30 хүрсний дараа таны биед гарах өөрчлөлтүүд

Өсвөр насанд байхад 30 насална гэдэг өвөө, эмээ болохтой адил сонсогддог гэхэд хилс хэрэг болохгүй. Тэгтэл нүд ирмэхийн зуур бид хэдийнээ тэрхүү давахгүй гэсэн даваагаараа давах ёстой болсон байдаг шүү дээ. Мэдээж хэрэг хөгширч л байгаа хойно таны сэтгэл санаа болоод бие махбодь тань өөрчлөгдөж эхлэх нь мэдээж. Энэ үүднээс та бүхэнд 30 нас хүрсний дараа гарах өөрчлөлтүүдийн талаар хүргэж байна.

30 хүрсний дараа таны биед гарах өөрчлөлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Та булчингийн массаа алдаж эхлэх болно

Хэрэв та хорин хэдэн насандаа 100 суниаж чаддаг байсан бол гучин нас хүрээд энэ тоо багасч эхэлнэ. Булчингаа хөгжүүлэх нь улам хэцүү болж, түүнийг сэргээхэд хоёр дахин их хүчин чармайлт шаардагдана. Үүнээс гадна илчлэг шатаахад жил ирэх тусам илүү хэцүү болно. Учир нь таны булчингууд маш их энерги зарцуулдаг болсон байна. Булчин тань бага хэмжээтэй байх тусам бие тань илүү хурдан илүүдэл илчлэгийг өөх тос болгон хадгалах болно.

2. Шарталт илүү хүндэрч эхэлнэ

Хорин хэдэн насандаа хүссэнээрээ уугаад шарталгүй өглөө босдог байснаа санаж байна уу? Энэ тухай одоо мартах цаг ирсэн байна. Гучин насны төрсөн өдрийн дараа шарталтыг тэсэхэд илүү төвөгтэй болно. Гэхдээ энэ нь та сул дорой хүн болсон гэсэн үг биш, харин элэгний ферментийн идэвх буурч, улмаар архийг боловсруулах явц удааширснаас үүдэлтэй. Тиймээс гучин нас хүрээд согтууруулах ундааны хэмжээг багасгах нь зүйтэй.

3. Арьс унжиж эхэлнэ

Та гэнэт л өвөөтэйгээ адилхан болчихгүй ч жил ирэх тусам арьс тань унжиж эхэлнэ. Энэ нь бие дэх өөх, усны хэмжээ буурсантай холбоотой. Нэгдүгээрт, залуу насны толигор арьс бага багаар үгүй болж, дараа нь арьс уян хатан чанараа алдаж, нүүрний үрчлээ гарч эхэлнэ. Хэрэв таны эцэг эхээсээ сайн гень өвлөж авсан, эсвэл хэдийн эрүүл амьдралын хэв маягийг баримтлаад дадчихсан бол та үе тэнгийнхнээсээ илүү "цовоо" харагдах боломжтой.

4. Илүү удаан эдгэдэг болно

Эсүүд нь тодорхой тооны хуваагдлын мөчлөгтэй байдаг бөгөөд гучин насанд тэдний нөхөн төлжилт муудаж эхэлдэг. Үүнээс болоод эдгэрэх явц удааширч булчин гэх мэт зарим зөөлөн эдийн эсүүд нөхөн төлжихийн оронд өөхөөр солигдож хэлдэг. Ясны нягтрал аажмаар буурч, эрхтэнүүд залуу үеийнхээс удаан хугацаанд нөхөн сэргэнэ. 

5. Зарим зүйлсийг илүү муу, заримыг нь илүү сайн хийдэг болно

Хүний булчингийн эдийг удаан, хурдан гэсэн хоёр төрөлд хуваадаг. Гучин наснаас хойш хурдан булчингийн эдүүдийн нөхөн төлжилт муудаж тэдгээрийн орыг удаан эд эзэлнэ. Их хүч шаардсан дасгал буу төмөр шахах, тулалдах, хурдан гүйх нь улам хэцүү болно. Нөгөөтэйгүүр, бусад спортын төрлүүдийн үр дүн сайжирч болно, жишээлбэл, холын зайн гүйлт, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Өөрөөр хэлбэл таны хүч чадал буурах боловч тэсвэр тэвчээр нэмэгдэнэ.

6. Сэтгэн бодох чадвар муудаж эхэлнэ

Өмнө нь бид эсийн нөхөн төлжилт мууддаг гэж хэлсэн. Энэ нь таны гол эрхтэн болох тархинд ч хамаатай. Ихэнх хүмүүсийн ой санамж, анхаарал сулрал нь гучин наснаас эхэлж, жаран нас хүртэл үргэлжилдэг. Төвлөрөхөд хэцүү болж, богино хугацааны ой санамж мууддаг. Гэхдээ булчин, ясны нөхөн төлжилттэй адил бүх зүйл нэг дор болохгүй учир санаагаа чилээхгүй байж болно. Үүнээс гадна, хэрэв та боломжийн хүрээнд тархиа шинэ мэдээллээр байнга сэлбэж, эрүүл амьдралын хэв маягийг мөрдвөл 100 нас хүрэхэд ч гэсэн та ухаан саруул байх болно.

7. Шүдний мэдрэмж буурна

Гучин наснаас хойш шүд тань халуун хүйтнийг илүү бага мэдэрч байгааг та анзаарна. Учир нь нас ахих тусам шүдний хатуу эд, паалан ба мэдрэлийн эд хоёрын хооронд байрладаг дентин хэмээх зүйл зузаарч эхэлдэг. Муу мэдээ гэвэл та шүдэнд тань аюул учраалж болох зүйлийг илүү бага мэдэрч эхэлнэ. Үүнийг дагаад таны буйл нимгэрч шүдний уг ил гарч ирнэ. Үүний нөлөөгөөр таны шүд эмзэг болох юм.

8. Та ханиад илүү бага хүрнэ

Гучин насан таны дархлааны мэдээллийн санд таны эргэн тойрон дахь халдварт өвчнийг үүсгэдэг бараг бүх вирусыг таньдаг болох бөгөөд энэ нь таны бие тэдгээрээс илүү сайн хамгаалалттай болно гэсэн үг юм. Эрүүл амьдралын хэв маягийг баримталж чадвал ханиад илүү бага хүрч, хурдан эдгэрнэ.

9. Та илүү аз жаргалтай болно

30 нас хүрээд зарим хүмүүс аль хэдийн өсөж том болсон гэдгээ ойлгоод гуниглах нь бий. Гэхдээ нас ахих тусам илүү сэтгэл хангалуун мэдрэмж авдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Үнэн хэрэгтээ нас ахих тусам бид өөрт байгаа зүйлээ илүү чухалчилж, жижиг зүйлээс таашаал авч сурдаг.

10. Сексээс илүү таашаал авах болно

Нас ахих тусам бэлгийн даавар тасалдаж, улиг болсон зүйлсээс илүү хурдан залхах юм шиг санагддаг, гэхдээ тийм биш юм. Судалгаанаас харахад тестостероны хэмжээ буурч эхэлдэг. Гэхдээ энэ нь бэлгийн амьдралд саад болохгүй, эсрэгээрээ өсвөр насныхны хэт идэвхжилийг даван туулж, хүслээ илүү сайн хянаж чаддаг болно. 

11. Халзарч эхэлнэ

Та хэдий олон арга хэмжээ авч эхэлсэн ч 30 гараад үс тань шингэрч, улмаар халзарч эхэлнэ.  Мэдээж хүн бүр халзан болдоггүй ч толгой дээрх "бухал" тань илүү цөөрнө гэсэн үг.

12. Үс бууралтана

Пигментаци эсвэл генетикийн эмгэгийн улмаас буурал үс өсвөр насанд гарч ирэх нь бий. Гэвч гучин наснаас хойш ихэнх хүмүүс саарал үс гарч ирснийг анзаарч эхэлдэг. Зөвхөн толгой дээр төдийгүй цээж, нуруу гээд бүх газрын үс өнгөө алдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()