Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон

Амазоны ширэнгэн ойд 400 хүнтэй Пирах омгийнхон амьдардаг. Тэд огт унтдаггүй бөгөөд стресс гэгч зүйлийг мэдрэхгүйгээр тайван амгалан оршин тогтносоор байна. Пирахчууд өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж боддог. Тэд баян тансаг амьдрал, атаархал гэгч юу болохыг мэддэггүй бөгөөд бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй аж. Ингээд та бүхэнд энэхүү хачирхалтай омгийнхны талаарх мэдээллийг хүргэж байна. 

Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нойргүй амьдрал

Пирах /Pirahã"/ омгийнхон унтах нь тухайн хүний эрч хүчийг сулруулж,  насыг нь богиносгодог гэдэгт итгэдэг. Мөн тэд унтаад сэрвэл өөрийнхөө нэг хэсгийг алддаг гэж боддог байна. 

Нөгөө талаасаа тэд амьдарч буй орчин нөхцлөөсөө болоод унтаж чаддаггүй. Тодруулбал, тэд шөнө унтаж байхдаа хорт могойд хатгуулж үхэх аюултай байдаг аж.

Нойргүй амьдрал

Тийм ч учраас шөнийн цагаар Пирахчууд унталгүйгээр хийх ёстой ажлуудаа хийдэг байна. Тэд өдрийн цагаар 20-30 минут л нүдээ амраадаг бөгөөд омгийнхон хуанли гэгч зүйлийг мэддэггүй гэнэ. Тэдний хувьд ирээдүй гэж байдаггүй. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, аз жаргалыг мэдэрдэг аж.

Пирахчууд омгийнхоо хамгийн настай хүний туршлагаар л амьдардаг. Тэд цагаан арьстан байхгүй байсан үеийг, өвөг дээдсээ болон өнгөрсөн зууны түүх гэх мэт зүйлсийн талаар юу ч мэддэггүй.

Хэл болон үр удам

Пирахчуудын хэлэнд гурван эгшиг, долоон гийгүүлэгч л бий. Тэдний хэлэнд “Би”, “Чи”, “Тэд”, “Баруун”, “Зүүн” гэсэн үг байдаггүй бөгөөд “Нэг” гэсэн үгийг огт ашигладаггүй байна. Тооны хувьд “Хэд хэдэн” болон “Их” гэсэн хоёр ойлголттой байдаг.

Хэл болон үр удам

Мөн ээж болсон эмэгтэйчүүд өөрсдийгөө хэдэн хүүхэдтэй гэдгийг мэддэггүй. Учир нь тэд тоолж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэд хүүхдүүдээ нэр болон царайгаар нь таньдаг аж. Харин өнгөний хувьд тэд “Цайвар”, “Бараан” гэсэн хоёр өнгө л мэднэ. Гэхдээ омгийнхон бүгд ургамал, амьтдын талаар маш сайн мэддэг юм.

Үүнээс гадна Пирахчууд хоол хүнсээ ер хадгалдаггүй. Тэд зөвхөн өлссөн үедээ л ан хийдэг. Учир нь тэд их идэхийг гүн нойронд автахтай адил муу зүйл гэдэгт итгэдэг байна. Омгийнхон бараг ихэнх зүйлсээ дундаа хэрэглэдэг бөгөөд зэвсэг болон хувцас нь л хувийн эзэмшилд нь байдаг гэнэ. 

Пирахчууд өөрсдийгөө “Hi’aiti’ihi” гэж нэрлэдэг. Энэ нь “Шулуун” гэсэн утгатай үг юм. Тэдний үзэж байгаагаар орчин үеийн бүх зүйл “Тэгш бус” байдаг гэнэ.

Тэд хөрш омгийнхонтойгоо дотно харилцаанд орохыг буруутгадаггүй ба ичих, гомдох гэх мэт сэтгэл хөдлөл, санаа зовнилын талаар ямар ч ойлголтгүй байдаг.

Ойн хүүхдүүд

Пирахчууд бурханд итгэдэггүй бөгөөд тэд хүн төрөлхтнийг ой мод бүтээсэн гэж үздэг.

Түүнчлэн “Зуун”, “Цаг хугацаа”, “Түүх” зэрэг үгнүүд тэдний хувьд зүгээр л авиа юм. Хэдийгээр ойн амьдрал аймшигтай боловч Пирах омгийнхон тэрхүү айдсаас таашаал авдаг гэнэ.

Ойн хүүхдүүд

Пирах омгийн эрчүүд

Даниел Эвереттын төсөл

1977 онд Пирах омгийнхон руу Америкийн иргэн Даниел Эверетт очжээ. Тэрбээр гэр бүлийнхнийхээ хамтаар хэд хэдэн нутгийн иргэдтэй найз болж чадсан байна. Гэхдээ тэдэнд Христийн шашны талаар ойлгуулна гэдэг боломжгүй зүйл байжээ.

Даниел Эвереттын төсөл

Даниел Эверетт болон түүний гэр бүл

Тэд Даниелээс “Цагаан хүн” та Христийг харсан уу? Түүнийг цовдолж байхыг харсан уу? Хэрвээ үгүй бол Библид үнэн зүйл бичсэн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? гэж асууж байжээ. Мөн омгийнхон түүнд "Пирах хүн бүр ширэнгэн ойг харж, мянга мянган сүнсний дуу хоолойг сонсож байсан" гэж хэлсэн байна.

Ингээд Пирахчуудын асуусан асуулт Даниелд нэгийг бодогдуулж, тэрбээр өөртөө мөнхийн асуулттай үлджээ. 25 жилийн дараа Даниел хэл шинжээч эрдэмтэн болж өөрийнхөө үлдсэн амьдралыг Пирах омгийг судлахад зориулахаар шийдсэн байна.

Аз жаргалтай хүмүүс

Даниел тэдний талаар "Пирахчууд бодож санах зүйлгүй, бялдууч зангүй, энэ дэлхийн хамгийн өөрийнхөөрөө хүмүүс юм" хэмээн бичжээ.

Мөн тэрбээр "Тэдэнд хуурамч эелдэг зан, “Баярлалаа”, “Уучлаарай” гэх үг байдаггүй. Тэд хэзээд нэг нэгнийгээ харахдаа дуртай байдаг. Мөн Пирахчуудад хулгай хийх эсвэл бусдын амь насыг хороох зүйл байдаггүй. Пирахчууд хэзээ ч архаг ядаргаанд ордоггүй. Тэнд хэн ч амиа хорлодоггүй. Би Пирах омгийнхонтой байх хугацаандаа тэднийг ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай, стресстэй байхыг нь огт хараагүй. Тэд зүгээр л өнөөдрөөрөө амьдарч, аз жаргалыг мэдэрдэг ба шөнийн цагаар дуу дуулдаг. Энэ бол төрөл бүрийн тайвшруулах эм, бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр өөрийгөө анагаах, аз жаргалыг мэдрэх нэгэн арга юм” ярьсан байна.

Аз жаргалтай хүмүүс

Пирахчуудад байгаа орчин үеийн цор ганц хэрэглээ бол хувцас юм. Үүнээс гадна тэдэнд аяга, утас, дэгээ зүү гэх мэт зүйлсийг бэлэглэвэл маш их баярладаг гэнэ. Тэд ирээдүйн талаар ер санаа зовдоггүй, өнгөрснөө мэддэггүй учир аз жаргалтай байдаг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()