмшиж, тийшээ орохоос зайлсхийж байв.

Ром хотод, Тибер мөрний эрэг дээр байрладаг "Фатебене фрателли" эмнэлэг нь 450 жилийн урт удаан түүхтэй газар юм. 1943 оны 10-р сарын 16-нд нацистууд Ромд орж ирэхэд зарим еврейчүүд энэхүү Католик шашинтнуудын эмнэлэгт нуугдах болсон ба улмаар эмч нар тэднийг "К синдром" гэх халдварт өвчтэй гэж мэдэгджээ. Ийнхүү Италид байсан олон зуун мянган жүүдүүд аврагдсан аж. Харин Фатебенефрателли эмнэлгийг улс төрийн диссидентүүд, хувьсгалт радио станц хамгаалж байсан бөгөөд түүнчлэн партизануудын тэмцлийг зохион байгуулахад тусалсан байна. 

2016 оны 6-р сарын 21-ний өдөр Холокостын үеэр хийсэн энэхүү баатарлаг үйлсийнх нь хариуд Америкийн "Раул Уолленберг" сангийн нийгэмлэгээс "Фатебене фрателли" эмнэлгийг "Амьдрал бэлэглэгч" хэмээн өргөмжилжээ. 

"К Синдром" гэх нэр томьёог Италийн эмч Адриано Оссицини нацист намын гишүүд болох Альберт Кесселринг, Херберт Капплер нарын нэрийн эхний үсгээр нэрлэжээ. Альберт Кесселринг нь Ромыг эзлэн авах ажлыг хариуцаж байсан Германы командлагч байв. Харин Херберт Капплер нь Ром дахь "SS"-ын даргаар томилогджээ. Хожим тэд дайны гэмт хэргээр баривчлагдаж ял сонссон байдаг. 

"К синдром"-ын ачаар Ромд амьдарч байсан 10,000 еврейчүүдийн бараг 9000 нь баривчилгаанаас зугтаж чаджээ. Харамсалтай нь нацистуудад баривчлагдсан 1000 хүний ердөө 15 нь л амьд үлдсэн ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()