Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Арьсаа зөв арчилж, тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд эхлээд арьсныхаа онцлогийг зөв тодорхойлох ёстой. Хүний нүүрний арьсыг ерөнхийд нь хэвийн, хуурай, холимог, тослог гэж ангилдаг. Энэхүү мэдээллийг уншсаны дараа нүүрээ хэрхэн угаах, ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстой талаараа дахин нэг бодож үзээрэй.

Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурай арьс

Нүүрээ угаасны дараа арьс таталдаж, чийгшилгүй байгаа мэт санагддаг, нүүрний будаг сайн тогтохгүй, царай чинь гэрэлтэхгүй байвал та хуурай арьстай гэсэн үг юм.  Хуурай арьсыг арьчлахдаа сайтар чийгшил өгч байх нь чухал бөгөөд алкохоль агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзаарай. Мөн өтгөндүү, чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний тосыг сонгож, хэрэглэх нь зүйтэй.

Хуурай арьс

2 Хэвийн арьс

Бусад төрлийн арьстай харьцуулахад, арчлахад тун энгийн. Арьсаа хэт хуурайшуулж болохгүй, мөн хэт тослогжвол батга гарч эхлэх аюултай. Түүнчлэн хэт өндөр үйлчилгээтэй, эмчилгээний бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй.

Хэвийн арьс

3 Холимог арьс

Холимог арьсыг зөв таньж, тодорхойлоход бэрх юм. Гэхдээ холимог арьсыг тодорхойлох хамгийн нийтлэг шинж тэмдэг бол зурагт үзүүлсэн Т хэлбэрийн шугамны дагуу тослог, харин хацрын хэсгээр хуурай байх юм. Энэ төрлийн арьсыг арчлахдаа, арьсны хэсэг бүрт тохирсон бүтээгдэхүүнийг мэргэжлийн гоо сайханчтай зөвлөж сонгоорой. 

Холимог арьс

4 Тослог арьс

Тослог арьстай хүмүүс нүүрний саван хэрэглэж, гелен тос түрхэх нь тохиромжтой.

Хэрвээ та эдгээр шинж тэмдгүүдийн дагуу арьсныхаа онцлогийг тодорхойлоход бэрх байвал мэргэжлийн гоо сайханч, эмчид хандахыг зөвлөж байна. 

Тослог арьс

Арьсныхаа онцлогт тохируулж, зөв арчилснаар таны царай гэрэлтсэн, эрүүл харагдах болно!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()