Цар тахлын үеэрх сэтгэл хөдөлгөм түүхүүд

Одоогийн байдлаар дэлхий дахинд коронавирусын халдварын тохиолдол 700 мянга давсан бөгөөд энэ бүх тооны ард хүн бүрийн хувь заяа холбоотой байгаа нь мэдээж. Хэдийгээр ийнхүү аймшигт халдварт өвчин тархсан ч хайр сэтгэл, энэрэнгүй сайхан сэтгэл байсаар л байгаа гэнэ. Ингээд энэхүү хэцүү үеийн дундуур болсон гайхалтай түүхүүдээс хуваалцая.

Цар тахлын үеэрх сэтгэл хөдөлгөм түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмч нарын зориг, тэвчээр

Уханий иргэн Шиа Сысы эмчийн гэр бүлд төрсөн учир насанд хүрснийхээ дараа эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж авахаар шийдсэн байна. Ингээд тэрээр анагаахын сургуульд сурч байхдаа Ву хэмээх залуутай хайр дурлалын холбоотой болж, хожим гэрлэжээ.

5 жилийн өмнө 24 настай Сысы Уханий нэгэн эмнэлэгт дотоод шүүрлийн өвчний эмчээр ажиллах болжээ. Инээмсэглэл тодруулсан, аз жаргалтай бүсгүйг ажлынхан “өхөөрдөм бяцхан” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэрээр байгууллагадаа насаараа хамгийн бага нь байжээ.

Нэгдүгээр сарын нэг ажлын өдөр Ся шөнийн ээлжээ тараад гэр рүүгээ харих гэж байтал түүнийг 76 настай, коронавирусын халдвартай байх магадлалтай хамгийн иргэнийг үзэж өгөөч хэмээн хүссэн байна.

5 хоногийн дараа Сысы өндөр халуурч биеийн байдал нь муудсан аж. Ингээд бүсгүй COVID-19 өвчнөөр халдварласан болох нь тогтоогдсон байна. Шиа бага багаар эдгэрч байсан ч гэр бүлийнхээ ирээдүйд санаа зовж байсан юм. Тэрээр эцэг эхдээ хандаж, хэрвээ түүнтэй ямар нэг зүйл тохиолдвол 2 настай хүүг нь асрах болно гэсэн амлалтыг авсан байна. Гэхдээ ээж нь: Энэ чинь чиний хүү шүү дээ. Чи хүүгээ өөрөө өсгөхийг хүсэхгүй байна уу” гэжээ.

Эмч нарын зориг, тэвчээр

Хэд хоногийн дараа түүний халуун буурч, тун удахгүй эмнэлэгээс гарах болно хэмээн ажлын хамтрагчид болон нөхөр рүүгээ захиа бичсэн байна. Бүсгүйгээс 2 удаа шинжилгээ авахад хариу сөрөг гарсан учир тэрээр гэртээ харина гэдэгтээ итгэлтэй байжээ.

Өвчний шинж тэмдэг илэрснээс 3 долоо хоногийн дараа Сысыгийн бие дахин муудсан байна. Түүний зүрх гэнэт зогсож, эмч нар боломжит аргыг ашиглаж түүний зүрхийг цохилуулж чадсан ч тархин дахь хүчилтөрөгчийн дутагдал аль хэдийн аюултай түвшинд хүрсэн байжээ. Дараа нь бүсгүйн бөөр ажиллагаагүй болж тэрээр комын байдалд шилжиж 17 хоногийн дараа нас баржээ. Эмч нар түүний нас барсан шалтгааныг төдийлөн тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд энэ нь түүний дархлаа суларсантай холбоотой байж болох юм гэсэн аж.

Түүнийг нас барсны дараа эмч нар ажлын ширээн дээр нь 1000 ширхэг цаасан тогоруу хийж, “Амгалан нойрсоорой. Бид энэ өвчнийг ялан дийлэхийн төлөө ажиллах болно” гэж бичсэн байжээ.  

Харин Ву-гийн хувьд эхнэр нь анхны бөгөөд сүүлийн хайр нь байсан аж. Тэд хамтдаа насанд туршдаа амьдрах хүсэл мөрөөдөлтэй байжээ. Сысы-гийн бяцхан хүү ээжийгээ нас барсан талаар мэдээгүй байгаа гэнэ. Хүү ээжийгээ ажил дээрээ байгаа гэж бодож байгаа учир утас дуугарах бүрт “Ээжээ” хэмээн гүйдэг байна. “Би түүнд маш их хайртай байсан. Харин одоо тэр минь үгүй болсон. Би цаашид юу хийхээ ч мэдэхгүй байна” гэж Ву хэлжээ.

2 Хагас зууны турш хамт амьдарсан хосууд нэг өдөр нас баржээ

82 настай Севера Белотти болон түүний нөхөр 86 настай Луижи Каррара нар 60 жил хамтдаа амьдарсан байна. Тэтгэвэрт гарахынхаа өмнө Луижи өрлөгчнөөр ажиллаж байсан бол эхнэр нь гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж байсан аж.

Хосууд бараг л өвддөггүй байсан гэнэ. Тэдний хүү Лука Каррарагийн хэлж байгаагаар аав нь хэдий өндөр настай байсан ч бараг л эмчид ханддаггүй байсан гэнэ шүү.

Италид коронавирусын халдвар тархаж эхлэх үед Севера болон Луижи нар мөн энэхүү аймшигт халдварыг авсан байна. Тэд өндөр халуурч байсан учир эмч дуудсан аж. Гэвч хэн ч дуудлагыг хүлээн аваагүй гэнэ. Учир нь тухайн үед Бергамо муж аль хэдийн халдварын голомт болж, эмч нарын тоо хангалтгүй байжээ.

“Эмнэлэгт аймшигтай зүйл болж байна. Эмч нар өвчтөнгүүдээ хаашаа хэвтүүлэхээ мэдэхгүй байгаа бөгөөд залуу хүмүүсийг аврах уу  өндөр настнуудаа аврах уу гэсэн асуудалтай тулгарч байна” хэмээн Лука хэлжээ.

Хагас зууны турш хамт амьдарсан хосууд нэг өдөр нас баржээ

Эмч нар 8 хоногийн дараа ирсэн бөгөөд Севера болон Луижи нарыг нэг хоногийн зөрүүтэй эмнэлэгт хүргэсэн байна. Ингээд нэг хоногийн дараа Севера нөхрөөсөө бүтэн хагас цагийн өмнө нас баржээ.

Лука эцэг эхийгээ нас барахаас нь өмнө уулзаж чадаагүй аж. Мөн хөл хорио тогтоосны улмаас оршуулахад нь ч хамт байж чадаагүй юм.

“Сайн байна уу аав ээж хоёр минь. Энэхүү халдварт өвчин та хоёрыг минь нэг өдөр аваад одлоо. Та хоёр тэнгэрт ч гэсэн үргэлжлүүлэн маргах болов уу? Уг маргаан та хоёрын тэврэлтээр дуусна гэдэгт би итгэлтэй байна. Бидний сэтгэл зүрхэнд та хоёр минь үүрд орших болно. Сайн яваарай” гэсэн нийтлэлийг Лука фейсбүүк хуудаснаа бичжээ.

3 Хайр энхрийлэлд хязгаар гэж үгүй

Ван Шувэнь нь Уханиас 800 км-ийн зайд орших Сюйжоу хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байна. Коронавирусын халдвар тархах үед энэ эмнэлэгт карантины тусгай өрөөг байгуулсан аж. Үүнээс хойш Шувэнь болон түүний хамтран ажиллагсад ажлынхаа байрыг орхиогүй гэнэ. Харин түүний нөхөр Ван Шенькун нь цагдаагийн ажилтан учир карантинаар хаагдсан хотын амар амгалан байдлыг хангахын тулд  өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж.

Шувэнь-ий амрахаа мэдэхгүй ажилласан 11 хоногийн дараа Шенькун ажилдаа явахынхаа өмнө эхнэртэйгээ уулзахын тулд өглөө эрт эмнэлэг дээр ирсэн байна. “Би хайртай эхнэрээ 10 хоногийн турш хараагүй байсан учир маш их санасан. Тиймээс би түүнийг зүгээр л харахыг хүссэн юм” хэмээн Ван хэлжээ.

Шувэнь болон Шенькуны 17 настай хүү цагдаагийн академид суралцдаг бөгөөд цагдаагийн удирдлагын зөвшөөрлөөр аавтайгаа хамт эргүүлд гарч, аав ээжтэйгээ илүү ойрхон байдаг гэнэ.

Шенькуний хамтрагчийн нийтэлсэн энэхүү зураг нь цахим сүлжээнд вирус мэт тархаж 10000 орчим лайк авч, 20000 орчим хуваалцсан зураг болжээ.

Хайр энхрийлэлд хязгаар гэж үгүй

4 Карантины үеэр танилцсан түүх

Халдвар тархахаас өмнө Красноярскийн 18 настай Даниил Парфенович Уханий их сургуульд сурч байсан бол, Кировын Инна Савинцева Циньжоуд байх найзууддаа бизнес эрхлэхэд нь туслаж байжээ. Ингээд оросын иргэдийг Хятадаас гаргах болсон талаар зарлахад тэд Уханий нисэх онгоцны буудал дээр танилцсан байна.

Залуус нислэгийн үеэр тогтмол ярилцаж, Тюменьд иргэдийг тусгаарлахад хамтдаа нэг газар орсон байна. Тухайн үед Даниил болон Инна нар нэгнийгээ маскгүй нэг ч удаа харж байгаагүй ч бие биедээ татагдсан аж. Өрөөгөөр хуваариласны дараа хүмүүсийг хоорондоо уулзахыг хориглосон учир тэд цахим сүлжээгээр холбогдож эхэлсэн байна.

Даниел Youtube суваг нээж сэтгүүлчдэд карантины амьдралын талаар мэдээллийг өгч байжээ. Нэг нэвтрүүлгийнхээ үеэр тэр Иннатай танилцсан түүхээ хуваалцсан байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тэдний түүхийг үлгэрийн хайрын эхлэл болгож бичиж эхэлжээ. Даниил сэтгүүлчидтэй өөрийн хайрын түүхийг хуваалцахдаа ихээхэн аз жаргалтай байдаг бөгөөд эмч нараас гуйж хааяа том талбайд уулзаж, тэд хамтдаа ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж байсан гэнэ. 

Карантины үеэр танилцсан түүх

Коронавирусын халдвар дэлхий дахины толгойны өвчин болж байхад Даниил болон Инна нарын хувьд тэд энэхүү байдалд харамсахгүй байгаа бололтой.

“Хэд хэдэн ярилцлагын дараа би Даниг бидний талаар битгий яриач” гэж хэлсэн хэмээн Инна ярьсан байна. Над руу "Life" сэтгүүлийн сэтгүүлч бичиж, Дани руу видео дуудлага хийх саналыг тавьсан юм”.

Карантин дууссаны дараа Инна болон Даниил нар Оросын «Мужское/Женское» зурагтын нэвтрүүлэгт оролцсон байна. Хөтлөгч Иннагаас: Энэ анхны харцын дурлал байсан уу гэж тэр асуухад “Тийм байх гэж бид бодож байна” гэж хариулсан аж. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд Дани болон Инна нар бие биенээ чангаар тэвэрсэн гэнэ.

Хожим нь өөрийн «ВКонтакте» хуудаснаа бүсгүй: Бид сэтгүүлчдийн хүсэлтээр хайрынхаа түүхэнд бага зэрэг хэтрүүлэг ашиглах хэрэгтэй болсон. Даниил бид 2-ын энэ түүх нь “аймшигт өвчнийг хайрын түүх болгож байгаа” нь надад таалагдаагүй” гэж бичсэн байна.

Харин одоо залуус огт холбоогүй байгаа аж. Инна Москвад амьдарч харин Даниил Красноярск руу эргэж буцахаар шийдсэн байна. Бүх зүйл намжсаны дараа тэрээр Хятадад үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сэтгүүлчид оролцоогүй байсан бол энэ түүх тэс өөрөөр дуусах байсан болов уу. “Даниилтай байх аз жаргалтай сайхан байсан бөгөөд салахыг хүсэхгүй байсан” хэмээн Инна хуваалцсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()